Унгарын нийслэл Будапешт хотноо болох чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын шигшээ багийн тамирчид маргааш эх орноосоо мордох гэж байна. Гэхдээ эрэгтэйчүүд маргааш, эмэгтэйчүүд 14-нд Будапештийг зорих ажээ.
Есдүгээр сарын 16-22-ны өдрүүдэд болох эрэгтэйчүүдийн 43 дахь, эмэгтэйчүүдийн 24 дэх удаагийн чөлөөт бөхийн ДАШТ Будапешт хотын “Papp Laszlo Sport arena” спортын цогцолборт болох юм. Унгар улс чөлөөтийн ДАШТ-ийг дөрөв дэх удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд өмнө нь Будапешт хотноо болсон ДАШТ-ээс 1985 онд 62 кг-ын жинд А.Энхээ, 68 кг-ын жинд Б.Болд мөнгө, 74 кг-ын жинд Лу.Энхбаяр хүрэл, 1986 онд А.Энхээ хүрэл, 2005 онд Б.Наранбаатар хүрэл медаль тус тус хүртэж байжээ.
Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүн:
Эрэгтэй:
55 кг Эрдэнэбатын Бэхбаяр /ОУХМ/
60 кг Энхсайханы Ням-Очир /ОУХМ/
66 кг Ганзоригийн Мандахнаран /ОУХМ/
74 кг Батчулууны Анхбаяр /ОУХМ/
84 кг Оргодолын Үйтүмэн /ОУХМ/
96 кг Доржхандын Хүдэрбулга /ОУХМ/
120 кг Жаргалсайханы Чулуунбат /ОУХМ/
Эмэгтэй:
48 кг Цогтбазарын Энхжаргал /Гавьяат тамирчин/
51 кг Эрдэнэчимэгийн Сумьяа /ОУХМ/
55 кг Сүндэвийн Бямбацэрэн /ОУХМ/
59 кг Тунгалагийн Мөнхтуяа/ОУХМ/
63 кг Соронзонболдын Батцэцэг /Гавьяат тамирчин/
67 кг Очирбатын Насанбурмаа /Гавьяат тамирчин/
72 кг Очирбатын Бурмаа /Гавьяат тамирчин/
Монголын багийн дарга: Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, МЧБХ-ны ерөнхийлөгч Долгорсүрэнгийн Дагвадорж.
Албаны төлөөлөгч: МЧБХ-ны ерөнхий менежер Даваажавын Батням.
Багийн ахлагч: МЧБХ-ны дэд ерөнхийлөгч С.Мөнхсүх.
Шүүгч: Б.Төмөрбаатар /Олимпийн зэрэглэлийн шүүгч, ДАШТ-н хоёр дахь удаагаа шүүгчээр оролцож байна/.
Холбоотой мэдээ
-
mongol (September 10, 2013 7:43:10 pm )
hucherheg behchuudde amjiltiin deediig huseed mongol eh ornoo ene menhed aldarshuulj yvah iig ereej setgeliin ergeliig deedlen barij bn
1 Comment