antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 27, 2013 Comments are off

А.Ганчимэг: Театртай хийсэн гэрээгээ сунгаагүй

нийтлэсэн Admin

30998_543993782283036_1360782523_nУДЭТ-ийн залуу үеийн төлөөлөлд багтаж, театрынхаа сайхан бүсгүйчүүдийн тоог нэгээр нэмсэн залуу жүжигчин А.Ганчимэг жүжигчин бүхний даваад ороод байдаггүй театрын босгоор алхаж ажлынхаа гарааг эхлүүлсэн. Анх “Хэцүү анги” киногоороо олонд танигдаж эхэлсэн тэрбээр өнгөрсөн хугацаанд тайзны болоод дэлгэцийн нилээд олон бүтээлд дүрээ мөнхлөөд байгаа. Гэтэл түүний талаар сүүлийн үед таагүй мэдээ сонсогдох болсон. Тодруулбал, А.Ганчимэгийг театрын ажлаа цалгардуулж хувийн уран бүтээл хөөцөлдөх болсон шалтгаанаар театрынх нь ажлаас халжээ гэх мэдээлэл гараад байсан юм. Тэрээр энэ тухайгаа талбарлахдаа “манай театр сайхан. Би олон уран бүтээл дээр хамтран ажилласан. Гэхдээ түүнээс илүүтэйгээр хувь хүн өөрийгөө яаж хөгжүүлэх вэ гэдгээ бодох хэрэгтэй. Дэлхий ертөнц маш хурдацтайгаар хөгжиж буй өнөө үед нийгмээсээ хоцрохгүйгээр маш олон зүйлийг хиймээр байна. Ийм учраас түр хугацаагаар театраас хөндийрч, хоёр эгчтэйгээ нийлж хувийн уран бүтээл хийе, олон зүйл гардаж хийж үзье гэж шийдсэн. Тиймээс  театртай хийсэн гэрээгээ сунгаагүй” гэжээ.

Театрынхаа жүжигчин У.Уранчимэг, Д.Ганцэцэг эгч нартайгаа хамтраад уран бүтээлийн нэгдэл байгуулж, хувийн уран бүтээлд шамдах болсон тэрээр хамгийн сүүлд “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинондоо хулгайч бүсгүйн дүрийг бүтээсэн байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car