antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 3, 2013 17 comments

МИАТ-ийн захирлуудад оногдуулсан ялыг хэвээр үлдээлээ

нийтлэсэн Admin

dd2669bd759bfca5big“Дайны эрсдлийн сан” нэрээр гадаад улс руу их хэмжээний мөнгө гаргаж,  угаасан хэрэгт холбогдоод буй МИАТ-ийн экс удирдлагуудын гомдлыг  хэлэлцэх хурал өнөөдөр 09.00 цагт Нийслэлийн шүүхэд  эхэлсэн юм. Бүтэн өдрийн турш үргэлжилсэн хурал өндөрлөж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа.

Ингэхдээ Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхээс хэрэгт холбогдогчдод оногдуулсан хорих ялыг тус бүр хэвээр баталж шийдвэрлэсэн байна. Харин  хэргийг нь тусгаарлаж, анхан  шатны шүүхээс хэргийг нь цагаатгасан  Ч.Хоролсүрэнгийн компанид нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Гантөмөрийг хэрэгт холбогдолгүй учир хохирол барагдуулах шаардлагагүй гэж үзжээ.

Шүүх хуралд анхан шатны шүүхээс ял сонссон хүмүүсийн тус бүр 2-3, нийт 19 өмгөөлөгч оролцсон бөгөөд тэд “Мөнгө угаасан гэх зүйлчлэлээр ял оноосон нь  буруу” гэж үзэж байгаа юм. Харин шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүх хууль  зөв хэрэглэсэн, яллагдагчид хууль ёсны дагуу ял оногдуулсан хэмээн үзэж, хэвээр баталсан байна.

Тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал Цагдан хорих 461 дүгээр ангид өнгөрсөн зургадугаар сарын 11-12-нд болж,  МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 13 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12 жил нэг сар, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13 жил нэг сар, Ч.Хоролсүрэнгийн дүү, “Монголиан эйрлайнс” группын захирал асан Ч.Суурьтогтоход 10 жил нэг сар, 1997-2007 онд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ял тус тус оноосон.

Мөн  МИАТ компанийн дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнгийн компанид нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Гантөмөрийн хэргийг тусгаарлан сүүлд шийдвэрлэж, цагаатгаад  байсан юм. Харин хэрэг мөрдөн байцаалтын  шатанд байхад хэрэгт холбогдсон МИАТ компанийн захирал асан Ц.Орхоны эхнэр Ү.Цэцэгмаа, Б.Эрдэнэбилэгийн дүү Б.Мандахбаяр нарын хэргийг Прокуророос нотлох баримтаар тогтоогдоогүй хэмээн үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • ... (September 03, 2013 9:39:06 pm )

    MIAT bol yalzarsan gazar ni unen.Ene humuus ch gemgui *****rhon humuus bish gedegt bat itgeltei bn.Tehdee l 10-13 jil gedeg denduu ih yumaa.Manai eruugiin huuli utgagui hatuu hundiig helhiig, ehden shugch nar ni yadhad dandaa tuhain hergiinhee yaliig deed hemjeegeer ni tulgadgiig helhuu.Hohirliig baragduulaad, hurungiig ni huraagaad 6-7 jil ughud l hangalttai shuu dee. Bur balarsan shorongiin hulgaich bish dee, ene humuus 5 jiliin yal uneheer gold ni orson shiitgel bolj chadna.Hemjeenees hetersen shiitgel, shiitgel bish horvoogiin shudraga bus uildel shig tu***g gedeg unen shuu

    • иргэн (September 03, 2013 10:32:51 pm )

      ДАВАРСАН ГАРУУДЫГ ТЭГЖ Л ХАШРААХ ХЭРЭГТЭЙ ШТЭ. АРД ТҮМНИЙГ ДОРОМЖИЛОН БАСАМЖИЛСАН ГАРУУДААС ЖИШЭЭ АВЧ ЗАРИМ ДАВАРЧ МАГАДГҮЙ ГАРУУДЫН ҮЙЛДЛИЙГ Ч БАС ЗОГСООЖ БАЙГАА ЮМ. ТӨР ЗАСАГ ОДОО Л ЗӨВ АЖИЛЛАЖ ЭХЭЛЖ БАЙНА

      • иргэн (September 03, 2013 10:35:09 pm )

        Уйлах хүүхдийн ******** урд өдрөө умалзана гэдэг шиг энэ Эрдэнэбилэг 2008 оны үед жинхэнэ далчиганаж байсын одоо л нэг үйлээ үйрэх цаг нь ирдэг л юм байна

    • kkk (September 04, 2013 3:10:38 am )

      chi bitii h.u.ts

  • Anonymous (September 03, 2013 11:06:46 pm )

    Төр гэж үнэхээр байдаг л юм шиг байна даа. Иймэрхүү даварсан хүмүүсийг зохих шийтгэлээр нь шийтгэж чадаж байгаа шүүгч нарт баяр хүргэе. 10000 төгрөг авсан хүнд хэдэн жил өгч байлаа даа. Төр засаг одоо л зарим нэг зүйл дээр үнэнч ажиллаж эхэлж байна даа.

  • kobe (September 03, 2013 11:45:27 pm )

    Энэ ****** луувирчидад ял нь багадаж байна өршөөл энэ тэр гээд бүгд удахгүй биднйи дунд биднээс хулгайлсан мөнгөөр тансаглаад шоронд биш наранд гадаадад ч явна даа эд нараас мөнгөө буцааж яаж авах вэ гэвэл 150-200 жилийн ял өгөх хэрэгтэй инээдтэй сонсогдож байгаа биз гэхдээ жил нь сонин биш 1 жилийнх нь мөнгө 50-100 сая төгрөг тэртээ тэргүй шоронд үхэхийг хүсэхгүй учраас ард түмнээс хулгайлж авсан мөнгийг буцааж өгч л таараа хүн амины хэрэг хийсэн хүнийг харин ийм шийтгэл байхгүй шууд ялыг нь өндөр өгөх нь зөв гэж бодож байна энэ хуулийг монголд хэрэгжүүлвэл баяжих нь баараггүй томорох нь тодорхой гэдэг шиг улс маань хөгжих нь гарцаагүй хээл хахуул нь ч багасах байх даа Солонгос гаралтай Америкийн иргэн иймэрхүү их хэмжээний авилгал авсан нь илрээд 118 жилийн ял сонсоход нь би их гайхаж инээд хүрч байсан 68 настай 118 ял авлаа энэ хүн хэд наслах вэ дээ ************ юмаа ийм хууль гэж юу байдаг байна гэсэн сүүлд нь бодоод сонсоод байсан чинь луйвардаж олсон мөнгийг буцааж авах маш зөв арга гэж бодлоо та нар санал бодлоо бас хуваалцаарай

  • kobe (September 03, 2013 11:53:24 pm )

    хэдэн тэрбумаар нь идсэн луувирчдад 10хан жилийн ял өгөөл толгойг нь илээл шоронд тансаглаал жаргаж жаргаж байгаал гараал дахиад л овоохон идэхээ бодож ттунгааж бүр нарийн боловсруулж байгаад гарч ирнэ дээ тэгээл хэдэн уеэрээ идэх хөрөнгөө хэдхэн цөөхөн монгол ард тумнээ шулаал та нар тийм сүрхий юм хятад орос америкуудыг шулаад луувирдаач та нар чадахгүйш дээ эцэг эхийн нүгэл үр хүүхдэд гэдэг та нарын хүүхдүүд үхээрийн бузараар шүглэнэ дээ харж л байгаарай

  • adilhan hulgaichuud bj (September 04, 2013 12:31:03 am )

    balarsan shorongiin hulgaich bish de gene uu hereg hiisen l bol balarsan shorongiin hulgaich baitugai l boloh estoi boldog yum hun ehees turuhduu tegeed balarsan shorongiin hulgaich mergejiltei turdug yum u tegeed ai adilhan hulgaichuud bj hen in heniigee helehyum be hulgaichaa

  • otgoo (September 04, 2013 9:35:51 am )

    zuv, tur tumor nuuree haruulj chadlaa.yamar gavya baiguulsan gej ed davj zaaldaj bgaa ym be.umuuruud bsan Oyungerel said mine bitgii *****tej ueerei de.ene maygaar yavbal denduu olon luivarchidig yallaj chadanaa

  • zochin (September 04, 2013 10:01:07 am )

    Zow ene jil er sain ajillaj bn zasag gants buru zuil uul uurhai huuli changasan johon sul taltai busad zuil der zasgiin gazar good unelgeetei bnda

  • tuya (September 04, 2013 12:18:45 pm )

    baterdene helmegdlee

  • zochinTTTT (September 04, 2013 12:26:56 pm )

    miatiig dampuuraad bn gehed gaihaj bsan yum ene huvalzuud ideed duusgaj bsan yum bn. buh horongiig n huraaj avah heregtei

  • аөрахах (September 04, 2013 8:49:55 pm )

    Монгол улсын ерөнхийлөгчид баяр хүргэх хэрэгтэй. хэдэн хуульчдаа хүний ******** долоохооргүй болгож цалингий нь нэмж байгаа шдээ.

  • zochin (September 05, 2013 12:22:06 am )

    yaasan chi ih umguulu****d avdag bayn ulsuud bdgiin .

  • Равсал (September 05, 2013 12:36:13 am )

    Шудрага ёс ялж бн аа сайахан бн эд ч хулгайгаа 10 жил яс махаараа төлөх биз

  • buya (September 05, 2013 1:45:13 pm )

    xorongiig ni xuraah heregtei shdee, ulsad iim ih xemjeenii xohirol uchruulsan xumuusees zaabal ch ugui uchruulsan xohirliig garguulj abah xeregtei , naaduul chin ih tomordog gesen shdee

  • Зочин (September 05, 2013 6:02:00 pm )

    МИАТ-ынхан ийм хэрэг үйлдэх болсон ИНЕГ-ын Батмунх нараас халдвартай. Батмунх нар олон улсын татвар төлөгчдийн мөнгө мөн ч олон жил угаасан байх шүү. Бас шалгах хэрэгтэй. Ёстой нэг тоглож байсан гэдэг.

antalya rent a car