antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 28, 2013 1 comment

Хийлч О.Байгаль олон ангит уран сайхны кинонд дүр бүтээжээ

нийтлэсэн Admin

6bcf2b254a51a752bigХийлч О.Байгаль олон ангит уран сайхны кинонд туслах дүр бүтээжээ. Тодруулбал тэрээр МҮОНТВ-ийн олон ангит “Босго тотго” киноны Туулын дүрд тоглосон байна. Кинонд хилчин Батчулуун, хийлч Туул хоёрын хайр сэтгэлийг харуулсан энэхүү хэсэгт Москвад учирсан амьдралын эрхээр тус тусын замаар салан явж байгаа тухай өгүүлдэг аж. Хийлч О.Байгалийн хувьд урьд өмнө нь кинонд тоглож байгаагүй бөгөөд анхны дэлгэцийн бүтээлдээ дүрээ мөнхөлсөн гэнэ. “Босго тотго” олон ангит уран сайхны киноны хувьд Үндэсний олон нийтийн телевизийн “Тусгай салаа”, “Өдөр өдрийн нар” кино хийсэн баг хамт олон Хилийн цэргийн түүхт 80 жилийн ойд зориулан бүтээж байгаа аж. Гурван үеийн хилчний амьдралыг харуулсан энэхүү кино нь өмнөх бүтээлүүдээс нүсэр бүрэлдэхүүнтэй, өндөр өртгөөр бүтсэн байна. 60 ангит “Босго тотго” кинонд 200 гаруй уран бүтээлч оролцон тогложээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Zochid (August 28, 2013 6:12:53 pm )

    Baigal a, haana togloj baigaag chn uzej bolohiin be,kino nd mergejliin dur gargasand bayar hurgie, harin oyutnuudad togloochee,

antalya rent a car