Манай улсад хамгийн их хууль бусаар ажилладаг хүмүүс БНХАУ-ын иргэд байдаг. Тэгвэл одоо тэд бүр манай улсад төвхнөж амьдрахаар шийдээд байгаа бололтой.
Учир нь өдгөө нийслэлчүүдийн бараг 70 хувь нь орон сууцгүй байхад Хятад иргэд шинээр ашиглалтад орж байгаа орон сууцны хорооллыг тэр чигээр нь худалдан авч цөөхөн хэдэн монголчуудын санхүүгийн чадваргүйг нь далимдуулан олноороо ирж суурьших болсонд хүн бүр дургүйцэх боллоо.
Тухайлбал хятадууд 100 айл, Гандан, Улаанхуаран гэх мэт газруудыг хэдийнээ Хятад хороолол болгож амжсан. Хамгийн олон Хятад иргэдтэй дүүргээр Сүхбаатар дүүрэг тодроод байгаа юм. Учир нь 100 айлын барилгын материалын ихэнх дэлгүүрүүд өвөрлөгч ах нарын мэдэлд байдаг. Тиймээс тэд 100 айлын орчимд ашиглалтад орсон шинэ орон сууцыг Хятад хороолол болгоод амжсан байна.
Харин тус байранд амьдардаг монголчууд хорооныхоо Засаг дарга нарт удаа дараа гомдол гаргаж байжээ. Гэтэл оршин суугчдын үгийг тоож сонсдог эрх мэдэлтэн нэг ч байхгүй байсан байна. Тухайлбал тус дүүргийн 12 дугаар хорооны оршин суугч Түмэнгэрэл “Энэ хороололд хятадуудтай нэг дор хаяа залгаж амьдрах хэцүү болоод байна. Та нар хараарай, энд тэнд битүү хятад. Тэдний өмхий үнэр орцоор нэг тарж үнэхээр бөөлжис цутгах юм. Одоо бүр тэд давхар давхраар нь худалдан авч байна.
Гэхдээ ганц юмыг л гайхаад байна. Уг нь гадны иргэд Монгол улсад газар өмчлөх эрх байдаггүй. Гэтэл үл хөдлөх хөрөнгө худалдаж авах эрх нь нээлттэй байдаг учраас орон сууцны үнийг улам их өсгөж байна. Нэг ёсондоо байранд ороход таван хувийн төлбөр нь дутуу байсан монгол хүний өмнүүр ороод мөнгөөр зодож авч байна шүү дээ.
Тэгээд ч 100 айлд баригдаж байгаа барилгын компаниуд байрныхаа рекламыг олон нийтэд сурталчилна гэж зовох юм байдаггүй. Орон сууцныхаа танилцуулгыг захаар явж тараахад л болоо. Энэ олон хятадуудын оршин суух хугацаа нь ямар байдаг юм бүү мэд. Үүнд хяналт тавьж байгаа эрх мэдэлтэн байдаг ч юм уу гэх зэрэг олон асуудлууд байна.
Энэ янзаараа манай улсын үндэсний аюулгүй байдал алдагдаж нийслэлээр дүүрэн хятад хүүхэд тэвэрсэн эмэгтэйчүүд салхилах вий гэж айх юм даа. Одоо энэ орсон байраа нэг хужаад зарахаар болсон. Охин хүүхэдтэй бид энэ хятадуудаас айх юм байна шүү дээ” гэж байв.
Мэдээж энэ эмэгтэйн ярьсан бүгд үнэний ортой. Өдгөө хятад айлгүй орон сууцны хороолол гэж байхгүй болсон нь нууц биш. Тэдэнд шалгалт хийдэг холбогдох албаны хүмүүс гэж нэгээхэн ч байхгүй болсны тод жишээ.
Уг нь аливаа улс, оронд оршин суух эрхийн зөвшөөрөл нь тухайн улсын хүн амын нэг хувиас хэтрэхгүй байх хуультай байдаг юм билээ.
Гэтэл цөөхөн хүн амтай Монголд хятадууд шороо шиг олон болбол Азийн орнууд шиг цус холилдон аажмаар Хятадын Монгол гэдэг нь батлагдаж эхлэх өдөр ойртож байгааг 100 айл орчмоор амьдарч байгаа хятадууд нүдэн дээр минь нотлоод байна.
Ямартай л зарим хорооны дарга нар “Энэ олон шороо шиг хятадуудыг яах вэ. Бид мөнгөтэй гэсэн шиг л загнах юм” хэмээн зовлонгоо тоочиж байх вэ. Иргэд ч барилгын компаниудын захирлуудыг орлогоо бодож хужаа нарт байраа зардаг хэмээж байсан. Мэдээж барилгын компаниуд бол ашгаа бодож ашиглалтад орсон байраа хурдан зарж дараагийн байраа барихыг бодно.
Үүнд Гадаад харилцааны яам болон Гадаадын иргэн, харьяатын албанаас энэ талаар тодорхой арга хэмжээ авч энэ олон хятадуудын худалдан авч буй байруудад хяналт тавихүй аваас олон охид хувь заяаны эмгэнэлтэй байдалд орох нь байна. Энэ бүхнээс харахад бид “Хятадын Монгол” болоход нэлээд ойртсон бололтой. Үндсэндээ Зуун айл “хятад хороолол” болжээ.
Эх сурвалж:Өглөөний сонин
Холбоотой мэдээ
-
mmmm (August 16, 2013 12:18:16 pm )
ugaasaa zuun ail hailaast tiishee dan hytduud l bdag sh dee
-
zok (August 16, 2013 12:28:27 pm )
lalar yumdaaa
-
o za za (August 16, 2013 12:47:11 pm )
yanaa medehgvi yum bna yasan zevuun yum be yun hyatad horoolol ve zogsooh arga hemjee avahgvi bol bolhoo baijee magnaid heleh vv yahvee aimar yum
-
би (August 16, 2013 1:11:26 pm )
эрх баригчдын хүсэл биелж бгаа биз
-
zochin (August 16, 2013 2:49:00 pm )
teged odoo uund arga hemjee avah zogsooh erh medeltei hun bhgui ymuu ymar nivshiin be hurdan zailuulaachee eee chaaavaas gj
-
Anonymous (August 16, 2013 4:09:05 pm )
za bolio boli zailuulaachee e
-
Anonymous (August 16, 2013 4:21:48 pm )
арай дэндэж бнаа магнайд хурдан хэлээчээ 1111 руу бас саналаа хэлж болно
-
namuka (August 17, 2013 1:14:30 am )
yanaa dendvv yum aa vndesten muhuh tsag oirtoh geed bnad ene 76 yuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuu hiigeed bnaa yah ve yah yostoi yum be haashaa harj vhnee umhii hujaa nar nuruugaa vvreed hytadaaraa shulagnaldaj ineej umchiinhuu gazar bga yum shig er hvn bsan bol gants tsohiod avmaar 32t bvr gazar umchluud avtsan ch bh shig bi haana yamar gedeg gazar amdirj bga yum bol bvv med
-
тогоо (August 17, 2013 11:22:03 am )
Хурдан шалгаад л визгүйнүүдыг нь гаргахад л болоо биз дээ
-
цээеэ (August 17, 2013 4:28:18 pm )
ХАРИН ТЭГЭЭД Л ЗУУН АЙЛ ОРЧМЫН АЙЛУУДЫГ ЦЭГЦЭЛЖ, ЗАХЫГ НЬ НҮҮЛГЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙГАА ЮМ АА
ОДОО БАРИГДААД АШИГЛАЛТАНД ОРСОН ОРОН СУУЦНЫ ТООЛЛОГО ЯВУУЛААД ХЭДЭД НЬ ГАДААДЫН ИРГЭД БАЙГААГ ТОГТООХ ХЭРЭГТЭЙ
ОРОН СУУЦ АШИГЛАЛТАНД ОРООД БАЙДАГ НИЙСЛЭЛИЙН ГЭР ХОРООЛОЛ ЦӨӨРӨХГҮЙ БАЙГАА НЬ ҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ ШҮҮ -
zochin (August 17, 2013 9:10:15 pm )
hyatad mashinii selbeg zarj bgaa hujaa nariig sain shalgaach ee tom mashinii selbeg geed baahan huuli bus vumnuud orj irej bna shv dee erh barigchidaa ! ! ! ! ! ! ! ! ! hujaa nar !bvgd l muhgu bna darga nart n mungu ugchih tegeed boloo geed yarij bna shv mongolchuudaa
-
polo ralph lauren (September 10, 2013 11:41:08 pm )
Some people go on holiday for arts, culture, food, sun or p***ionate affairs with a bartender called Manuel.
polo ralph lauren http://www.philae.fr/pages/polo.php -
ffxiv arr gil (September 12, 2013 10:58:08 am )
I favor a ffxiv arr gil http://www.1ige.com/ main point!
13 Comments