antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 13, 2013 Comments are off

Улс орнууд Хятадын хөгжлийн загварыг дагаж эхэлнэ

нийтлэсэн Admin

1003220_422158037893096_50819486_nАНУ-ын Үндэсний таг­нуулын  зөвлөл ирээдүйд болох үйл явдлуудыг то­дор­­хойлох үндсэн хүчин зүйл, чухал үйл  явцыг  судалж үзээд урьдчилсан таамаг гаргажээ. Тус бай­гуул­лага энэ­хүү  таа­маг­лалаа  гаргахдаа шинж­лэх ухаан, судалгааны тө­­вүүд, консталинг фир­мүүд, шин­жил­гээний бай­гуул­­­ла­гууд­тай хамтарч ажил­ласан бай­на. Түүнчлэн АНУ-ын тө­рийн болон төрийн бус бай­гууллагын хэдэн зуун шин­жээч, гадаадын орнуу­дын судлаачид энэхүү урьд­чил­­сан таамаглалыг бо­ловс­­руулахад оролцжээ. Уг таамаглалаас үзэхэд 2025 он гэхэд улс орнуудаас бүрдсэн “олон улсын нийгэм­лэгүүд” нэг ч үгүй болох аж. Засаг захиргаа ихэнх талаа­раа өөрсдийн дүрмээр тоглосон шинэ тоглогчдод илүүтэй анхаарал хандуулна. Түүнч­лэн барууны уламж­лалт загвар сулрах эрсдэлтэй гэнэ. Дэлхийн ихэнх орон ба­рууны улстөр, эдийн зас­гийн хөгжлөөс илүүтэй Хя­тадын хөгжлийн загварыг сонирхож эхэлнэ.

 

АНУ-ын хувьд хүч чад­лаараа дэлхийд тэргүүлэгч болон үлдсэн цорын ганц орон байна. Гэхдээ тус улсын ноёрхол суларна. АНУ-ын эдийн засаг, цэр­гийн чадвар суларснаас до­тоод, гадаад бодлогоо зо­­­хи­цуулах шаардлага гар­на. Орос, Хятад, Энэтхэг зэрэг гадны бусад хүчин их байсан ч АНУ Ойрх Дорнод дахь бүс нутгийн байдлыг тогтворжуулахаар тэмцэнэ. Ингээд тус улс энэ бүс нутагт өнөөдрөөс ч илүү үүрэгтэй оролцоно гэсэн үг.

2025 он гэхэд алан хя­дах ажиллагаа огт үгүй болохгүй. Гэхдээ Ойрх Дор­нодын эдийн засгийн өсөлт сайжирч, залуусын дунд ажил­гүйдэл багасвал алан хядах ажиллагааг сонирхох хүмүүс гарахгүй. Өргөн тарх­сан технологиуд аялан хядагчдын гарт орж, тэд идэвх­­тэй үйл ажиллагаа явуулж эхэлнэ.

Нефть, хийн үнэ өндөр хэвээр байвал Орос, Иран зэрэг үндсэн экспортлогчдын чадал чансаа эрс нэмэгдэнэ. Оросын ДНБ л гэхэд Их Британи, Францтай харьцуу­лахуйц болно. Гэхдээ хойд хөрш  хүний  нөөцдөө хө­рөнгө оруулалт хийж, эдийн засгаа өргө­жүүлэн төрөл­жүүлж, дэл­­хийн зах зээл дээр гарч чадвал 2025 онд илүү баян, хүчирхэг орон болох боломж­той.

 

Таамаглалаас үзэхэд өөр ямар ч улс орон Энэтхэг, Хятад, Орос шиг хөгжиж, эдгээр улсыг давж гарч чадах­гүй гэнэ.

Бусад орон эдийн засгийн салбараараа хоцорно.

Афри­кийн дүүрэг, Са­харын өм­нөд хэсгийнхэн эдийн зас­гийн алдагдалд байн байн нэрвэгдэж, ний­гэм даяар уур амьсгал ши­­рүүсч, иргэний зөрчил, дайн дэгдэж, улс­төрийн тогт­вор­гүй байдал бий болж ма­гадгүй. 2025 он гэхэд Латин Америкийн олон орны ор­лого дундаж түвшинд хүрч, Ве­несуэль, Болив зэрэг ор­нууд хоцорч эхэлнэ. Харин Гаити зэрэг улс илүү ядуурч, зохицуулахад хүндрэлтэй болох нь ээ. Ерөнхийдөө Ла­­тин Америк  Ази болон эрчим­тэй хөгжиж буй бусад бүсээс хоцорно.

 

Ойрын 20 жилд Ази, Африк, Латин Америкт хүн амын өсөлт нэмэгдэнэ. Баруунд хүн амын өсөлт гурван хувиас хэтрэхгүй бол АНУ хүн ам нь хөгширч буй хөгжингүй орнуудын тооноос хасагдана. Учир нь тус улсад төрөлт, цагаачлал эрс нэмэгдэх төлөвтэй. Мөн хөгжил удааширсан орнуу­даас өндөр хөгжилтэй орныг зорих цагаачдын тоо өснө. Хятадын хүн ам 1.5 тэрбум, Энэтхэгийнх 1.4 тэрбум болж нэмэгдэх бол Япон, Оросын хүн ам багасна.

Нөөцийн асуудал олон улсын түвшинд гол асуудал болно. Эдийн засгийн өсөлт дэлхий дахинаа нэ­мэг­­дэж, нийгмийн  бай­дал     сайжрахын хэрээр эр­­чим хүч, хүнс, ус зэрэг стра­­те­гийн чухал нөө­цөд да­­рамт учруулах магад­лал­тай. Урьдчилсан дүгнэл­тээс үзэхэд ойрын 10 болон түү­нээс дээш жилд эдгээр нөө­цийн олборлолт эрэл­тээ хан­гаж чадахгүйд хүрнэ.

 

Нефть, хий үйлдвэрлэлд цөөхөн тоглогч үлдэнэ. Хятад, Энэтхэг, Мексик зэрэг улс үйлдвэрлэлийн өсөлт, уналтад огт ажрах­гүй. Үйлдвэрлэлээ эрс нэ­мэг­­­дүүлэх боломжтой улс орнуудын тоо ч багасна. Нефть, хийн үйлдвэрлэл тогт­­­­вор­гүй бүсүүдэд төв­лө­рөх төлөвтэй. Үүнээс улбаа­лан дэлхий дахинаа неф­тийн эрчим хүчнээс байга­­лийн хий, нүүрс болон бусад орлуу­лагчид шилжих магад­лал­тай.

 

Дэлхийн  банкны   тоо­цоолс­­ноор 2025 он гэхэд хүн амын өсөлт, санхүүгийн ча­давх сайжирсан,  дундаж  ан­­гийн­хан   барууны  хэв  маягт шилж­­­­сэнтэй холбоотойгоор хүнсний хэрэгцээ 50 хувь нэмэгдэх гэнэ. Хотжилт хэт явагдсанаас хөдөө аж ахуйд хэрэглэгдэх усны байнгын эх үүсвэр хүнд байдалд орно. Өнөөдөр  дэлхийн  21 орны 60 сая хүн ундны болон хөдөө аж ахуйд хэрэглэгдэх усаар гачигдан амьдарч бай­на. Ха­рин цаашид хүн ам нэмэгд­сэнээр 2025 он гэхэд 36 орны 1.4 тэрбум хүн энэхүү анги­лалд багтах төлөвтэй байгаа аж.

Эх сурвалж: 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car