Дэнжийн мянгаас гаралтай П.Сэрдамбын амьдрал боксын спорттой холбогдсоноор хөлс хүчний үнэ цэнийг мэдэрсэн өдий дайны амжилтын өндөрлөгт хүрсэн. Бээжингийн олимпийн дэвжээнээс нутаг нэгтнүүдийнхээ цөсийг хөөргөсөн хийморьтой аавын хүү тэрбээр хүүхдэрхүү, цайлган зан, эгэл боргил зангаараа олны хайр өхөөрдлийг татаж байв. Түүнээс хойш буурь сууж, хүний хань, хүүхдийн эцэг болсон гавьяатын амьдралд сонин содон зүйлс ихэд тохиолджээ. Ёс төртэй хамтын амьдралаа эхлүүлсэн П.Сэрдамбад эхнэр Золзаяа нь хөөрхөн охин төрүүлж өгсөн. Удаан үерхэж бие биеэ хангалттай таньж байж амьдралынхаа шийдвэрийг гаргасан гэдэг түүний гэргий царай зүс, бие хаа тэгш сайхан бүсгүйн сацуу бөөгийн онгод тэнгэрээ хүлээж авсан эгэл биш нэгэн. Лондонгийн олимпод одгүй оролцож, ганзага хоосон ирсэн гавьяат тамирчин маань ирснээсээ хойш эхнэрийнхээ хамтаар уул усанд залбирал мөргөл үйлдэн сар шахам хугацаанд тайллага тахилга хийж яваад иржээ. Манай олны танил эрхмүүд, урлаг соёлынхон төдийгүй улс төрчид хүртэл бөөгийн онгод сахиусаа хүлээж авч удган зайран болсон нь их. Тэгвэл спортынхноос энэ буухиаг Бээжингийн олимпийн мөнгөн медальт, МУГТ П.Сэрдамба эхлүүлж, их амжилтынхаа од хийморийг дуудаад байна. Түүний багш дасгалжуулагчид Лондонгийн олимпийн бэлтгэл маш сайн, хувийн сахилга бат сайтай, манай боксын шигшээгийн ахлагчаар сонгогдсон хэмээн ярьж байснаас нь үзвэл тамирчны хувьд сэтгэл зүйн талд ямар нэгэн асуудал байсан байж болох юм. Зарим нь түүнийг олимпийн тэмцээнд явахаасаа өмнө онгодоо хүлээж авсан бөгөөд ёс төртэй үйлийг нь дутуудуулснаас өөд үзэхгүй байгаа хэмээн мэдэмхийрэх нь ч байгаа юм. Гэхдээ тэр Лондон явахаасаа өмнө Ганданд тавгийн идээ сэлттэй ном хуруулаад олны дунд явж байсан. Монголчууд сэжиг сүжигт гарамгай улс хойно доо.Ямартаа ч эхнэрээ даган бөөгийн шашинд эргэлт буцалтгүй орсон гавьяат боксчин маань зан үйлийнх нь дагуу чамгүй хугацааг байгаль дэлхийгээ аргадаж үдсэн байна. Үүндээ ч сэтгэл нь сэргэж, хийморьтой яваа түүний хэр сайн бөө болсныг цаг хугацаа харуулах биз ээ.
Холбоотой мэдээ
-
Нэкаррр (August 24, 2013 11:36:04 pm )
Тэнэглэл
-
дорнод (August 25, 2013 3:26:41 am )
Өөр хүүхэнтэй явалдаад тэрэндээ машин авч өгсөн л гээд байгаа юм даа Дорнодын хүүхэн гэсэн.
-
tr (August 25, 2013 5:59:21 am )
huurhii muhar sushig tolgoi muutai yumuudaa.
-
eh oronch (August 25, 2013 6:27:48 am )
argo ah n umand shinjleh uhaanchaar handaj bai gej heleed baihad uul usaa shuteh zoboo gehdee boo bolood bahda yahab de
-
Anonymous (August 25, 2013 7:43:24 am )
uuuu ingeed bur bakairchih yumaa! Yuun buu muu ve
-
монголч (August 25, 2013 9:01:59 am )
бөө болж яаагаад болохгүй гэж миний монголын цор ганц уламжилж ирсэн зүйл
-
baharhal (August 25, 2013 10:24:52 am )
hiisen gavyatai chamaar mongol baharhaj baigaa buu bolno uu lam bolno uu hyviin asyydal chini zarim neg humuus bitgii hushuu nemeerei uursdiiguu l hicheegeed yavtsgaagaarai
-
zochin (August 25, 2013 3:38:50 pm )
boo bolson n deeree. muu boksoor yaadiin
-
zoshin (August 25, 2013 4:36:18 pm )
hen n baisan ch serdamba gsn hvndetgelteigeer ard tvmendee vnelgdsn hvv n heweer baih bolno.saihan hvv.
-
p (August 26, 2013 9:41:23 am )
Яасан ч харанхуй бүдүүлэг юм бэ дээ
-
ajaa (August 26, 2013 10:27:44 am )
yuun d ch itgej bisherdeggui hun gedeg yunaas ch aihgui,yuu ch hiihees butsahgui aimshigtai bdag yum.hun yuund ch yum itgej bisherch,ter tusmaa uvug deedsee hundelj yavbal buruu hereg hiigeed baidaggui gedeg.ene minii bish L.Enebishiin ug,bi ene ugend ih durtai,ene deer komet bicheed bgaa teneguud ene ugiig unshval olonoo baig neg yum bodoh boltugai
-
Anonymous (August 26, 2013 2:33:39 pm )
үхсэний чинь бөө, бөө гэдэг чинь тэнгэртэй л харьцдаг эртний ард түмэнд байсан шашны нэг урсгал 21-р зуунд алга болох ёстой зан үйл юм шүү
-
бөө (August 26, 2013 2:35:46 pm )
үхсэний чинь бөө, бөө гэдэг чинь тэнгэртэй л харьцдаг эртний ард түмэнд байсан шашны нэг урсгал 21-р зуунд алга болох ёстой зан үйл юм шүү
13 Comments