antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 9, 2013 2 comments

Чөлөөт бөх олимпийн төрөлд хэвээр үлдлээ

нийтлэсэн Admin

a1a5b2cf685a3c30bigЭртний олимпийн хөтөлбөрт багтсан унаган төрлүүдийн нэг болох чөлөөт бөхийн спорт олимпийн хөтөлбөрт хэвээр үлдлээ. Аргентиний Буэнос-Айрэс хотноо хуралдаж буй Олон улсын олимпийн хорооны 125 дахь удаагийн чуулганы хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрх бүхий гишүүдийн дунд санал хураалт явуулж, дээрх шийдвэрийг гаргалаа. ОУОХ-ны гишүүд нууц санал хураалтаар чөлөөт бөх, бейсбол болон скуаш гэсэн гурван төрлөөс 2020 болон 2024 оны зуны олимпийн хөтөлбөрт багтах спортын төрлийг сонгосон юм. Хамгийн өндөр магадлалтай гэгдэж байсан чөлөөт бөхийн төлөө 49 хүн санал өгсөн бол бейсбол 24, скуаш 22 санал авчээ.

Өнгөрсөн хоёрдугаар сард хуралдсан ОУОХ-ны Удирдах зөвлөлийн хурлаас чөлөөт бөхийн спортыг 2020 оны олимпийн хөтөлбөрөөс хасах шийдвэр гаргаж, улмаар зуны 32 дугаар олимпийн наадамд багтах 26 спортоос 25-ыг нь сонгон баталж, үлдсэн нэг төрлийг ОУОХ-ны чуулганаар эцэслэн шийдвэрлэхээр болсон билээ. Энэ дагуу өнөөдөр ОУОХ-ноос дээрх шийдвэр гаргажээ.

Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо /FILA/-ноос өнгөрсөн хугацаанд барилдааны дүрэм, шүүлт, хүйсийн тэнцвэртэй байдал, холбооны удирдлага, үйл ажиллагаа зэргийг шинэчлэх талаар дорвитой ажилласан юм. Тус холбооны тэргүүнээр шинээр сонгогдсон Ненад Лалович ОУОХ-ноос шийдвэр гаргасан энэ өдрийг “Бөхийн спортын 3000 жилийн түүхэнд хамгийн чухал өдөр болж байна” хэмээн тодотгожээ.

С.ЦЭЛМЭГ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • ӨНӨРӨӨ (September 09, 2013 10:17:35 am )

    ЗӨВ ШҮҮ

  • Anonymous (September 09, 2013 4:49:54 pm )

    ashgvi dee

antalya rent a car