antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 30, 2013 Comments are off

14 нэрийн барааны үнэ буурч, 16 нэрийн барааны үнэ өсчээ

нийтлэсэн Admin

9da46c999bee280dbigНийслэлийн статистикийн газраас долоо хоног бүр төвийн зургаан дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 35 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийг танилцуулдаг. Энэ долоо хоногийн байдлаар таван нэрийн барааны үнэ өмнөх долоо хоногоос тогтвортой, 14 нэрийн барааны үнэ буурсан, 16 нэрийн барааны үнэ өссөн байна.

Хонины махны үнэ буурчээ

Энэ долоо хоногийн байдлаар хонины ястай нэг килограмм мах дунджаар 7425 төгрөг, үхрийн ястай мах 8429 төгрөгийн үнэтэй байлаа. Үхрийн ястай мах өмнөх долоо хоногтой харьцуулахад 143 төгрөгөөр, үхрийн цул мах 71 төгрөгөөр өсчээ. Харин хонины ястай махны үнэ 120 төгрөгөөр өсч, цул махны үнэ 100 төгрөгөөр буурсан байна.

Тэгвэл гурилын үнэ нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт дээд зэрэг нь 900-1000 төгрөг, 1-р зэргийнх 600-800, 2-р зэргийнх 500-600 төгрөг байгаа аж. “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаалж буй дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 900- 1000 төгрөгийн үнэ ханштай байгаа юм.

Харин “Барс” хүнсний захад нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурил 950 төгрөг, 1-р зэргийн гурил 700, 2-р зэргийн гурил 500 төгрөгөөр худалдаалж байна.

Монгол ногооны үзэсгэлэнг зохион байгуулснаар үнэ буурав

Харин энэ долоо хоногт монгол төмс өмнөх долоо хоногтой харьцуулахад 35 төгрөг, хятад төмс 17 төгрөг, монгол лууван 76 төгрөг, байцаа 177, манжин 160 төгрөгөөр буурсан эерэг үзүүлэлттэй байна.

Энэ сарын эхнээс дүүрэгт бүрт монгол ногооны үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгаа учраас ногооны үнэ ийнхүү буурч байгаа юм. Сонгинын үнэ 11 төгрөгөөр өсч, “Монгол” гэсэн тодотголтой төмс, хүнсний ногооны үнэ хятад ногооноос өндөр үнэтэй байна гэдгийг иргэд хэлж байгаа юм.

Мэдээж монгол газар шороондоо тарьж буй эрүүл хүнсний ногоо урд хөршөөс орж ирж буй ногооноос үнэтэй байх нь аргагүй. Гэхдээ үнийн зөрүү тийм ч их биш бөгөөд зарим худалдааны төвд монгол төмс, хүнсний ногоотой ижил үнэтэй байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car