Аравдугаар сард Казакастаны нийслэл Алмата хотноо боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Манай баг тамирчид дэлхийн аваргын бэлтгэлээ аль хэдийн базааж эхэлсэн ч 52,64 кг-ын жинд ямар тамирчин явуулах эсэхээ шийдээгүй байгаа юм.
Дэлхийн аваргын тэмцээнд тухайн жилийн улсынхаа аваргад түрүүлсэн тамирчин явдаг дүрэмтэй. Гэвч 52 кг-ын жинд Уинверсиадын аварга Х.Энхдэлгэр явах байсан ч AIBA дүрмээ шинэчилж насанд хүрэгчдийн дэлхийн аваргад 19-өөс дээш насны тамирчин орно хэмээн заасан. Харин Х.Энхдэлгэрийн хувьд энэ жил 18 настай юм.
Түүнчлэн 64 кг-ын жинд ямар тамирчин явах нь тодорхойгүй байгаагаас нилээд хэл амтай байгаа юм. Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнийн хувьд саяхан Азийн аварга болсон бол ОУХМ З.Энхзориг энэ жил улсын аварга болсон юм. Тэдний хооронд хэн явах эсэх нь нилээдгүй маргаан дагуулж байгаа. Тэгвэл энэ сарын дундуур хоёр тамирчны хооронд сорил хийхээр болсон байна.
У.Мөнх-Эрдэнэ сорилд оролцохгүй хэмээн өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл хийж байсан ч холбооноос гаргасан шийдвэрийг дагахаар болжээ. Монголын боксын шигшээ багийн тамирчид Орхон аймаг дахь “Сэлэнгэ” амралтанд нэгдсэн бэлтгэлдээ гарсан байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
daajii (September 08, 2013 12:53:56 pm )
moogii bol yacni ***ipchin xojij xojigdoj cypcan zalyy mongoliin baxapxal epelxeg zopigtoi mongol zalyy amjilt xvcii
-
багш (September 09, 2013 9:40:48 am )
энэ 2 үеэ өнгөрөөсөн бацаанууд дараагийнхаа залуусад зайгаа тавьж өг. урд нь оролцож байхдаа тэр аваргыг нь авчирахгүй яасийн. мөнх-эрдэнэ чи боль.улсын аваргадаа түрүүлж чадахгүй байж дэлхийн аваргад яаж оролцдог юм.
-
ss (September 09, 2013 11:13:46 am )
Ter Azi gedeg ni Mongoloos tom yum bish baigaa…
3 Comments