antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 18, 2013 10 comments

Сайн дураараа залилуулах хүн хайж байна

нийтлэсэн Admin

1_1376614868Манай сонин руу нэгэн байгууллагын ажилтан утсаар ярилаа. Тэгээд “Танай байгууллага нийгмийн сайн сайхны төлөө ажил хий­сэн учраас бид танайхыг шаг­намаар байна аа” гэж байх юм. Ингээд зүв зүгээр үйл ажиллагаагаа явуулж бай­гаа байгууллагыг хэн нь шагнах гэж ингэж их хор­хойсов гэж бодоод учрыг нь нарийн лавлаж эхэллээ. Гэтэл мөнөөх байгууллага маань “Үндэсний бизнес хөгжлийн төв” нэртэй төрийн бус байгууллага аж. Олон түмэнд таалагдахуйц сай­хан үйл ажиллагааг сайн дурын үндсэн дээр явуулсан 50 бай­гууллагыг шалгаруулж байгаа  гэнэ. Ингэхдээ ёс­ло-лын арга хэмжээ зохион бай­гуулах бөгөөд түүнд нь оролцохын тулд 450 мянган төгрөг төлөх ёстой болж таарав. “Энэ мөнгийг ямар дан­саар шилжүүлэх вэ” гэтэл “Бэлнээр нь авна аа” гэж байна. “Одоо тэгээд бид өөрсдийнхөө мөнгөөр өөрсдөдөө шагнал өгчих болж таарч байна уу. Ер нь энэ мөнгөөр та нар яах гэж бай­гаа юм бэ” гэж асуув. Тэг­тэл “Энэ мөнгийг урсгал зар­далд зарцуулна. Урсгал зар­дал гэдэгт нь байгууллага бүрийг төлөөлж ирсэн гурван хүний ширээ засалт болон хэвлэл мэдээллийн байгууллагаар сурталчилан алдаршуулах захиалгат нэвтрүүлгийн төлбөр, мөн зохион бай­гуулагч бай­гууллагын дараа­гийн судалгааны ажил гэх мэт зүйлст зориулсан зардал багтана” гэв.

Байгууллагуудыг ямар шал­гуу­раар сонгосон, ямар, ямар компани уг шагналыг авч байгаа талаар сонирхоход “Үндэсний бизнес хөгжлийн төв”-ийн ажилтанд тодор­хой мэдээлэл байсангүй. Тэр­бээр “Нийт найман салбарын 1000 гаруй байгууллагаас 50 бай­гууллагыг шилдгийн шилдгээр тод­руулж байгаа. Энэ нь ямар нэгэн хонжоо харах бус зөвхөн сайн дурын үндсэнд нийгмийн сайн үйлсийг дэмжиж байгаа. Шалгарсан байгууллагууд дотор эдийн засаг, уул уурхайн салбарын гээд олон байгууллага байгаа. Нэрийг нь яг тийм ийм гээд хэлэх боломж алга” гэв. Түүнчлэн “Цаг хугацаа давчуу байгаа учраас өргөмжлөл энэ тэрээ бэлдэхэд 2-3 хоног шаард­лагатай байдаг. Өнөөдөр бүх байгууллагаасаа орох үгүйг нь асууж, эцэслэн шийдэх хэрэгтэй бай­на. Ингэхдээ бид “Монголын төлөө” цом өргөмжлөлөөр шагнах гэж байгаа юм. Үүнд танай бай­гууллага багтсан. Тиймээс оролцох үгүйгээ хэлнэ үү” хэмээн шав­дуулав. “Бид мөнгөө бэлнээр нь өгөх юм уу” гэж асуухад “Хэрэв оролцоно гэвэл танай байгууллага дээр урилгыг чинь  аваачиж өгнө. Тэр үед танайх 450 мянган төгрөгийг бэлнээр нь бидэнд өгөх ёстой” гэв.

Харин ёслолын арга хэмжээ нь энэ сарын 17-нд 19.00 цагаас “Улаанбаатар” зочид буудалд болох аж. “Үндэсний бизнес хөгжлийн төв” гэх байгууллагын хувьд бизнесийн үйлчилгээ явуулдаг гэнэ. Түүнчлэн тус байгуул­лага нь дээрх арга хэмжээг зохион байгуулах замаар гишүүнчлэлээ өр­гөжүүлэх аж. Нөгөөтэйгүүр гишүүн болох байгууллагаа олон улсын байгууллагуудтай хол­бож өгөх гэнэ. Хамгийн гол нь тухайн өдөр ёсло­лын үйл ажиллагаанд хүрэл­цэн ирсэн байгууллагыг олон ний­тэд сурталчлан таниулж алдаршуулах юм байх. Ингэх­дээ хэвлэл мэдээллийн бай­гууллагуудын тусламжийг авна гэсэн боловч хаанаас ямар телевиз, сонингийнхон ирэхийг мөн л хэлсэнгүй. “Ингэхэд танай бай­гууллагад цахим хуудас байдаг биз дээ. Түүнийг чинь сонирхож болох уу. Үйл ажиллагаатай чинь ерөнхийд нь танилцах гэсэн юм” гэхэд “Манай цахим хуудас засвартай” гэхээс өөр хариулт өгөөгүй юм. Бидний хооронд энэ мэт яриа өрнөсөөр эцэст нь “Хэ-рэв бид оролцохоор болбол эргээд холбогдъё” гэсээр утсаа салгав.

Ямартай ч зүгээр явж байгаад ийнхүү шагнал авах дөхөв. Гэвч тэр шагнал нь төл­бөртэй гэх аж. Тэгэх тэгэхдээ бүр 450 мянган төгрөгөө урилга гэсэн бичигтэй дөрвөлжин цаас барьж гудамжнаас орж ирсэн хүнд бэлнээр нь гардуулан өгөх юм.

Хамгийн сонирхолтой нь зохион байгуулагчид шагнал “өгөх” компанийнхаа захир­лын утсыг хаа­наас олж авсан нь тодорхойгүй. “Бид танай ком­панийн тухай судалгаагаар мэд­сэн” гэх мөртлөө захирал руу нь утасдаж “Бид танайхыг шагнах гэсэн юм” хэмээн тайлбарлах аж. Тэгэхээр утасны дугаар хаанаас алдагдав гэдэг нь бас сонин. Ер нь иймэрхүү төрлийн ойлгомжгүй үйлчилгээ олон бий. Тухайлбал, “Та хивсээ үнэгүй цэвэрлүүлээч” хэмээн утсаар зал­гадаг хүмүүс бас бий. “За тэгье” гээд хэлчихвэл жигтэйхэн сайхан ааштай нэг хүн тоос сорогч тэврээд хүрээд ирнэ. Тэгээд гэрийн хивсийг захаас нь цэвэрлэж эхэлнэ. Гэхдээ санааны зоргоор хурдан цэвэрлэхгүй. Хивсэн дотор хэчнээн хортой нян агуулагдаж байдаг тухай байн байн ярьж, аймшигтай хорхойны том зураг харуулна. “Харав уу. Та нар ийм аймар нян дунд амьдардаг юм байна шүү дээ” гэнэ. Хажуугаар нь хивс арчсан алчуур нь цэвэрхэн байснаа хэчнээн бохир болсныг харуулна. Тэгж байгаад л “Та одоо манай энэ тоос сорогчийг авах хэрэгтэй. Үнэ нь гайгүй ээ. Хямдхан. 1.5-хан сая төгрөг. Одоо мөнгө чинь байхгүй бол цуг банк орох уу. Эсвэл сар сард төлж болно шүү дээ” хэмээн ирсэн зорилгоо тун ойлгомжтой хэлнэ. Жигтэйхэн эелдэг зантай хүний өөдөөс муухай хашгирах ч эвгүй. Ингээд аль болох ойлгомжтойгоор “Авахгүй” гэдгээ ойлгуулахыг хичээнэ. Харин мөнөөх хүн хэдэн цаг ч хамаагүй сахиад суучихна. Тэгээд эцэст нь “Та ерөөсөө авахгүй байж болно. Гэхдээ оронд нь ийм тоос сорогч авах боломжтой дор хаяж 10 хүний утасны дугаар өгчих. Тэгээд л надад өргүй гэсэн үг” хэмээн улайм цайм гуйна. Нөгөөдөхөөс чинь салахын түүс болсон гэрийн эзэгтэй бушуухан хэдэн дугаар бичээд өгөнгүүт “Хаана, ямар ажил хийдгийг нь бич” гэнэ. Ингээд жигтэйхэн “найрсаг” зантай худалдагч маань сэтгэл хангалуун гараад алга болно. Түүнд “залхаах” дараагийн хүмүүс нь олдсон юм чинь.

 

Сүүлийн үед иймэрхүү хачин жигтэй үйлчилгээ улам олшрох болж. Гэхдээ үйлчлүүлэгчдээ зал­хааж, хувийн мэдээллийг нь зөв­шөөрөлгүй олж авсныхаа төлөө уучлал гуйхын оронд харин өөр хэн нэгний мэдээллийг лавлаж, улмаар жижигхэн дөрвөлжин цаасыг 450 мянган төгрөгөөр “үнэлж” байгаа нь нэг ёсондоо луйврын шинжтэй болж байх шиг. Хэн нэгэн гэнэн цайлган хүн тэдний хэлсэн үгэнд итгээд мөнгөө бариад оччихвол юу болох вэ. Саяхан “Дэлхийн тойрон аялагчдын клуб” гэх төрийн бус байгууллага 380 гаруй хүнийг хохироосон хэрэг гарсан. “Иргэдийг гадаадад аялуулна” хэмээн бүртгэлийн хураамж болгон 205-380 ам.доллар хурааж авч байсан нь анхнаасаа залилангийн шинжтэй байсан нь тогтоогдож, одоо энэ хэрэг хууль хяналтынхны гарт оржээ. Тэгвэл үйлчлүүлэгч рүүгээ ярьж, элдвээр залхаан мөнгөө төлөхийг шавдуулах дээрх этгээдүүд хуулийнхны хаагуур өнгөрөөд байна вэ. Нөгөөтэйгүүр сайн дураараа залилуулах хүн хайж байгаа дээрх хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй болж байна.

 

Т.Болорцэцэг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • saka (August 18, 2013 12:33:03 pm )

    odor bur utasdaad yadargaatai bguulga. hoshin shogiin nawtgar Galsan hurtel mongo neheed yawj bsan geed bodood uzeldee

  • Би (August 18, 2013 1:46:32 pm )

    ийм байдал бараг жил гаран үргэлжилж байна. Барилгын ажил ид зунаар явагддаг байтал мөнгө төлөөд ажлаа хаяад тэдний тэг өргөмжлөлийг авах гэнэ. Мөнгө олох бусармаг арга гэж бодож байна

  • f (August 18, 2013 3:04:11 pm )

    baga gariin zalilagch hulgaichdiin oron

  • Anonymous (August 18, 2013 3:22:35 pm )

    uu ter toos sorogch kirbi chin 5 say 500 mynga gj bnleshde yostoi shahaand oruuldag evgui humuus bnle bi bas yag tegj slsan

  • kirbi (August 18, 2013 3:22:54 pm )

    uu ter toos sorogch kirbi chin 5 say 500 mynga gj bnleshde yostoi shahaand oruuldag evgui humuus bnle bi bas yag tegsen

  • зочин (August 18, 2013 6:17:45 pm )

    бизнес хөгжлийн төвөөс ярьж байна гээд л байнга ярьж байдаг юмаа.саяхан бас манайхыг итгэл хүлээсэн хамт олноор шалгаруулчихсан 450000 төгрөгөөр ав гээд л байсан.жилдээ ямар чбайсан 4-5 яриад байх шиг байгаа юм.ёстой ядаргаатай

  • ajaa (August 18, 2013 9:51:34 pm )

    bas neg emegteichuudiin baiguullagin shagnal geed Suvdaa gedeg avgai hansh togtoogood mungu neheed bdag yum bilee.odoo ch engeree tsoolj tumur zuuh amar bson yum bilee.

  • Пп (August 19, 2013 10:19:36 pm )

    Наад луйварчид чинь олон жилийн хур туршлагатай Магнай даргад хэлж шалгуулах хэрэгтэй дээ

  • segi (August 19, 2013 10:42:54 pm )

    manaihan ch esun shid n burdzen uls yuma hiihgui sedehgyi muu yum alga.odo bur ineej bgd luivardaad.

  • uugii (August 23, 2013 3:07:11 pm )

    tiim shuu hunii huwiin nuuts gej bhgui bolson ym shig bn lee. bi ter toos sorogchiig bieeree vzsen shuu 5.500.000 genee arai l denduu unetei tegsenee yag odoo 1 sayaas deesh -g n tushaagaad 3 sariin dotor uldseniig n tul genee manai nuhtsuld iim bolomj bgaa bil uu! bugd l bair, mashinii zeeltei dundaj amidraltai humuus baigaa gedgiig oilgodoggui ym boloo. ter hun manai 8 tsagt ireed 10;45 gej yawsan minii unet tsagiig vrj bgaa gedegee oilgoh n bitgii hel hiwsee tsewerluulsen hulsunduu toos sorogch aw, eswel 30 hunii utas ner ug geed dairchihna shuu dee arai l denduu bgaa ym daa

antalya rent a car