Тариаланчид, хадланчдын зориулсан мэдээ :
5-7-нд цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.
2013 оны 09 дүгээр сарын 04-ний 20 цагаас 09 дүгээр сарын 05-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 16-21 градус,Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 5-10 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө бүх нутгаар 19-24 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.
2013 оны 9 дүгээр сарын 06-наас 9 дүгээр сарын 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
7-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн хойд хэсгээр, 8,9-нд ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 7-нд баруун болон төвийн нутгаар, 8-нд ихэнх нутгаар, 9-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө3-8 градус, өдөртөө 18-23 градус, Говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31градус, бусад нутгаар шөнөдөө7-12 градус, өдөртөө21-26 градус дулаан байна.8-нд нутгийн баруунхагаст, 9-нд ихэнх нутгаар эрс сэрүүснэ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.