Нийслэлийнхэн бид өнгөрсөн намраас хойш барилгаас болж хэд хэдэн иргэдийнхээ алтан амийг алдаад байгаа. Гэтэл дөнгөж сая тийм эмгэнэлтэй хэрэг гарах дөхлөө. Наран плазагийн чанх өөдөөс харсан баригдаж буй барилгаас ажилчдын санамсар болгоожгүй байдлаас болж, маш олон тооны төмөр унаж, доогуур явж байсан хүмүүсийг нэлээд сандаргалаа. Хэрвээ энэ төмөр өнгөрсөн хаврын гардаг осол шиг хамгаалалтын тороо цөмлөн унасан бол, нэг байтугай нэлээд хэдэн иргэдийг амийг авч одох байлаа.
Учир нь төмрүүд 11 давхраас унасан бөгөөд унах явцдаа барилгын төмрүүд дээр унан, хаашаа ч хамаагүй ойж байжээ. Харин азаар ойр хавьд хүмүүс бага, машин тэрэг ч ховор байсан учир хал балгүй өнгөрсөн байна. Гэвч энэ дүр зураг нийслэлчүүдэд барилга бол аюул гэдгийг дахин нэг сануулсан хэрэг боллоо. Мөн барилгын ажил ид явагдаж байх энэ үед хариуцсан төрийн байгууллагууд нь ажлаа хийвэл яасан юм бээ!!! Саяхан гэхэд л нэгэн барилга дээр хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагаагүйн улмаас хүний амь нас эрсдсэн явдал гарсан.
Багц багц төмрүүд хээв нэг унагааж байгаа энэ компани хүнийг амийг ч бөөн бөөнөөр нь авч явахад ч ойрхон байгаа юм биш үү. Ер нь хариуцлага алдаж хүний амиар тоглосон энэ мэт компаниудад эрхэм хотын дарга Э.Бат-Үүл та төрийн төмөр нүүрийг үзүүлэх болсон юм биш үү. Үйл ажиллагааг нь зогсоогоод ч хамаагүй, аюулгүй байдлыг нь хангуулж, ажиллуулбал хотын иргэд чинь хаа таарсан газраа нам цохиулж, “эрлэгт” очно гэх айдасгүй, цэцэг болсон гудамжаараа таатай гэгч нь алхахсан… Хариуцлага алдсан энэ барилгын талаар ажилчидаас нь асууж лавлалаа. “Дельта Констракшн” ХХК -ийн барилга гэнэ. Гэхдээ судлаад үзэхэд “Дельта Констракшн” ХХК нь энэхүү барилгын зөвхөн цутгалтын ажлыг нь гүйцэтгэчихээд өөр компанид хүлээлгээд өгчихсөн юм байна. Энэ барилгын захиалагч нь “Сонгодо Монголиа” ХХК гэнэ. Харин хариуцлага алдаж, иргэдэд аюул занал хийсэн компани чухам хэнийх талаар бид нэхэн сурвалжлан хүргэх болно.
эх сурвалж : chuhal.mn
Холбоотой мэдээ
-
b (August 21, 2013 8:26:56 am )
yasan aimaar um be uul dargaa ene barilgiinhan chin bur zadgairchihsan um bish u huulia deedeldeggui ayulgui ajillagaagaa anhaardaggui iim gazruudtai hatuu temtseh heregtei sh de hichneen hunii amind hurgeh geed bgaa um be arai dendej bnaa arga hemjee avaachee
-
Anonymous (August 21, 2013 2:01:37 pm )
КРАНААР ОРГОСОН БАГЦ ТОМРИЙГ ТРОСЫГ НЬ АРИЛГАЖ ЭВЛУУЛЭГ ХИЙЖ ГАРГАЖЭЭ. Томор унаагуй .САЙТАНД САНААТАЙГААР ТАВЬСАН БАЙНА .
-
Зочин (August 21, 2013 2:07:50 pm )
Гутгэлэг
3 Comments