antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 19, 2014 7 comments

Монголын шилдэг уулчид Л.Болдбаатарыг хайх ажиллагаанд оролцоно

нийтлэсэн Admin

20140219092241Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын дөрөвдүгээр багийн нутаг, “Алтай таван богд” уулын  оргилд энэ сарын 13-ны өдөр авиралт хийгээд уруудаж байсан Уулын спортын олон улсын хэмжээний мастер, гавьяат тамирчин Ч.Болдбаатар ор сураггүй алга болоод зургаа хонож байна. Уг осол оройн 20.00 цагийн үед гарчээ. Түүний охин Б.Үүрцайх 35 км замыг явганаар хоёр хоног туулж, хамгийн ойрын айлд хэл дуулгасан талаар бид мэдээлсэн. Өдгөө 53 настай тамирчны нас барсан, эсвэл гэмтэж бэртсэн үү гэдгийг хараахан тогтоогоогүй, эрлийн ажил үргэлжилж байна. Осол болох үед Гавьяат тамирчин Ч.Болдбаатар охин Б.Үүрцайхтайгаа хамт явсан бөгөөд нуралт үүссэн учраас хавцал руу унасан байж болзошгүй гэдэг мэдээллийг охин нь өгч байгаа юм.

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын алба хаагчид, Цагдаагийн хэлтсийнхэн нургийн иргэдээс бүрдсэн нийт 22 хүний бүрэлдэхүүн өнгөрсөн хоногуудад эрэн хайх ажиллагааг явуулсан ч олоогүй. Түүнчлэн Баян-Өлгий аймгийн уулчид болох ОУХМ Х.Агваанданзан, А.Жанарбек, Спортын мастер н.Баасансүрэн нар уулын хормойд очсон бөгөөд Хилийн цэргийн анги нэгтгэл ч мөн тэдэнтэй нэгджээ. Дээрх баг бүрэлдэхүүн хүчин мөхөсдөж, олохгүй тохиолдол гарвал Улаанбаатар хотоос Монголын шилдэг уулчид мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн баг бүрэлдэхүүн очихоор болсон. Төлөвлөсөн ёсоор өчигдөр дээрх хүмүүс замдаа гарсан бөгөөд өнөөдрөөс хайх ажиллагаагаа эхлэх юм

Мэдээг бэлтгэсэн : Г.Эгшиг
tv5.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • dfdf (February 19, 2014 10:11:42 am )

    hugatsaa aldaj bhaar shuud l mergejliin humuus yavaachee hunii amidral shdee yamar ***** yum bee

    • баагий (February 20, 2014 10:12:07 am )

      өдрийн сонинд бичсэнээр бол мэргэжлийн уулчид нь “биднийг энгийн үед харж ханддаггүй байж ийм үед л гэнэт санадаг” гэж тунирхаад хөдөлж өгөхгүй байгаа гэсэн шд. онцгойгийнхон нь болохоор уулын зориулалтын хувцас хунар, тоноглол байхгүй гээд уулын бэлд малчин айлд хоол хийлгэж идээд хэвтэж байгаа сурагтай. хайран хүн.

  • зочин (February 19, 2014 12:25:09 pm )

    Үүрцайх аргагүй л ******ирчин хүн юм даа сайн байна охин минь аав нь олдоно уулчин хүн шүүдээ

  • dj (February 19, 2014 12:38:09 pm )

    oldoosoi bilee

  • Ganzorigt (February 19, 2014 6:11:00 pm )

    Boldoo ah mini amid oldoosoi

  • dd (February 19, 2014 7:37:25 pm )

    huurhii selenge dagaad huvsun eej huu 2 g burhan urshuug

  • hn (February 19, 2014 11:44:52 pm )

    durandaa tenej uulruu yah gej yvdag bnaa.Buun hun huch ed huruhgu ***taaj hailgaal laitai

antalya rent a car