Сүүлийн өдрүүдэд сурагчийн дүрэмт хувцастай холбоотой маргаан гарч байгаа. Иймд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас шинэчлэгдэн сурагчийн дүрэмт хувцасны загвар болон шинээр хэвлэгдсэн сурах бичгүүдийг өнөөдөр танилцууллаа.
Энэ хичээлийн шинэ жилээр нийт сурагчдын 73,9 хувь буюу 37300 гаруй сурагч шинэ дүрэмт хувцасаа өмсөж эхлэх гэнэ. Үүнээс Улаанбаатар хотод 141792 сурагч, хөдөө орон нутагт 231505 сурагч шинэ дүрэмт хувцас шинэ хичээлийн жилээрээ өмсөх юм байна. Түүнчлэн хичээлийн шинэ жилийг эхлэхээс өмнө эдгээр дүрэмт хувцасыг энэ сарын 30 гэхэд бага ангийн буюу 1-3 ангийн сурагчийн дүрэмт хувцасыг нийлүүлж дуусах аж. Мөн 4-5 ангийн сурагчдын хувцасыг ирэх сарын 15 гэхэд, дунд ангийн сурагчдын хувцасыг ирэх сарын 30 гэхэд бүрэн нийлүүлж дуусгах хуваарын дагуу ажиллаж байгаа юм байна.
Дүрэмт хувцас нь хүүхдийн эрүүл мэндэд аюулгүй, монгол орны цаг агаар, уур амьсгалд бүрэн нийцсэн иж бүрдэл бүхий давуун ноосон материалтай гэж албаныхан онцолсон юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.