Гаалийн Ерөнхий газар Төсвийн тухай хуулийн дагуу энэ оноос эхлэн дотоод аудит хийн ажиллах болжээ. Энэ хүрээнд тус байгууллагын харьяанд байдаг “Горхи-мэлхий хад” амралтын газарт дотоод аудит хийн, хэд хэдэн зөрчил илрүүлсэн учраас удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал,“Горхи-Мэлхий хад” амралтын удирдлага нь үйл ажиллагааны талаарх тайланг албан ёсоор ГЕГ-т ирүүлээгүй, хөдөлмөрийн гэрээг үнэлүүлж дүгнүүлээгүй, хугацааг сунгаагүй, шинэчлэн байгуулаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй байна. Мөн амралтын газарт нэг гэр бүлийн буюу төрөл садангийн хүмүүс хөрөнгө мөнгө захиран зарцуулах ажилд болон албан тушаалд хамт ажиллаж санхүүгийн хариуцлагыг ноцтой зөрчсөн байна. Тиймээс шалгалтын дүнд тус амралтын газрын дарга, нягтлан бодогчийг үүрэгт ажлаас чөлөөлж,амралтын газрын дүрмийг шинэчлэн батлах, татварын өрийг барагдуулах арга хэмжээ авах, амралтын газрыг гаальчдын амралт сувиллын цогцолбор байдлаар хөгжүүлэх иж бүрэн төлөвлөгөө боловсруулах, амралтын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.