Нийслэлийн нийтийн тээврийн их, дунд, бага оврын автобус, такси тээврийн хэрэгслийн техникийн үзлэг шалгалт энэ сарын 15-нд эхэлнэ. Шалгалтын хугацаа эхэлсэнтэй холбогдуулан Нийслэлийн тээврийн газраас аж ахуйн нэгж байгууллагуудын тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах хуваарийг батлан гаргасан байна.
Нийтийн тээврийн техникийн үзлэг арваннэгдүгээр сарын 15 хүртэл үргэлжилнэ. Нийслэлд 2660 нийтийн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас үндсэн чиглэлд 1050 их багтаамжийн автобус, туслах чиглэлд 418, буухиа чиглэлд 481, такси үйлчилгээний 711 тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.