antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 11, 2013 15 comments

Хорт хавдар аавыг минь холын хол авч одсон

нийтлэсэн Admin

dad-and-son-walkingСайхан аавыгаа санаад л санаад л алхана. Санан санан алхахдаа нэгэн сайхан дууг амандаа аялнам. Сайхан боловч гунигтайхан дуу.
Намрын бороо зөөлөн шиврэхэд аав минь даанч дуртай.
Насыг нь зөөж буцсаар байгаа шувуудад хайртай.
Өөрөө өтлөвч орчлонд үлдэнэ гэж наддаа хайртай.
Өдрөөс өдөрт холдсоор байгаа аавдаа би хайртай…
энэ дууг аялах бүрийд сайхан аавын минь гэгээн дүр сэтгэлд ургаад л ирнэ.

Аав минь жирийн л нэгэн малчин хүн байлаа. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрж өссөн хэдий ч Дарханы цагаан тоосгоны үйлдвэрт тэтгэвэртээ гартлаа тракторын жолооч хийсэн хүн. Тэтгэвэрээ тогтоолгосны дараахан тэндээсээ нүүж агь үнэртэж, дэрс нь бөхөлзсөн талд хонь ямаа, үхэр тугалтай хөөцөлдөж амар жимэр амьдарсансан.

Аав минь хүдэр чийрэг талдаа. Өөрөө л зөв гэж бодсон бол хэн юу гэж ч хэлж сэнхрүүлж байсан эргэж буцдаггүй алхдаг хүн байв. Энэ зангаасаа болоод заримдаа алддаг ч түүнийгээ юман чинээ тоодоггүй хатуужилтай. Илүү дутуу үггүй ч иртэй хутга шиг хурц үгтэй, хэлэх гэснээ хэнээс ч айхгүй хэлчихдэг шудрага хүн байсан.

Архи уучихаараа жигтэйхэн агсам. Дургуйгаа хүргэсэн хэнтэй ч болов нудрага зөрүүлчихдэг тийм л нэгэн эр хүн. Аав минь бас зөрүүд, гөжүүд зантай. Ногоотой хоол ер иддэггүй сонин хүн. Үүнээс нь болоод ээж аавтай жигтэйхэн маргана. Харин аав “Би та нар шиг ногоо иддэг ямаа биш” гэсэн хэдхэн үгээр амыг нь тагалчихаад хоолоо ч идэлгүй гараад явчихдаг байж билээ.

Харин нас барахынхаа өмнөхөн аав минь ямар ч шалтгаангүйгээр турж эцэн, хоол идэх дуршил нь бага багаар буурсаар сүүлдээ эмнэлгийн орон дээр өдрийг өнгөрүүлдэг болсон. Ганц ч хором зүгээр сууж чаддаггүй байсан хүн амьдралынхаа сүүлийн гурван сарыг эмнэлгийн орон дээр хадаастай юм шиг хэвтэж өнгөрүүлэхдээ юу эсийг бодож, ямар их тэвчээр, тэнхэл гаргаж байсан бол гэж бодохоор одоо ч голыг минь гогдох шиг болдог.

Ах дүү, хамаатан садан, найз нөхдөө халуун савтай хоол, цай бариад ирэхэд нь аяга ч хүрэхгүй хоол идчихээд хариуд нь “цадчихлаа” гээд инээмсэглэнэ. Тэгснээ тун удалгүй ижийд минь “гэдэс цанхайгаад байна” гэж гомдоллоно. Үе үе дотор нь муухайрч, яагаад ч юм хэвтээд л байгаа хэрнээ нэг л ядруухан харагддаг байж билээ.

Тэгсэн атлаа үр хүүхэд нь болж төрсөн бидэндээ хүн амьдралын бэрх замыг туулах тусам хат сууж, хийж бүтээхийн цаана гарах тусам ухааждаг юм байна гэж ярина. Ер нь амьдралыг тэмцлээр, ухаанаар, хөдөлмөрөөр босгох хэрэгтэй гэж сургадаг нь хэвээрээ.

Сүүлд сонсох нь ээ, аавд минь илэрч байсан дээрх шинж тэмдгүүд нь зөвхөн хорт хавдрын үед бус өөр бусад өвчний үед гардаг шинж тэмдгүүд хэдий ч эмчид эртхэн үзүүлж, эмчилгээ хийлгэх хэрэгтэйг анхааруулсан дохио байж. Учир нь ходоодны хорт хавдар даамжирсаар нойр булчирхай, улаан хоолой, гэдэс зэрэгт тархахаас гадна цусны судсаар дамжиж холбох уушги, элэг зэрэг эрхтэнд тархдаг хүн төрөлхтний чимээгүй дайсан юм.

Хүн хөгшрөх тусам ходоодны хавдраар өвчлөх эрсдэл нэмэгддэг байна. Ихэвчлэн 50 наснаас хойш ходоодны хорт хавдраар өвчлөх эрсдэл хамгийн их байдаг төдийгүй эмэгтэйчүүдээс илүү эрэгтэйчүүд өвдөх нь их байдаг аж.

Одоогоор ходоодны хорт хавдар үүсгэх шалтгааны талаар нарийн тодорхой зүйл олж мэдэж чадаагүй байгаа ба зарим тохиолдолд дээрх эрсдэлт хүчин зүйлд өртөөгүй хүн ходоодны хавдраар өвчлөх нь ч их байдаг байна.

Гэсэн ч өнөө үед хүн өөрийгөө ходоодны хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй бүлэгт багтаж байна гэж үзэж байгаа л бол эмчид яаралтай хандах хэрэгтэйгээ мэддэг болжээ.

Харин одоогоос 16 жилийн өмнө тийм боломж байгаагүй нь харамсалтай. Тэр тусмаа хөдөөнийхөнд. Хэдийгээр цаг хугацаа өнгөрч олон жил аавгүйгээр амьдарч ирсэн ч 1997 оны тэр л намар сэтгэлд их тод үлдэж. Долоохон настайдаа ааваасаа өнчирчихөөд нулимстай нүдээрээ хорвоог ажиж суухдаа анх удаа амьдралын эрээн барааныг мэдэрсэн шиг. Хараа гол хүрэнтэн хуйлран урсч, эргийнх нь дэрс салхинд нь сэнсэртэл шуугиж хүнийрхэж байсан нь одоо ч тод санагддаг юм.

Тэгэхэд л аавыгаа холын уул болчихсoныг бүүр түүрхэн гадарлах шиг болж билээ. Аав минь миний хэзээ ч очиж чадахааргүй холын уул болчихоод алсаас хүүгээ ажиж байгаа гэдэгт итгэнэм. Дэндүү хатуу хорвоод учраа олохгүй тэмтчин байхад дэргэд минь байхгүй эцэг минь тэнгэрээс нэгийг шивнэдэг юм.

Ингэхдээ “Өвчингүй бол жаргал. Өргүй бол баян” гэж хэлэх шиг болдог юм. Үнэндээ энэ хорвоод эрүүл мэндээс өөр эрхэм зүйл гэж үгүй шүү дээ.

Б.Төрбат

Эх сурвалж: 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • mobi hereglegch (September 11, 2013 9:55:27 am )

    bu***d uhaaral hairlasan saihan bichjee.bayarlalaa

  • Anonymous (September 11, 2013 10:27:07 am )

    just like my father 🙁

  • Anonymous (September 11, 2013 10:32:53 am )

    …Аав минь миний хэзээ ч очиж чадахааргүй холын уул болчихоод алсаас охиноо ажиж байгаа гэдэгт итгэнэм. Дэндүү хатуу хорвоод учраа олохгүй тэмтчин байхад дэргэд минь байхгүй эцэг минь тэнгэрээс нэгийг шивнэдэг юм…

  • baaska (September 11, 2013 10:33:53 am )

    Tiimee uwchin bas ter tusmaa hawdar gej uneheer aimar uwchin genet l hureed irdeg yum bilee. Minii aaw sayahan elegnii hawdaraar uud bolson erduu l 15 hongiin umnu medeed l 15dah honog deeree burhanii oronluu yawaad oson. Daanch bi yag holiin hol yawaad uguhud ni hajuud ni bgaaguidee l ih haramgaj bna. Bi ailiin gants ohin nadad 2 eregtei duugees mine iluu ami bdag blaa bie ni uwduh bayar huur boloh ter bolgondoo hamgiin turuund l nadad heldeg blaa. Getel neg l udruus hoish ene aaw gedeg utasnii dugaaraas hen ch zalgahgui bolchihloor yamar hetsuu haramsmaar bdag yum we? Humuus uilj bolohguil geh yum tegehdee uilahgui bh argagui yum bna shdee demiil humuusiin nudnees dald orj uilj suuh yum daa. Deer bichseniig un****d uneheer ur emterch uilj setgelee bichij suugaa maani ene yumaa… Humuus min bugdeeree amidadaa l bie bienee hairlaj yawtsgaaya…

    • Бааскад (September 11, 2013 10:39:33 am )

      Үнэхээр их баярлалаа

    • tsoomoo (September 11, 2013 10:46:59 am )

      bi bas 1 sariin umnu eejiigee elegnii havdaraas bolood aldchihsan. Дэндүү хатуу хорвоод учраа олохгүй тэмтчин байхад дэргэд минь байхгүй эцэг минь тэнгэрээс нэгийг шивнэдэг юм…Humuus min bugdeeree amidadaa l bie bienee hairlaj yawtsgaaya… gedeg ugnuud ih taalagdaj hooloi jurj sergel ovdoj ba

  • Anonymous (September 11, 2013 11:06:42 am )

    Сайхан бичжээ, аавгүй өдрүүд өнгөрөх тусам аавыгаа улам илүү ойлгох шиг…

  • Anonymous (September 11, 2013 11:46:11 am )

    aaw mini burhanii oron ochood negentee 2 jil ongorson ch gesen sayhan minii hajuud bsan ym shig sanagdah ymaa. owchin gedeg uneheer muuhai minii aaw uul shig ***n hun bj bilee owdood ehelsenees hoish jijigheen bolchihoj bilee. hun buhen duu bolgonii diileh ni eejid zoriulsan bdag gewch ene amidraliin hoyon nuruu bolson aawiin tuhai ni tsoohon bh ymdaa. hun dandaa ongorsonii daraa ymiig uhaarj bdag ni yag unen odoo bodhoor minii aaw yamar aguu hun be gj boddog. hedii aaw ni burhanii orond ochson ch hezeed monhod ohintoigoo hamt bdg getegt itgedeg shuu ohin ni

  • zulaa (September 11, 2013 11:59:44 am )

    hawdar zaluujij bna gedeg yum bna le shuu.humuuse erthen uzuulj haruulj bgaarai.eruul bhad buh yum bolnoo.

  • Иргэн (September 11, 2013 12:09:23 pm )

    Бурхан ивээг

  • uhaarahui (September 11, 2013 12:46:12 pm )

    my ayg l iingesendee hawdar sudlaliin emnelgiin oron deer buten 2 sar bie setgeleeree zowsondoo daanch hojimdoj onshilson bolohoor yamarch emchilgee tus boldoggui yum bilee. Derged min baihgui ch setgeld min amid burhan aawiigaa uurd dursnam.

  • zochin (September 11, 2013 2:16:07 pm )

    ene horwood gant***n zayah hun hamgiin dotnii hairtai aaw min burhanii oronoos bid bugdiigee haraad buyn hishgee urgelj ogch bgaad ni uneheer bayrladag ch gsn ta min ene horwood bidniihee hajuud bhgui gj bodhoor l buh yum hooson orgiod neg l hetsuu bh yum aawaa tanidaa bid bugd mash ih hairtai taniigaa uurluulj gomdooj bsan bol uuchlaarai ta min zaawal butsaj bidendee turuurei aawaa hairtai shuu tanidaa

  • chimge (September 11, 2013 2:48:56 pm )

    minii aavig bas l ene muuhai ovchin avaad yvchahsan vnheer ih sanah vum daa aavigaa deerees ohinoo *******bj bga da

  • Aavdaa hairtai (September 11, 2013 3:22:44 pm )

    unheer saihan bichjee. Bi ch mun yalgaagui yag l ene aimshigt uvchnuur aaviigaa aldsan. Manai mongoliin emch nar onshilj chadahgui baisaar bgaad l hugatsaa aldsan daa.

  • Anonymous (September 12, 2013 6:38:49 pm )

    saihan bichsen bna ovchin helj irdeggui hiisej irdeg gedeg eruul mendee bodooroi mongolchyydaa

antalya rent a car