УДЭТ-ын чадварлаг, эрч хүчтэй жүжигчдийн нэг МУГЖ У.Уранчимэг тайз дэлгэцийн болоод нөхөр Г.Цогтгэрэлийнхээ ”Хувьсал” продакшны тайз дэлгэцийн зарим бүтээлүүдэд дүрээ мөнхөлж олны танил жүжигчдийн нэг аль хэдийнэ болсон билээ.
Тодруулбал Ф.Шиллер “Хар санаа хайр сэтгэл”-Луйза, С.Жаргалсайхан “Шөнө дундын бүжиг”-Шубира, Ц.Балдорж “Шөнө амталсан нулимс”-Чимгээ, К.Манье “Нүцгэн дурлал” – Мари, В.Хюго “Парисын дарь эхийн сүм” – Эсмеральдина, “Би эр хүнд хайртай” драмын жүжиг, “Тамгагүй төр”, “Ээжээ би танд хайртай”, .“Би ч гэсэн жаргахыг хүсч байна” жүжиг, “Би хүсэхгүй байна” жүжиг, Тэнгэрийн хүү жүжигт бага хатан зэрэг олон дүр бүтээжээ.
Хамгийн сүүлд тэрээр театрынхаа жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг хоёр дүүтэйгээ хамтран уран бүтээлийн нэгдэл байгуулан анхны дэлгэцийн бүтээлийнхээ нээлтийг хийх гэж байгаа билээ. Тэдний анхны бүтээл Зэрлэг цэцэгсийн хүлэмж кино 1980-д оны амьдралыг харуулах бөгөөд тэрээр тус кинонд үсээ хусуулж архаг архичин эмэгтэйн дүрийг бүтээсэн гэнэ лээ. Харин киноны дууг түүний дүү У.Уранцэцэг нь Э.Агиймаа, Б.Маралжингоо нартай хамтран дуулсан гэнэ.
У.Уранчимэг бага байхдаа дүү нартайгаа “ Гурван Урнаа ” хэмээх хамтлаг байгуулан дуулдаг байсан бөгөөд дунд дахь Урнаа нь өдгөө дэлхийн томоохон театруудад дуулдаг мэргэжлийн дуучин болсон бөгөөд энэ уран бүтээлд хамтран ажилласан юм байна. Харин бага Урнаа Номин талст хамтлагийн дуучин Хаянаагийн гэргий болсон юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
zochin (August 27, 2013 5:09:53 pm )
Hamgiiin muuhai n Hayanaagiiin avgai.Aash shigee tsaraitai shijgiin huuhen Yarvaichaaad yaag 50 tai avgai.
1 Comment