Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс оны өмнөөс “Петро Чайна дачин тамсаг” компанийн орлогоос мөнгө угаасан хэрэгт Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан нарыг холбогдуулан шалгаж байгаа талаарх мэдээлэл өнгөрсөн зургаадугаар сард гараад байсан.
“Петро Чайна Дачин тамсаг” компани Монгол Улсын Засгийн газартай газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан 2007 оноос өнөөг хүртлэх явж байгаа. Гэтэл энэ хугацааны орлогоос тодорхой хэмжээний мөнгийг Хонконгийн тодорхой банкны тодорхой данс руу нууцаар шилжүүлж байна гэсэн мэдээллийг Мөрдөн байцаах газар авч шалгасан гэдэг. Тухайн үед мэдээлснээр хоёр талын санхүүгийн байгууллагын аудитын дүгнэлтээр 417 мянган баррель буюу 40.5 сая ам.долларын дутагдал гарсан байна. Хамгийн сүүлд гэхэд 216 мянган ам.доллар шилжсэн баримтыг цагдаагийн байгууллагынхан олжээ. Хятадын тал үүргээ ямар ч асуудалгүй биелүүлж байгаа бөгөөд шалгалтаар ямар ч зөрчил илрээгүй аж. Харин манай талаас энэ компанийг хариуцсан хүмүүс нууц аргаар зувчуулж байгааг тогтоосон” гэж байв.
Монголын талын 24 хувийн нэг хувь нь Хонконг дахь Шанхайн “SunWang” компани руу хувьцааны хувь нэрээр шилжиж байсан байх юм. Тодруулбал, 2011 оны эхний найман сарын байдлаар “SunWang” компанийн данс руу 1,5 сая ам.доллар шилжжээ. Тэгэхээр Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Монгол Улсын төсөвт орох ёстой 24 хувийн орлогын 1 хувь нь ийнхүү хувийн компанийн данс руу ордог байж. Хувийн компани гэхийг тодотговол Хонконг худалдааны чөлөөт бүс учраас ямар нэг татварын дарамт шахалт үгүй. Мөнгө угаахад хамгийн тохиромжтой газар гэхэд болно. Тэгэхээр ийм газрыг сонгож компани байгуулан мөнгө угааж байсан байхыг үгүйсгэхгүй юм.
Өнөөдрийн байдлаар дээрх хэргийн талаар ямар нэгэн шинэ мэдээлэл гараагүй байгаа ч хэрэг хэрхэн шийдэгдэх нь олны анхаарал татсаар байгаа юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
usaul (August 15, 2013 6:28:43 am )
tegsen bhaa cgijig byhii syyld bayan bolsiin bi medneee
1 Comment