antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 19, 2014 Comments are off

Намд элсүүлдэг сүлжээний бизнес

нийтлэсэн Admin

ardchilsannamМоод монголоор дуусдаг гэдэг аргагүй л үнэн үг. Анх АНУ-д дампуурсан үйлдвэрийн эзэд, жижиг гарын луйварчид бодож олсон энэ муу нэртэй ажлаа “бизнесийн пирамид” хэмээн хөөрөгдөж байсан ч хаа байсан 1970 оноос АНУ-д хязгаарлагдаж, түүний да­раа дорнод Ев­ропыг хөндлөн гулдгүй туулж, Оросод орж ирээд жинхэнэ хууран мэхлэлт, залилангийн алтан гур­вал­жингаа байгуулсан сүл­­­жээний бизнес гээч мон­голд орж ирээд 20-иод жи­­лийн нүүр үзэж байна.

Эхэндээ оо, саван, гарын тос зэрэгхэнийг гараас гар дамжуулан дамлах мая­гаар борлуулдаг байсан сүлжээний бизнес өнөөдөр хэдэн арван алтан, мөнгөн захирал, дарга, даамалтай болчихсон гэж байгаа. Тэр бүхний толгой дээр өнөөх алдарт “Орифлеймын Оюун­гэрэл” гэгдсэн хүүхэн сууж байгаа. Тэд бол Европт илүүдэл болсон гоо сайхны голдуу барааг монголдоо ша­хаж түнтийтлээ тар­галсан сүлжээчид.

Цагтаа дуулаад, бө­хөө барилдаад хэнээс ч ду­туугүй амьдарч явсан нөхөд хүртэл сүл­жээчин бол­чихоод “Ээ бурхан минь, зүгээр дээшээ ха­раад хэвтэж байхад л хагар­тал баяжуулаад бай­гаа сүл­жээ­ний бизнес тандаа есөн ес, наян нэгэн удаа мөргөе” хэмээн духаа шалбартал өдөр шөнөгүй мөргөөд бай­даг гэх юм билээ.

За тэд ч яах вэ, духаа цоортол мөргөнө үү, Дубайд аялна уу падлийгүй хэрэг.

Харин сүүлийн үед улс­төрийг сүлжээний най­маа болгосон аль нэг улс­төрийн намын хороо, хэс­гийн хүндэт дарга нар бо­рооны дараах мөөг шиг л Улаанбаатарын өнцөг булан бүрээс суга суга үсрэн гарч ирцгээх болжээ.

Тэдний хийж байгаа бизнес нь их хөөрхөн. Хөөрхөн бизнес хийгээд байгаа болохоор сүлжээний наймааны хуу­лиар амьжиргаа нь ч шууд л үржүүлэхийн хүрдээр сайжирч байгаа гэлцэнэ.

Одоо жишээ нь Сонгино­хайрхан дүүргийн хамгийн алслагдсан хорооны дарга МАХН-ын гишүүнээр ах дүү, хамаатан садан нийлсэн 10 хүнийг элсүүлэх ам өчгийг нь авчихлаа гэж бодвол дүүргийн намын хороо, цаашлаад МАХН-ын Гүйцэтгэх товчоо, на­мын удирдлагуудын зүгээс дараал­сан олон шагнал урам­шуулал хүртэх нигууртай.

Сүлжээний бизнесийн хуу­лиар “Олон л бол сайн” гэгчээр намын гишүүнээр элсүүлэхээр ёстой л хөхөө шиг донгодож, болохгүй бол арслан шиг архирч байгаад дагуулан ирсэн журмын нөхөд нь хазгар доголон, дүлий, сохор, баян тарган, үгээгүй гуйлгачин, хулгайч, худалч, ариун гэгээн ламтан аль нь ч байсан “хэнд хамаатай, хаданд чимээтэй юм бэ” л гэнэ.

Яагаад гэвэл сүлжээний бизнес бол, сүлжээний л биз­нес байдаг өршөөлгүй хатуу хуультай. Зарим хүн ойлгохгүй байж магадгүй. Тэгвэл туйлын ашигтай энэ бизнесийн алтан дүр­мийг жаахан ч болтугай тайлбарлах гээд үзье л дээ.

Жишээ нь сүлжээний биз­несийн борлуулагчид асар их эд баялаг, тав тух, сэтгэл хангалуун байдлыг хам­гийн бүдүүлэг хэлбэрээр сурталчлан, бусдыг уриа­лан дууддаг.

Гэвч энэ нь авьяас, сонирх­лоо дагаж утга учиртай, сэтгэл хан­галуун ажиллаж амьдрах гэсэн ихэнх хүмүүсийн эрүүл хүсэлтэй үргэлж харшилддаг.

Сүлжээний биз­нест элс­сэн хүний хувьд орчин тойронд байгаа бүх хүн боломжит ху­далдан авагч юм шиг харагд­даг, амьд­ралын хором бүр бараа сур­талчлах бололцоо байдаг тул сүлжээчинд ямар ч сул чө­лөөтэй орон зай, чөлөөт цаг үгүй болдог.

Хэдийгээр хүнийг эрх чөлөөтэй, хараат бус болгоно гэж мэдүүлдэг ч энэ систем хүний бүхий л амьдралыг эрхэндээ оруулдаг. Тиймээс сүлжээнд гүнзгий орсон хүмүүс буцаад гарч чадал­гүй, хамааралтай бай­саар дуусдаг гэнэм.

Өнөөдөр яг энэ харгис хуулиар улстөрийн намд ги­шүүнээр элсүүлдэг сүлжээний бизнесменүүд аль ч намд ёс­­той л үхсэн малын сэг зэмэн дээр овоорох өт хорхой мэт язганалдаж байна.
Худлаа гэвэл Чингэл­тэй дүүргийн дугаар хо­рооны иргэн Дугараас асуу­гаарай. “Танай хороон дээр намын гишүүнээр элсүүлэх кампанит ажил аль хэр амжилттай хэрэгжиж байна вэ” гэвэл хоёр гараа өргөөд толгой сэгсрэх нь тодорхой.

Хамгийн ойрын жишээ гэвэл өнгөрөгч даваа гарагт МАН-ын 200 орчим гишүүн МАХН-ын гишүүнчлэлээ сэргээж, батлахаа гардан авсан. Гэвч тэдгээрийн хэд нь өөрийн хүслээр МАХН-ын гишүүн болж байгаа нь их л нууцлагдмал байсан юм.

Энэ өдөр нэр нөлөө бүхий улстөрчид ч гишүүнчлэлээ сэргээх тухай мэдээлэл цацагд­сан учраас хэвлэлийнхэн ол­ноороо цугласан байв. Гэтэл намын батлах авахаар очсон хүмүүс телевизийн камер, зурагчны дурангаас бултаж, зугатан олон нийтэд энэ на­мын гишүүн болж байгаагаа мэдэгдэхээс эмээсэн шинжтэй байгаа нь илэрхий байсан.

Хэдийгээр нийтэд түгснээр МАН-ын олны танил эрхэм гишүүд батлахаа сольж, сэргээгээгүй ч Лондоны олим­пийн хүрэл медальт, МУГТ С.Батцэцэг шинээр элсэн бат­лахаа гардсан.
Мөн тухайн үед МУГТ, дасгал­жуулагч Н.Бүргэдээ бо­лон ДАШТ-ий хошой алтан медальт Г.Үүрцолмон тэргүүтэй чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийнхан тамирчид сэтгүүлчдээс нуугдан байж, на­мын батлах өвөртөлсөн.

Ийнхүү намын гишүүнчлэл сүлжээний бизнес болж эцэстээ спортынхон дэвжээн дээрээ жингээрээ бус намаараа өрсөл­дөн барилдах хэрэг гарах вий гэх харыг ч төрүүлээд амжсан.

“Орон бүхний пролетари нар нэгдэгтүн” гэдэг шиг л “Манай намд гишүүнээр элсэг­түн” гэсэн аймаар ч юм шиг, бахархмаар ч юм шиг уриатай улстөрийн сүлжээний бизнесменүүд Мон­гол даяар урам зоригтой пижиг­нэлдэж байна. Худлаа гэвэл АН, МАН, МАХН-ын байр штабуудаар яваад үзэхийг эрхэм танд хи­чээнгүйлэн зөвлөж байна.

Д.Түвшин

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car