УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн өөртэй холбоотой ямар ч асуудал үүссэн “Буянаараа л болог” хэмээсээр ирсэн нэгэн.
Түүнтэй өнгөрсөн онд болсон сонгуулийн үеэр мөнгө тараасан эсэх болон өнөөдөр шүүхийн өмнө зогсож байгаа асуудлаар ярилцах бүрт эрхэм гишүүн дээрх үгээ л хэлдэг.
Тэгвэл өнөөдөр Б.Чойжилсүрэн гишүүний хэр буянтай нь харагдах бололтой.
Учир нь АН болон Увс аймгийн Тариалан сумын Х.Баярсайхан нарын 13 иргэн УИХ-ын сонгуулийн XV тойргоос сонгогдсон Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын УИХ-ын гишүүний мандатын асуудлыг хөндөж, шинээр илэрсэн нөхцөл байдлыг хянуулах хүсэлтээ Улсын дээд шүүхэд гаргасныг өнөөдөр хэлэлцэх учиртай. Тиймээс шүүхийн шийдвэр гишүүдэд нааштайгаар гарвал Б.Чойжилсүрэн гишүүн “Үнэхээр буянтай хүн юм. Энэ нь дахин нотлогдлоо” гэдэгт итгэх үлдэх нь.
Түүний хэлснээр АН-ын Д.Нямхүү, Т.Мэндсайхан хоёр тахимаа өгч ялагдсанаа нэг мөр хүлээвэл түүний хувьд “буян нь дэлгэрэх” нь тодорхой.
Холбоотой мэдээ
Comments are closed.