Бразилын Рио-де-Жанейро хотноо наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 1-нд болсон жүдо бөхийн 2013 оны насанд хүрэгчдийн ДАШТ-нд оролцоод үүрийн 04.05 цагт эх орондоо ирлээ. ДАШТ-нээс манай улс түүхэндээ анх удаа дэлхийн аварга эмэгтэй жүдочоо өлгийдөн авсан.
Тодруулбал, ОУХМ М.Уранцэцэг 48 кг-ын жинд зодоглож дэлхийн аварга болсон юм. Тэрээр эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойргийн барилдаанд Украйны жүдоч Марина Кротыг цэвэр ялаад дараагийн барилдаандаа Колумбын Эблин Лукумиг мөн цэвэр ялсан. Харин дөрөвдүгээр тойрогтоо Кубын тамирчин Мария Селия Лабордег цэвэр ялж хэсгийн аварга болсны зэрэгцээ олимпийн аварга Бразилын бөх Сара Менезестэй хоёр юукогоор хожиж ялаад, алтан медалийн төлөө Японы тамирчин Харуна Асамитайг өчих мэхээр ялсан байна.
М.Уранцэцэг ирсэн даруйдаа баярынхаа сэтгэгдлийг хуваалцсан бөгөөд “Медалийн тавцан дээр зогсоод, төрийнхөө дууллыг эгшиглүүлэх хамгийн аз жаргалтай мөчийн минь нэг байсан. Би ингээд л дэлхийн аварга болчихлоо. Ямар гоё вэ л гэж бодсон. Ээж рүүгээ залгаад “Ээж ээ, охин нь дэлхийн аварга болчихлоо, таныгаа энэ цагаас хойш мөнхөд жаргаах болно” гэж хэлсэн” гэв.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 05, 2013 11:36:06 am )
anhnii avarga ni Tsagaanbaatar shdee. Emegtei avarga gevel taarna
-
baagii (September 05, 2013 12:01:27 pm )
gaihaltai ***n barildsan shuu ts****daa ene chigeeree bgaarai amjilt ok
-
xarz (September 05, 2013 6:36:41 pm )
bayr hurgie
3 Comments