Засгийн газраас хэрэгжүүлж байгаа найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн журамд өөрчлөлт орсон байна. Учир нь энэхүү зээл олгож эхэлсэнтэй холбогдуулан шинэ болон хуучин орон сууцны үнэ 20-30 хувиар нэмэгдээд байгаа.
Иймд дээрх журамд өөрчлөлт оруулж иргэд найман хувийн зээлээр шинэ орон сууц авах бол м2-ын дээд үнэ нь 2.2 сая төгрөг, хуучин байр авах бол м2-ын дээд үнэ 1.9 сая төгрөгөөс хэтрэхгүй байхаар журамлаж, өөрчилсөн байна.
Энэ нөхцөл ирэх долоо хоногийн эхний өдрөөс эхлэн мөрдөгдөх аж. Өчигдрөөс эхлэн арилжааны банкуудад орон сууцны зээлийн журамд өөрчлөлт орсон, ирэх долоо хоногийн эхний өдрөөс эхлэн мөрдөж эхлэх болсон талаар мэдэгдсэн байна.
Зээлийн журамд ийнхүү өөрчлөлт орсноор 20-30 хувь нэмэгдээд байгаа нийслэл дэх шинэ болон хуучин орон сууцны үнэ буурна гэж тооцож байгаа ажээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
ах (August 14, 2013 10:42:08 am )
Шинэ орон сууц 2.2 буюу хуучин нь 1.9 сая гэдэг чинь ёстой орон сууцний үнийг жинхэнэ утгаар нь хөөрөгдөж байгаа биш юм уу. Ядаж шинийхийг 1.5 хуучнийг 1.0 болгох хэрэгтэйш дэ албан тушаалтнуудаа . Одоо тэгээд орон сууцны хямдхан байсан нь доод үнээ 2.2 сая болговол яах вэ
-
lol (August 14, 2013 12:00:13 pm )
shine bair huuchin bairniihaa yalgaag sain gargaj ugvul yamar ve duremdee,
-
Anonymous (August 14, 2013 12:13:32 pm )
Тэнэг засагтай байх хэцүү юм
-
saka (August 14, 2013 12:16:12 pm )
naadah chini hudal medeelel bna lee. oorchlolt oroogui bhad hudal tsuu taraaj yahnaw dee
-
ням (August 14, 2013 4:59:28 pm )
одоо бүх шинэ байр 2,2 болох юм байна л даа
-
нямокок (August 14, 2013 4:59:52 pm )
одоо бүх шинэ байр 2,2 болох юм байна л даа
-
шак (August 15, 2013 12:09:48 pm )
үнэ нь улам л өсөөд байна засаг төр юу хийж байна аа
-
tse (August 15, 2013 8:55:54 pm )
uridchilgaag 20 xubias deesh bolgoj boldoggui yumu
8 Comments