Тэмцээн Бразилийн Рио-де-Жанейро хотноо наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 1-нд үргэлжилнэ. Энэ жилийн дэлхийн аваргын нэг онцлог нь Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос баталсан шинэ дүрмийн дагуу болох юм.
Шинэ дүрм ч яахав
Шинэ баярын өнгө
Үүр цайж
Үүлний өнгийг шинжвээс
Алтран шаргалтаад
Алтан медалийг бөөндөх вий.
Монголын жүдо бөхийн холбооны тухайд эрэгтэйчүүдийн барилдаанд хөнгөн жиндээ гол анхаарлаа хандуулж, 60, 66 ба 73 кг-ын жинд тус тус хоёр тамирчнаа сойхоор шийдвэрлэжээ. Харин 81, 90 болон -100 кг-д тус тус нэг тамирчин дэлхийн аваргын татамид хүч сорих бөгөөд +100 кг-д өрсөлдөх Б.Сугаржаргал хувийн барилдаанд бус багийн барилдаанд зодоглох юм байна. Шигшээ багийн тамирчид дасгалжуулагч О.Балжинням, Н.Түвшинбаяр, Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од, Ш.Цэвэлмаа нарын удирдлага дор дэлхийн аваргад барилдана.
Эх сурвалж: Ч.Ганбат https://www.facebook.com/photo.php?fbid=370306336405330&set=pcb.370306523071978&type=1&theater
Холбоотой мэдээ
-
emch (August 19, 2013 4:17:23 pm )
amjilt hvseyee ta nart itgedeg shvv mongoliinhoo neriig ondort orgoj ywaad tuiliin ikh bayartai bainaa
-
davaa (August 20, 2013 10:50:54 am )
amjilt husei awarguudaa
altan medaliig n buunduud ireerei
2 Comments