antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 7, 2013 6 comments

“Мон Эн Ко” компанийн “но”-г илчилээч…

нийтлэсэн Admin

2692f2c2615d13dfbig“Мон Эн Ко” компанийг Хөшөөтийн төслийг хэрэг­жүүлж эхлэх үеэр орон нут­гийн иргэдийг ажлын бай­раар бүрэн хангаж, энэ талд Мон­голын талаас хяналт та­вих болно  гэх хатуу ам­лалт авч, гэрээ байгуулсан гэдэг. Гэтэл өдгөө тэнд орон нут­гийн 100 хүрэхгүй хүн ажил­лаж, үлд­сэн нь хийх ажилгүй өдөр хоногийг аргацааж бай­гаа гэх юм.

Саяхан Хөшөөтийн уурхайн ажилагсад болоод Хөшөөт тосгоны удирдлагууд МонЭнКо компанийн Орон нутаг хариуцсан захирал Жеймс Ж.Долантай хэлэлцээрийн ширээний ард суусан гэлцсэн.Тэдний зүгээс  ажлын нөхцөлөө сайжруулахыг мөн хортой нөхцөлд ажилласны нэмэгдэл  хөлсийг хуульд заасны дагуу авах гэхчлэн хэд хэдэн шаардлагыг компанийн удирдлагадаа тавиад байгаа юм байна.

Уг нь “МонЭнКо” компанийн тухайд хэдэн ажилтны хөдөлмөрийн нөхцөл, цалин дээр луу унжаад байлгүй шийдвэл  шийдчих ёстой. Хөшөөтийн нүүрсний ордыг 2.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэж олон улсад зарлаж байгаад 2.7 тэрбум ам.доллар босгосон компани хэдэн монголчуудыг энд дарамтлаад байх нь зохисгүй юм.

Өдий хүртэл УИХ ,Засгийн газрын түвшинд Хөшөөтийн уурхайн асуудлаар дорвитой бодлого гарсангүй тодорхой шийдэлд ч хүрсэнгүй дээд түвшинд ярьсангүй ээ.Тэр дундаа сонгогдсон гишүүд нь хүртэл таг дуугүй амаа үддэг.Энэ нь эрх мэдэлтнүүд нийлээд гадныхантай хувилдаж өөрсдөө ашиг хонжоо хайсан бохир бизнес болгосон гэсэн хардлагыг өөрийн эрхгүй төрүүлж байгаа юм.

Үнэндээ бол дэндүү цөөхүүлээ ч гэсэн дэлхийд гайхагдах баялагтай ард түмэн шүү дээ бид …

Жижигхэн улсын иргэн бид эх орондоо атгасан гар шиг нэгдмэл ,агуу түүх шигээ том байж ,төр нь бурууд шударга ,бусдад хатуу чангахан засаглах хэрэгтэй билээ.

Хөшөөт гэхээр л ганцхан Ховд аймгийн асуудал мэт ойлгож болохгүй. Төр иргэний гүүр болно гэж иргэд сонгогчдоос оноо авсан Их хурлын гишүүд нь ч гэсэн нүүрээ буруулж болохгүй санагдана.

Харийн хүмүүсийн баялаг мэт амаа үдүүлж суух хооронд Хөшөөтийн нүүрсний ордыг 2.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэж олон улсад зарлаж байгаад 2.7 тэрбум ам.доллар босгосон “МонЭнКо” компани,цаашид 3,4-4,4 тэрбум тоннд хүргэх боломжтой хэмээн Хонконгийн хөрөнгийн биржээс хэдэн зуун тэрбум доллар босгож хятад эздүүд нь дэлхийн баячуулын эхний эгнээрүү алхаж явна.

Мөн Хөшөөтөөс ярантын боомт хүртэл 100 тн даацтай 340 км авто замыг 130-135 сая доллароор тавьж үндсэндээ баялгыг маань 8 жилийн дотор зөөж дуусгахаар төлөвлөжээ. Дээрээс нь нэмээд “Хөшөөтийн төмөр зам” төслийг эхлүүлхээр бэлтгэлээ хангаад байна. Нөгөө амлаад байсан угаах баяжуулах үйлдвэрээ хилийн гадна Шинжаньд барьж байна. Нүүрсийг маань зөөх гүүр барихаар 1900 гаруй хятад ажилчдыг оруулж ирж ажиллуулан ажил нь дууслаа. Тэд хар алт болох баялгыг маань яавал хурдан хуу хамахав гэдгээ л бодохоос оршин суугч иргэдийн амьдрал ахуй , хүсэл зоригийг хэдийнээ хөсөр хаяжээ.

Ийм байхад У.Барсболд, “МонЭнКо” компанийг өөхшүүлсээр байх уу? Өөрсдийн ухамсар сэтгэхүйгээрээ Монгол эх орон, газар шороо,баягалийн баялагаа ядаж хайрлан хүндэтгэж болохгүй юу? Эрлийзсэн мафийн гар хөлүүд гэгдэх хүмүүс ээ …

Б.Сонор       www.MEDEELNE.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • хөх монгол (September 07, 2013 8:28:30 pm )

    хужаа байна.

  • zochin (September 07, 2013 8:50:10 pm )

    Yariad l abih bicheed l baih… Avch bga arga hemjee gej haana baina da. Yana da ireeduid itgeh itgel alga bolj ene ur huuhduud maani haana yaj amidrah yum boldo. Yadahad ene erunhiilugch gej hun baina uu? Songuulias hoish bur tag chig bollloo.

  • ailchin (September 08, 2013 12:22:10 pm )

    hvmvvst hudlaa medeelel taraahaa bolimoor yumaa jaahan boditoi yum bichvvl yasiin haana 1900 hujaa be hen heniig daramtlaad bgaan barimttai yum unshigchdad hvrgeh heregteishdee………..

  • zochin (September 08, 2013 12:37:24 pm )

    U.Barsvold chin hujaagiin hurliiz huuhed shuu de tiimees hujaadaa elegtei bgaa yum bna l da.

  • Зочин (September 08, 2013 5:54:05 pm )

    Орос 2012 онд 360 сая тонн нvvрс олборолсон. Vvний 117 сая тонныг Япон, Хятад, Европ, Солонгос руу гаргасан. Оросын элчин В.В. Самойленко Э. Оджаргал сэтгvvлчид 2013-4 сард энэ ярилцлагыг егев. Гэтэл “Монгол нvvрс” ассоциацийн гvйцэтгэх захирал Т. Наран 2012-01-12-нд http://www.news.mm, Ж. Нямсvрэнд ярилцлага егехдее манай улс 2010-2011 онд 18-20 сая тонн нvvр экспорлосон. “Жижиг Таван-толгой” нэг тонн нvvрсийг 33до********, “Саусгоби Сэндс” 40 до********, ” Чинхуа МАК” 46 до********аар зарж байх ад Монголын нvvрс яаж vнд орох юм гэсэн. “Энержи ресурс” 117 до********аар зараад, жижиг “Таван-толгой” 33 до********аар зарж байгаа нь бодлогын алдаа байгаа юм. Энэ олгиархууд “нvvрсний ордыг” олон хэсэг хувааж vнгvйдvvлэх ажил зоиуд хийсэн. Монголын нехцелд хувийн нvvрсны орд ********длагагvй ” Teрийн мэдэлд” байх ********длагатай. Байгалийн баялаг “Терийн мэдэлд бодлогоор явах хэрэгтэй”. Хувьд байлаа гээд бие биенээсээ ерсеед vнэ буулгаад эдийн засгийн аюулгvй байдлыг бий болгож байгаа юм. Ийм нехцелд “Томор замийн нарийн цариг тавиад ч нvvрс vнд орохгvй. Дээрх ордууд адилхан “кокосжих нvvрс”. Ийм бодлогийн алдаа нехцелд ураг****** нvvрс гаргаад ч хэрэг байхгvй. Тийм учраас манайд нарийн цариг хэрэггvй, Оросоор дамжуулан Япон,Солонгост гаргах хэрэгтэй. Оросууд ч дуртай байх болно. Яагаад гэвэл Оросууд “Алс дорнодыг” Япон, Солонгос, Монгол улсуудтай хамтарч эдийн засгийн интеграцад оруулах сонирхолтой байгаа. Энэ нь тэдний бас гиополиткийн асуудал. Оросууд “Газрийн тос, байгалийн хийдээ” л голлож анхаарал тавьдаг.

  • Зочин (September 08, 2013 5:58:14 pm )

    Танай сайт сэтгэгдэл битгий зэрэмдэглээд байгаач.

antalya rent a car