antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 3, 2013 1 comment

Цэргийн дүйцүүлэх албан хаагчдыг сургалтад хамруулна

нийтлэсэн Admin

tseregНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Цэргийн дүйцүүлэх албан хаагчдын сургалт зохион байгуулах тухай”  А/820 тоот захирамж гаргалаа. Захирамжийн дагуу цэргийн дүйцүүлэх алба хаагчдын гүйцэтгэх үүргийн мэдлэг, дадлагыг гүнзгийрүүлэх сургалтыг 2013 оны 09 сарын 30-аас 10 сарын 11-ний өдрүүдэд 3 хэсэгт хуваарилан зохион байгуулна. Нэгдүгээр хэсэгт Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүд, Хоёрдугаар хэсэгт Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргүүд, Гуравдугаар хэсэгт Налайх, Багануур, Багахангай дүүргүүд хамрагдах юм.  Сургалтын нэгдүгээр хэсгийг БГД-ийн ЗДТГ-ын  Цэргийн штабын дарга, хурандаа Л.Ганбаатар, хоёрдугаар хэсгийг БЗД-ийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ч.Цог, гуравдугаар хэсгийг НД-ийн ЗДТГ-ын  Цэргийн штабын дарга, хурандаа Д.Байгал нар ахлан ажиллана гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (September 03, 2013 2:50:07 pm )

    Дүйцүүлэх алба гэж юуг хэлээд байгаа юм бэ, хугацаат цэргийн албыг хэлээд байна уу эсвэл өөр юм уу.

antalya rent a car