Маргааш “Ногоон өдөр” хэмээх үзэсгэлэн, яармаг худалдаа Барилгачдын талбайд зохион байгуулагдах гэж байна. Тодруулбал, ШШГЕГ “Ногоон өдөр” хэмээх арга хэмжээг хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж байгаа юм байна. Энэ үеэр ШШГЕГ-ын харьяа хорих анги, шийдвэр гүйцэтгэх алба, салбар нэгжийн үйлдвэрлэл, газар тариалан эрхлэлт, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, хүнсний ногоо болон хүмүүжигчдийн гар урлалын бүтээлийг олон нийтэд сурталчилан таниулах юм байна. Түүнчлэн энэ өдөр төрөл бүрийн хүнсний ногоо, цагаан идээ мөн хүмүүжигчдийн хийсэн чулуу, мод, арьсан гар урлалын бүтээлүүд, хөшөө чулуу, тоосго, нүхтэй блок, сийлбэртэй гэр, вакум цонх, хаалга зэрэг бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болох юм байна. Мөн тэдний хөдөлмөр эрхэлтийг дэмжих, нийслэл хотын иргэдэд чанартай, хямд хүнсний ногоо хүргэх зорилго бүхий “Ногоон өдөр” үзэсгэлэн, яармаг худалдааг маргааш нөгөөдөр гээд хоёр зохион байгуулахаар болжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.