antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 19, 2014 Comments are off

Хакүхо М.Даваажаргал: Иргэншлээ солих дарамт шахалтанд ороогүй

нийтлэсэн Admin

21gggg.JPG.300x0_q85_crop_upscaleСумогийн 69 дэх их аварга Хакухо Даваажаргал өчигдөр орой эх орондоо ирлээ. Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд үзүүлсэн амжилтаараа гуравдугаарт эрэмбэлэгдэх болсон их аваргыг тойрсон дуулиан шуугиан тосч байна. Учир нь 28 дахь түрүүгээ авсан түүнийг Сүмо бөхийн холбооноос Япон улсын иргэн болох гэсэн шахалтыг үзүүлж байгаа. Аварга ч энэхүү шахаанд орж Япон улсын иргэн болох болжээ гэсэн мэдээлэл сүүлийн үед эрчимтэй тархсан.

Энэхүү шуугианд их аварга М.Даваажаргал эх орондоо хөл тавингуутаа хариулт өгсөн байна. Тэрээр “Миний амьдрал сүмо бөхтэй, япон улстай салшгүй холбоотой. Энэ их спортод хөл тавьж өдий зэрэгтээ яваадаа баярладаг. Гэхдээ ингэлээ гээд эх орноо орхин иргэншлээ солих тухай байхгүй. Тийм дарамт шахалт ирээгүй” хэмээн тодорхой хариултыг өгсөн байна.

Их аварга М.Даваажаргал энэ удаа  Тоёото брэндийг монголд оруулж ирэх ажлаар эх орондоо ирсэн байна. Монголчуудын хамгийн ихээр унаж хэрэглэж сурсан энэхүү машиныг ченжийн гар дамжуулалгүй хэрэглэгчдэд хүргэхээр зорьжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car