Өчигдөр монголын кино урлагийн болоод сэтгүүлзүй, нийгэм олон нийтийн салбарын түүчээ болсон эрхэмүүд цуглаж тэртээх 1990-ээд оны үеэс арчигдсан “Киноны урьдчилсан үзлэг”-ийг дахин сэргээж “Хязгааргүй” хэмээх уран сайхны киног үзлэгээр орууллаа.
Үзлэгийн бүрэлдэхүүнд: МУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн И.Нямгаваа, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар, МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Галаарид, МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар, Хүний эрхийн хуульч М.Ичинноров тэргүүтэй 25 хүний бүрэлдэхүүнтэй комисс ажиллаж киноны зохиол, найруулга, хийц гэх мэт олон зүйлүүдэд өөрсдийн магтаал болон шүүмжлэлээ илэрхийллээ.
Монголын өнөөгийн нийгмийн сайн хийгээд саар явдалын ил болон далд амьдралыг кино урлагийн гайхимшгаар дамжуулан хүн бүрт хүргэхийг зорьсон тус уран бүтээл энэ цаг үеийн шилдэг бүтээлүүдийн нэг болжээ хэмээн урьдчилсан үзлэгт оролцсон эрхэмүүд ам бардам хэлж байлаа.
Ийнхүү монголын кино урлагийн түүхнээ 20 гаруй жилийн дараа киноны урьдчилсан үзлэгээр орж буй “Хязгааргүй” хэмээх уран сайхны киноны ерөнхий найруулагчаар МУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн И.Нямгаваа ажилласан бол тус киноны ерөнхий продюссерээр жүжигчин М.Дорждэрэм ажиллажээ. Түүнчлэн киноны гол дүрд “ТВ Коктейль” хамтлагийн жүжигчин МУСТА Н.Цэнд-Аюуш, жүжигчин М.Дорждэрэм, жүжигчин У.Пүрэвжав нар тогложээ. Мөн киноны дүрүүдэд УДЭТ-ын жүжигчин МУСТА Ц.Цэрэнболд, жүжигчин МУСТА Д.Бямбацогт, Б.Шинэбаяр, Б.Гарамханд, Э.Ууганбаяр, Б.Баярсайхан, Ж.Саранбат, Ж.Дөлбадрах, Т.Пүрэвжаргал, А.Ононгоо, Д.Баярням нарын авъяаслаг уран бүтээлчид тоглосон байна.
Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.