Өнөөдөр өглөө хуралдсан Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөр “Face, “Доргио” гэх мэт цэнгээний газруудын тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай хэлэлцжээ.
Нийслэлийн засаг даргын захирамжаар шөнийн цэнгээний газруудыг шөнийн 00.03 цаг хүртэл ажиллахыг зөвшөөрсөн ч 00.00 цагаас хойш архи согтууруудах ундаагаар үйлчлэхгүй байхыг анхааруулсан билээ. Тэгвэл уг захирамжыг зөрчсөн нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй таван цэнгээний газрын тусгай зөвшөөрлийг өнгөрсөн долдугаар сарын 29-ны өдрөөс эхлэн цуцалсан. Тодруулбал, “Доргио”, “Бишрэлт гүн”, “Оакланд”, “Фейс”, “Метрополис” гэсэн дөрвөн баар шөнийн 03 цаг хүртэл согтууруулах ундаагаар үйлчилж байсан нь илэрсэн юм.
Харин өнөөдөр өглөө хуралдсан Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөр “Доргио”, “Фейс” гэх мэт цэнгээний газруудын тусгай зөвшөөрлийг цуцалсан байхад хууль бусаар үйл ажиллагаа явуулсныг шуурхай дээр мэдээлж, тус цэнгээний газруудын цахилгааныг нь таслахаар болжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.