Өнгөрсөн даваа гарагт “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүд хуралдаж, “Рио Тинто” компанийн удирдлагуудын шийдвэрийг хүчин төгөлдөр хэвээр үлдээжээ. Тодруулбал, УЗ далд уурхайг зогсоох шийдвэрт гарын үсэг зуржээ.
Энэ шийдвэр ажиллагсдын тоонд тодорхой хэмжээгээр нөлөөлөх гэнэ. Гэхдээ одоогоор тус компани хэчнээн ажилтнаа ажлаас чөлөөлөх нь тодорхойгүй байна. Ойрын хэдэн өдөр ажилтнуудтайгаа уулзалт зохион байгуулахаар болжээ. Компанийн удирдлагын зүгээс ажилтнуудтайгаа хийх уулзалтаа эхлээд байгаа аж. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг “Редпаф” компани гүйцэтгэж байгаа юм.
Тус компанид гэхэд 1000 гаруй хүн ажилладаг. Гэрээт ажиллагсадтайгаа нийлэхээрээ 2000 давдаг гэсэн мэдээлэл бий. Тэгэхээр 1000 хол давсан хүн ажлаасаа чөлөөлөгдөх нь бараг л тодорхой болжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Баатар (August 25, 2013 8:59:11 pm )
Монгол улс тор засагтай тусгаар улс
1 Comment