antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 4, 2013 14 comments

Траншейны хүүхдүүд хаашаа алга болчихов оо

нийтлэсэн Admin
d058a2e5e30d0029bigМонголчуудын 70 жил барьж байгуулсан социализмын материал техникийн бааз 1990 оны ардчилсан хувьсгалаар нуран унаж, өнгөрсөн 23 жил та бид капитализмыг байгуулах гэж нэг хэсэг шар махтайгаа хатсан бол саяхнаас хоосон хонохгүй, хоёр идэхтэйгээ болоод байгаа билээ.
Өнгөрсөн 23 жилд эзэн Чингисийн үр сад, монголчууд ёстой юу эсийг үзсэн гэх вэ.1990-ээд оны дунд үеэс хөх толбот монголчууд урьд өмнө үзэж харах нь битгий хэл, сонсож дуулж яваагүй орц хонгил, траншейгаар амьдрагч хэдэн зуун тэнэмэл хүүхэдтэй болсон.
Траншейны хүүхдүүд захаасаа нас биед хүрцгээж хоёр дахь удмын траншейны арми гарч ирэх нь хэмээн нийгэм даяар аймшигт хүлээлт үүсээд байтал өнөө траншейны хүүхдүүд op мөргүй алга болцгоочихдог юм байна. Хэн ч тэднийг үгүйлж, хаашаа алга болсныг нь тодруулан эрэл сурал болсонгүй.
Тэгтэл траншейны хүүхдүүд зарим нь гадаад, дотоодын хүүхэд асрах төвд очдог бол тодорхой хэсэг нь хэний ч санаагүй хөдөлмөрийн талбарт хүргэгдэж зарим нэг нь түүнийхээ төлөөсөнд насаараа «одой» явах нэг төрлийн гэсгээл хүлээдэг ч байж магадгүй болоод явчихлаа.
Өнгөрсөн наадмаар Хүй долоон худагт нэгэн уяачтай хөөрөлдсөн юм. Бидний яриа унаач хүүхдүүдийн аюулгүй байдлын тухай эхлээд эцэст нь ам халсаар энэ сэдэв рүү нэг л мэдэхэд орчихеон байв.
Уяач ах над руу ноцтой харснаа «Траншейнд одоо нэг ч хүүхэд байхгүй болсныг мэдэх үү» гэв. «Нээрээ харагдахгүй болчихоо юу даа. Ер нь тэр хүүхдүүд хаашаа алга болчихов оо» гэвэл, «Бүгд морь унаач болсныг дуулаагүй юу» гэдэг юм байна.
Манай нөгөө алдарт уяачид тэдгээр хүүхдүүдийг бүгдийг нь өөд татаж, морио унуулдаг болсон юм байх. Би ч баярлаад ашгүй дээ, тэр хэдэн хүүхдүүд траншейнаасаа гарч нийгэмжин, аминд халтай ажил эрхэлдэг ч гэсэн гайгүй баталгаатай амьдралтай болж байгаа юм байна гэж бодоод өнгөрсөн.
Би дотроо тэдгээр баячуудыг овоо доо, ганц ч болсон хүүхдийг харанхуй амьдралаас салгаж хурдан морины нуруун дээр гаргаж хэмээн үнэн сэтгэлээсээ баярласан юм даг. Тэгсэн чинь төд удалгүй нөгөө уяач маань надад нэгэн аймаар мэдээ дуулгалаа шүү.
Монгол Улсын тод манлай, алдар цолондоо даруулах шахсан уяачид тэдгээр хүүхдүүдийг элдэв гормоны бэлдмэлээр хооллож, өсөлтийг нь хүчээр зогсоодог гэнэ шүү.
Алдар нэр, баян тарганаа магтан дуудуулахын тулд траншейны ч гэсэн бяцхан хүүхдүүдийн ирээдүйгээр тийм аймаар тоглодог орчин цагийн маньякууд монголчууд бидний дотор байдаг юм биш байгаа. Би арай ч үгүй байлгүй гэж бодоод түүний энэ ярианд тэгтлээ итгээгүй.
Хүмүүс ээ, та бүхэнд энэ тухай дуулсан мэдсэн зүйл байна уу. Уяачид та бүхний дунд үнэхээр ийм бузар юм хийдэг чулуун зүрхтэнүүд байгаа бол бид нийгмээрээ энэ адгууснуудтай хатуу тэмцэх хэрэг гарч ч магадгүй.
Тэгээд ч жилийн жилд мориноос унаж эрэмдэг, зэрэмдэг болсон олон хүүхдийн ар гэр, аав, ээжийн зүгээс алдар гуншинтай уяачидтай хэл ам, хэрүүл зарга хийлгүй тэгсгээд замхардаг нь сэжигтэй л санагддаг. Арай траншейны хүүхдүүд морь унаач болж тусгай бэлдмэл уучихаад «одой» хүмүүс болчихдог юм биш байгаа.
Ер нь ингэхэд нэгэн цагт өглөөн нарнаар тарвага шиг траншейнаасаа суга үсрэн гараад нарлацгаадаг байсан тэр хүүхдүүд хаашаа алга болчихов оо. Бүгдээрээ Хүүхэд асрах төвийн харьяат болчихно гэж баймгүй л юм. Хачин юм аа. Траншейны хүүхдүүд хаана явна вэ.
Эх сурвалж:

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • би (September 04, 2013 9:41:19 am )

    үнэхээр тийм юм сонсож бсан шүү Тэр хүүхдүүдийг нас биед хүрэхээр зарим нэгийг нь малчинаа болгоод хооронд нь суулгаж гэр барьж өгдөг гэсэн бүүр баталгаатай давжаа болгодог эм уусан хүүхдээс нь сонсож байсан

  • zochin (September 04, 2013 9:57:59 am )

    hong kong gargaad hulgai hilgej mashin hulgailuuldag gej hong kong chudas sonsson6

  • iegen (September 04, 2013 10:01:40 am )

    ymar aimar ym be yyu bolood bnaa ene hvn chanr gj bhgvi bolson hiigmiig yaltai eniig megj bnu hvn amiin saidaa tal ug ni eniig zogsoondoo

  • Anonymous (September 04, 2013 10:08:52 am )

    Арай ч дээ худлаа байлгуй дээ унэн зов мэдээлэл бичих хэрэгтэй шуу ОГЛООний сонин минь ээ уачид гэж тийм улсууд биш байхаа

  • Anonymous (September 04, 2013 10:36:30 am )

    gadaadad xuatadad erxtenii naimaanii zolios bolson gej sonsson snvv

  • Anonymous (September 04, 2013 10:55:52 am )

    iim hudla ym oruulj yadag yum mori unaj bga huuheduud dan jhn huuhdud bdg shde odoi hun bla yu!!!!!!!!!!!!!!!1

  • huurhi (September 04, 2013 12:37:21 pm )

    hil gargaad zartsan biz dee uchir zuggui shinjilgeend bugdiig ni oruulaadl tegeedl alga bolchihdog gesen shuu de aimar yum daa

  • Зочин (September 04, 2013 12:40:54 pm )

    Энэ сэтгүүлч баттай юм бичиж байгаа юу. Арай ч би тийм одой хүүхэд морь унаад явж байхыг хараагүй. Болиорой хө. Сэтгүүлчийн Мэргэжлээ ингээд доошоо татах юмаа даа.

  • MAN (September 04, 2013 12:47:35 pm )

    hurdan mori hdn zuun jileer huuhduud unaj uraldsaar irsen orcin ued heterhii ih mori uraldaj bgaa bolohoor ***duud unaj berteed bn ternees morinoos unaj l bdg uhej bgaagui ovliin tsagt bol hetsuu l dee holdchih geed nmg mori unadag bhd odoonii huuhduud shg iim tansag bgaagui shd uyachid huuhduudiig sn anhaardag bson yumiig 2taltai harah heregtei bh

  • narangerel (September 04, 2013 2:03:53 pm )

    ye burhan mini ene bichseneer oilgovol yostoi aimshig yum bna, yana ve. bid aimshgiin kinon deer yanz buriin aimshgiin humuus hardag. iimerhuu mayagaar huniig zeremdegleseer kinond gardag aimshgiin humuusiig bii bolgoh vii dee. buh niiteeree uhaarch, anhaaraasai, uneheer tiim gedgiig meddeg hun bval boliulaach ee. mutantuud bolvol yanaa. iiiiii aij bna

  • ankhaaaaa (September 04, 2013 3:04:54 pm )

    Za yuuuvdeee ta hd bitiii dandaa ingj yarildaa yaaltachgui hund hudulmur n oilgomjtoi ghdee ene yarij bgaa ogt hudal zuilee ene huuhduudiig chin bid hooltoi orontoi bolgoj bna deerees ed nariig chin tsalinjuulj ar geriin davhar tejeej bn. Mun ts****laad ene n sain malchin uyaach gd negentee mergejil bolj bui busuu.

  • aim (September 05, 2013 12:01:38 am )

    1 ch gesen huuhdiig tejeeh yumsan.bi itgeegui ch gesen.hunii naimaa ed erhetnii naimaa gej buzar zuiliin zolios l bitgii boloosoi minii mongoliin urs

  • tseegii setgvvlch 1b (September 06, 2013 9:29:37 am )

    mongol ulsiin mini ireedvi vr hoich ni bolson bidniig hairlaj hamga**** ystoi ter mundag hvmvvs ni haachjih waa ted hvssendee transheind amidraaagvi ted durtaidaa iim orchind amidraagvi hvn l ym bolson hoino ted hairiig hvsej etseg ehiinhee engert erhelehig hvsej bga ireedvi bolson vr hoich mini tsoorsoor baihaar ene mongold chini yu vldeh bilee ireedvi mini gereltei gegeetei nulimsgvi bgaasai

  • zochin (September 06, 2013 10:13:25 am )

    za ter odoi enter bolgodog gej burhaa boliul yasiin negniihe amiig dalguulaad ****j aldhiimaaa harinch aria esergeeree baiga baih shuu

antalya rent a car