antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 22, 2013 7 comments

Т.Ариунаа: Эрэн сурвалжилж байна гээд сүржигнэсэн байна лээ

нийтлэсэн Admin

8256Сүүлийн өдрүүдэд МУГЖ, дуучин Т.Ариунаагийн нөхөр “Ноёд” группын захирал  Г.Буяндоржийг эрэн сурвалжилж байна, гэрийг нь битүүмжилжээ, айл хоргодож байжээ, цагдан хорилоо гэх мэдээллүүд цацагдаад байгаа. Харин энэхүү мэдээлэлд “Ноёд” группын зүгээс мэдэгдэл гаргаад байсан ч хууль хяналтын байгууллагаас албан ёсны “хориогүй” гэх мэдээлэл өгөөгүй байгаа.

Харин дуучин Т.Ариунаагийн мэдээлснээр нөхөр Г.Буяндорж нь гэр бүлийнхэнтэйгаа цуг байгаа бөгөөд хоригдоогүй гэжээ. Ноёд группын болоод Т.Ариунаагийн мэдэгдсэнээр бол тус группд гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан С.Билэгт гэх эмэгтэй ажиллаж байх хугацаандаа их хэмжээний мөнгө шамшигдуулсан, залилангийн хэргээр шүүхээр нэг удаа шийтгүүлж байсан. Иргэдээс болон “Ноёд констракшн” ХХК-ийн мөнгө, хөрөнгийг залилан авсныг тогтоогоод хууль хяналтын байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа төдийгүй Нийслэлийн ШШГЕГ-ын 404 тоот өрөөнөөс “Ноёд констракшн” ХХК-ийн аж ахуйн нэгжийн гэрчилгээ, тамга тэмдгийг хулгайлсан хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст эрүү үүсгэн шалгагдаж байгаа гэнэ.

Харин Г.Буяндоржийн талаар нийгэмд цацагдсан мэдээллээр бол тэрээр 2008 онд орлогын албан татвараас зайлсхийсэн, авлига өгсөн хэрэгт сэжиглэн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлэн шүүсэн хэдий ч хэргийг хэрэгсэхгүй болгож байсан, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хэрэгт мөн холбогдсон гэх мэдээлэл байв.

МУГЖ Т.Аринаа хэлэхдээ “Манай нөхрийн компанид ажиллаж байсан С.Билэгт гэдэг эмэгтэй энэ бүхнийг хийж байгаа юм. Түүний зорилго бол бидний өмч хөрөнгийг булаах явдал шүү дээ. Баригдлаа, бүглээ гэдэг мэдээлэл чинь бариач ээ, хориоч ээ гэсэн шаардлага юм шиг байна лээ. Манай нөхөр зугтаагаагүй. Г.Эрхэмбаяр аваргад хүндэтгэл үзүүлэх наадам, Бумбаны тахилга зэрэгт оролцоод явж байсан. Олны дунд ажил төрлөө амжуулаад явж байхад баригдчихлаа, шоронд орлоо гэх мэдээлэл гаргаад байсан байна лээ. Манай нөхөр Буяндорж эх орноосоо зугтаагаад явчих хүн биш. Гэтэл эрэн сурвалжилж байна гээд сүржигнэсэн байна лээ. Эхний ээлжинд хууль хяналтынхан үнэн зөвийг тогтоочих хэрэгтэй. Тэр үед Буяндорж хэвлэлийнхэнд хандах болно” гэжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • SHUUMJILEGCH (August 22, 2013 12:10:13 pm )

    ene ali ni vnen yum be

  • dory (August 22, 2013 12:35:36 pm )

    Uneheer hun luivardaad baidag yum bol bariad horichih chadal mongoliin huuli.cagdaad alga uu.

  • eh oronch (August 22, 2013 2:17:09 pm )

    ariunaa yanhan icheech

  • Anonymous (August 22, 2013 6:22:33 pm )

    нөхрөө өмөөрөхөөс өмнө хаанаас ямар мөнгө олж ирж байгааг нь судал

  • Jj (August 23, 2013 1:42:31 am )

    Ichdeggui dolir ve,luivarchntaigaa taarsan taar shuudai,chinii mailahiig odoo hun onsoh uu,sain shalgaval ene avgai bas shorond ornoo

  • ajaa (August 23, 2013 7:18:31 am )

    ger buliin uls turiivch negtei l baih,uurtuu uchuuhen ch bgui hatan uhaan ene ter gej dongosoj yavahinhaa orond nuhriinhee ajild tuslahig bod.neg udirdlagatai kompani dood tushaalin hun n idej uuj bhad haraad medeegui met yavav gejuu.

  • иргэн (August 23, 2013 11:49:11 am )

    энэ хүүхэнд ямар үнэртэй мөнгө вэ гэх сэтгэл байхгүй шүү дээ нээх гаднаа шал хуурам ч хүүхээн бөөлжис хүрэм шүү

antalya rent a car