antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 29, 2013 Comments are off

Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө замуудыг нээнэ

нийтлэсэн Admin

замХоёр өдөр үргэлжлэн орсон усархаг борооны улмаас нийслэлд хийгдэж буй зам засвар, шинэчлэлтийн ажил түр зогсоод байсан бол өнгөрсөн шөнөөс хэвийн үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 2013-2014 оны хичээлийн шинэ эхлэхээс өмнө зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээхээр төлөвлөсөн 8 замын 2 замын хөдөлгөөнийг нээгээд байгаа юм.

Харин Чулуун-Овооноос Тролейбусны эцэс хүртэлх зам, Доржийн гудамж, Үйлдвэрийн гудамж, Баянмонгол хорооллыг Нарны замтай холбох авто зам ба автомашины нүхэн гарц, Ард Аюушийн гудамжийг Жамсранжавын гудамжтай холбох авто зам, Нарны замын баруун хэсэгт Төмөр замын вокзалаас баруун тийш чиглэлийн зам дээр ажил хийгдэж байна.  Хэдийгээр 2 өдөр ажил зогссон ч төлөвлөсөн хугацаандаа дээрхи замуудын хөдөлгөөнийг нээхээр хариуцсан аж ахуйн нэгжүүд шуурхай ажиллаж байна гэж Нийслэлтийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car