antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 14, 2013 15 comments

Оюутолгой зогсолтод орж, 1700 ажилтандаа халагдах тушаал өгөх нь

нийтлэсэн Admin

oyutolgoiОюутолгойн Төлөөлөн удирдах зөвлөл өнгөрсөн өд­рүүдэд хуралдаж, “Рио Тинто” компанийн удирдлагуудын шийдвэрийг хүчин төгөлдөр хэвээр үлдээв.

Уг шийдвэр нь Оюутолгойн ордын далд уурхайг зогсоох тухай. Уг ордод хөрөнгө оруулагчийн үүрэг гүйцэтгэж, Монголын Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуул­сан уг групп ийн хатуурхах  болсон нь тодорхой үндэс­лэлтэй. Тэр нь уг групп Оюутолгойн хөрөнгө оруулал­тыг анх мэдээлж байснаасаа хоёр тэр­бумаар нэмж, 4.4 тэрбум ам.доллараас 6.7 тэрбум ам.дол­ларт хүр­гэсэнтэй нь хол­боотой. Засгийн газ­раас дээрх хө-рөн­гө оруулалтын өсөлтийг “Багцаагүй. Тодорхойгүй” хэмээн тайлбарлаж, УИХ-аар хэлэлцэх зайлшгүй шаард­лагатай гэх шаардлага тавьсан. Ингэснээр “Рио Тинто” хийгээд Засгийн газ­рын зөр­чил даамжирч, өнөөд­рийн нөхцөл байдал үүсээд буй. Яаж ч бодсон Засгийн газартай эв зүйгүй ололцож чадаагүй хөрөнгө оруулагчид УИХ-ын 76 гишүүнтэй учир зүйгээ хялбархан шиг олохгүй гэдэг нь тодорхой учраас энэ.

Гол нь энэ бүхний төлөөсөнд Оюутолгойн далд уурхай зогсолтод орж, уг ордыг түшиглэн ажил, амьдралаа залгуулж байсан 1700 монгол их удалгүй халагдах өр­гөдлөө авахад ойрхон боллоо. Энэ шийдвэрийг өнгөрөгч өд­рүүдэд хуралдсан “Оюутолгой” ком­панийн Төлөөлөн удирдах зөв­лөл гаргаж. Гэтэл Монголын Засгийн газар энэ бүхний талаар тодорхой тайлбар хийсэнгүй. Ха­рин Ерөнхий сайд Н.Алтанхуяг Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал болохоос өмнө “Оюутолгойн хоёр дахь шатны бүтээн байгуулалтын санхүүжилтийг шийдэхээс өмнө хоёр талаасаа суугаад ярилцъя гэж байгаа. Түүнээс биш та нар далд ууррхайгаа ашиглалтад оруулж болохгүй гэж хэлсэн зүйл байхгүй. “Рио Тинто”-ийн зүгээс ч бас ярилцаж, хэлэлцэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Танай, манай тал гэх зүйл байхгүй. Адилхан манай тал шүү дээ. Бид бүгдээрээ хамтдаа суугаад асуудлаа ярилцах ёстой. Өмнө нь анхан шатны хөрөнгө оруулалт дээр тодруулах зүйл байсан учраас баяжмал экспортлохыг хоёр ч удаа хойшлуулсан. Дараа нь ойлголцолд хүрээд, баяжмалын экспорт эхэлсэн шүү дээ. Энэ удаад ч мөн хөрөнгө оруулалтыг УИХ-аар хэлэлцэнэ. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ бол хууль. Энэ хуулийнхаа хүрээнд асуудлыг шийднэ” хэмээж байсан юм. Гэсэн ч тэрбээр хоёр талын эрх ашгийг нэгтгэж, учир зүйгээ олж улсынхаа эдийн засгийг аврах хэмжээнд ажиллаж чадсангүй бололтой юм. Нөхцөл байдал ийн үргэлжилж, хөрөнгө оруулагчид хатуурахлаа зогсоогоогүйгээс харахад шүү дээ. Тэгээд ч энэ засагт Оюутолгойн хөрөнгө оруулалтыг эсэргүүцэх замаар улс төрийн пиар хийж, сонгогчдоос оноо авч ирсэн 3-4 сайд бий. Тэдний нэг нь хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээг удирдан, яриа өрнүүлэх үүрэг хүлээснээс харахад хөрөнгө оруулагч талтай манай тал хэл амаа ололцоно гэж найдахад тун бэрхтэй. Тиймээс ч эхнээсээ үр дүн нь эерэг тал руугаа бус сөрөг тал руугаа гарч эхэлсэн байхыг үгүйсгэх аргагүй.

Ядахад С.Баяр болон С.Батболдын Засгийн газрын хэрэг­жүүлсэн өглөгийн бодлого нь өөрөө Н.Алтанхуягийн засгийг толгой өндийх эрхгүй болгосон ч гэж болно. Учир нь “Эрдэнэт” үйлдвэр болон Тавантолгойн ордоос олох орлогыг зээлж аван иргэдэд “Хүний хөгжлийн сан” нэрээр тараачихсан. Цаашлаад Оюутолгойгоос авсан 250 сая ам.долларын урьдчилгаагаа ч мөн энэ маягаар үр ашиггүй зарцуулсан байгаа. Ингэхээр ирэх өдрүүдэд Монголын эдийн засагт орж ирэх гадаад валют бараг л байхгүйтэй адилхан болсон бөгөөд бүхэлдээ улстөрчдийн оноо хайсан шийдвэрийн төлбөр болоод дууссан гэж болно.

Тэгвэл Оюутолгойн далд уур­хайн бүтээн байгуулалт зогсолтод орж, үйл ажиллагаа нь саармагжс­наар Монголд ямар хохиролтой вэ. Үүний хариуг өнгөрсөн хугацаанд өссөн ам.долларын ханшийн өсөл­төөс эхлээд сөрөг нөлөөг нь тайл-барлаж болно. Цаашлаад Монгол Улсын гадаад өрийн тэнцэл алдагдаж, ам.долларын ханшийн өсөлтийг хязгаарлаж чадахгүйд хүрнэ. Гол нь улс төрөө эдийн засаг болгож, эдийн засгаа улс төрийн ашиг хонжоогоор удирдаж ирсэн улстөрчдөд эргэж сэхээрэх зав олгохгүйгээр манай эдийн засаг сөхөрнө гэсэн үг.

Тэр үед өдгөө “Японоос хяз­гааргүй их мөнгө орж ирнэ” хэмээн сайрхан ярьж суугаа Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр ямар тайлбар хийхийг мэдэхгүй юм. Тэрбээр өнгөрсөн амралтын өд­рүүдэд хэвлэлээр ийн ярьсан бөгөөд “Япон улс Монголын эдийн зас­гийг суга өөд нь татна” гэх маягийн утгатай үгсийг уна­гасан байгаа. Тэрбээр хувь хүний­хээ хувьд Оюутолгойн бүтээн байгуулалт зогсолтод ороход чам­гүй хувь нэмэр оруулсан нэгэн. Магадгүй Засгийн газар өнөөдрийг хүртэл хөрөнгө оруулагчтайгаа үг хэлээ ололцож, эдийн засгаа аварч чадахгүй байгаад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын оролцоо бий гэдгийг үгүйсгэх хэрэггүй. Тэгсэн атлаа дээрх үгийг хэлж, иргэдийг төөрөлдүүлээд “Япон бидэнд тусална” гээд сууж л байдаг. Ийм байхад хөрөнгө оруулагчид Монголын төрийг мон­голчуудтай нь хамт айлгахгүй гээд ч яах билээ. Нэг ёсны нөхцөл байдал ийн эргэж бай­гаад тэд биш бид, тодруулбал Монголын төр юу, юунаас илүү буруу­тай болох цаашид улам бүр тод том­руу­наар зурагдах нь тодорхой юм.

 

Г.Отгонжаргал

Эх сурвалж: ipost.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • Zochin (August 14, 2013 10:22:21 am )

    Unexeer durgui xurch bna asuudliig iimd ni tultal yuch xiigeeguid ter 1700 chin xalagdaad UB ruu ali xediin irsen getel ene tuxai zasgiin gazar neg ug dugaraxgui bgaad gaixaj bna

  • Anonymous (August 14, 2013 10:55:03 am )

    Oyu Tolgoid ajilladag humuus uursduu mongol hun bish yum shig busad mongolchuuddaa ih deerelhuu zagnaj, ongirdog. Tsag tsagaaraa baidaggui gej ene dee. Surgamj boloh boltugai. Gehdee tednii ajil udahgui ehleh baih gej naidaj baina. Huuli togtoomj, gereenii daguu buh ajil yavagdah yostoi. Ternees manai sanalig huleej avahgui bol mongolin 1700 ajilchdig halna gej surduulj bolohgui shuu dee. Bur 56 huviig n avchihaad shuu dee. Ingej davarch, davruulj bolohgui ee. Alivaa asuudald yamagt garah garts baidag. Hariltsan ashigtai l baih yostoi. Mongol ulsad ashigtai, mongolin irgeded ashigtaigaar geree heltslee hiih Mongoloo gesen setgel zurhtei uls turchid baigaa hemeen naidaj baina.

  • Mongolin irgen (August 14, 2013 10:55:39 am )

    Oyu Tolgoid ajilladag humuus uursduu mongol hun bish yum shig busad mongolchuuddaa ih deerelhuu zagnaj, ongirdog. Tsag tsagaaraa baidaggui gej ene dee. Surgamj boloh boltugai. Gehdee tednii ajil udahgui ehleh baih gej naidaj baina. Huuli togtoomj, gereenii daguu buh ajil yavagdah yostoi. Ternees manai sanalig huleej avahgui bol mongolin 1700 ajilchdig halna gej surduulj bolohgui shuu dee. Bur 56 huviig n avchihaad shuu dee. Ingej davarch, davruulj bolohgui ee. Alivaa asuudald yamagt garah garts baidag. Hariltsan ashigtai l baih yostoi. Mongol ulsad ashigtai, mongolin irgeded ashigtaigaar geree heltslee hiih Mongoloo gesen setgel zurhtei uls turchid baigaa hemeen naidaj baina.

  • Sol (August 14, 2013 2:50:48 pm )

    mogoi gert orood ezniig ni ailgadag ylger boljdee ene youm bidniih ted hurungu oruulsan youm chin tedniig buuj ugtul gyriizgeeh heregtei dará daraagiind surgamj bolog

  • зочин (August 14, 2013 4:12:16 pm )

    РИО , элбэгээ,алтанхуяг цуг бгаа юм биш биз гэсэн хардалт бна шуу,,оргон фронтоор узээд монголчуудыг сохруулэхэд зовшоорохгуй яах юм гэж тооцсон бололтой(дулзэнгууд бна даа , бна)

  • Монгол хүн (August 14, 2013 4:22:17 pm )

    Монголчуудыг хооронд нь талцуулах бодлого Рио Тинто барьж байна шүү дээ. Энэхүү залинд нь зарим хүмүүс итгээд ЗГыг буруутгаад байхын Монгол хүн бүр Засгийн газрынхаа талд бат зогсож чадвал эд нар юу ч хэлж хийж чадахгүй бууж өгөх болно. Эцсийн эцэст ашиггүй гэрээ болсон шүүдээ жирийн ардад юу ч наалдахгүй л байгаа биздээ Энийг нь л манай төр засаг шүүмжлэхээр 1700 хүнийг чинь хална гэж сүрдүүлээд байгаа юм биш үү энэ сэтгүүлч хүртэл худалдагдсан байнааа

  • лалахын оюутолгой (August 14, 2013 5:10:16 pm )

    Энэ лалар компани ард түмэнд ямар ч ашигүй юм чинь яах нь маньд ямар хамаатайн, түй

  • balbar (August 14, 2013 6:26:31 pm )

    naad uurhaid chine yum bgaa yumuu
    OT geed l bh yum barag hooson yum bishuu

  • Зочин (August 14, 2013 9:40:51 pm )

    Оюу толгойг ажилуулсан ч ажмилуулаагүй жирийн иргэдийн амьдрал хүнээр шч байна.

  • zochin (August 15, 2013 6:48:33 am )

    Ganbaatar gishuunii muruudul bielj bna.Odoo ene olon ger buliig yah bodoltoi bn,gishuun ee.Tootsootoi,,tugsguliig n bodoj baij l ene tom asuudlyg gargaj irsen bailgui dee.

  • Anonymous (August 15, 2013 7:06:06 am )

    Болдоо чи тэдний толгой компаны зэсыг хариуцаж байгаа билүү. Энэ дэлхий бөөрөний шүү. Оюу толгой гоос ард түмэн юү авсын юү авхын юү ч авахгүй. Тэдннийг үе үеийн эрх мэдэлтнүүд нөхцөлөө наймаалж баяр мэт мөнгө авсаар ирсэн нь үнэн ш дээ. Сарын 40000 $ ийн цалинтай канад кофе зөөгчөөр кофе зөөлгөөд сууж байгаам чинь олон тэрбумын зардал гаралгүй яадгын. Улаанбаатарын элчингын хэсэгт м2 ыгнь. 5000 $ оор зардаг байр бн. Сард 90000 $ авдаг канад нөхөр 1 сая $ оор зүгээр 200 м2 орон сууц авий гээд явж бн. Тэгээд бид яах болж бн аа. Ажиллаад л байдаг. Монгол хүн хог түүгээд л байдаг хэдхэн хүн баяжжаад л байдаг. Ленин марксын зохиолыг уншиж эхэлдэг юм билүү ч гэж бодох шиг. Хэдэн сайдууд нь царай муутай хүүхэн яаж өөрсдийгөө үнэд хүргэх вэ гэж байгаа юм шиг аяглаад л бн. Хааны алба халаатай гэдгийг мэдээд улан,асаад эх оронч царайлаад л дайраад байхын. Тэхдээ ову толгой ашиглалтад орчон ч наран ту₮л бид зогсоно. Болисон ч бид наймаа хийсээр л байх болно. Хоолтой хонохын тулд шүү дээ. Тузд нь суужийгаа хэдэн хүний 2-3 нь монгол гэлүү багабанди гэх мэт байсан одоо татагдаж байгаамаа даа. 45000$ сард аваад суужийдаг. Содхүү хэдийг авдаг бол. Тэр комданиас нийт хэдэн төгрөгийг авсан бол. Учир нь тэрний авж мөнгөнд миний эзэмших ёстой хувь явж байгаа м ш дээ жирийн монголын хувь. Учир нь бид нарантуул дээр бараа зарж хүүхдийнхэ маргааш нь сургууль дээрээ идэх дифтелийн 3 $ ийг өдөр бүр олоод орой бүр миний хүү маргааж энүүгээр хоол авч идээрэй тэгээд хичээлээ сайн хийгээд гадаад яваад дараа нь сайхан амьдраарай аав нь яахуу нарантуул сайхансамбуу байхад хүүгийнхээ өдрийн хоолны мөнгийг таслахгүй гээд л гүйгээд 20 жил боллоо доо. Зарим нь бичиг цаас бариад л гүйгээд байх юм. Нутаг нуга гээд л морь бөх яриад л хотын бидэнд тэр бөх морь сонин биш ээ хүүхдийн маргааш нь хичээл дээрээ идэх хоолны 2$ л их сонин бн. Өнгөрсөн 20 жилд хэдэн монгол гадаадын хэдэн оронд ямар ямар үндэслэлээр цагаачлах өргөдөл гаргасныг мэдхүү хэдэн зуун могол хэн ч тоохгүй хэн ч тэднийг аваагүй. Шоронд чинь орий тэгж байгаад болох байх гээд л дайрдаг. Энд байгаа бүхний, нам аар нэгдсэн хэдхэн хүмүүсийг ховх сордог учир. Опутолгой н хон эрдэнэтээс том гээд байгаа баахан гэр. Арай ч дээ оюутолгой ажиллахгүй байсан ч бидэнд хамаагүй. Би канад очоод нэг уурхай нээгээд эдэн шиг солиорвол тэд яах бол гэж би боддог шоо рио тинто болдоо. Иргэний хөлөлгөөний ганббатар гэж нөхөр бн оюу толгой руу дайраа чинь тэдний гэр бүлийн бизнес ш дээ гээд л одоо эхнэр нь дайрч байгаа гэж их ойрынх ньэх сурвалж хэлжийилээ юү гэсэн үг вэ. 1700 хүн ажилгүй болно боллоо гэнэ үү. Миний ойлголтоор 1700 хүрз барьсан монгол ажилгүй боллоо гэсэн үг биз дээ. Эсвэл 1700 монгол цагаан захиан оюутолгойд байхгүй нь лав. Засгын газартай харилцах хэсгийн дарга содхүү гэж л би хуучнаар бол манай тал уу дайсны тал уу. Эцэст нь болдоо чи манай талуу дайсны талуу чиний гадаадын компанид ажилдаг чинь тэндээ л юм байгаа биз нарантуул дээр 20 жил зогсож байгаа хэдэн зуун монголчууд хэзээ нуруу,аа амраах вэ. Оюутолгойн орлого цэвэр шударгаар хувиарлагдвал 200 мянган монголд сар бүр 1000 $ зүгээр өгсөн ч хоосрохгүй баялаг ш дээ. Даан ч хэдхэн канад хэдхэн монгол хэд хэдэн сая тэрбумаар нь хувааж авч бн даа. 2 саяны нэг нь минийх шүү дээ үндсэн хуулиараа

  • Anonymous (August 15, 2013 11:30:51 am )

    zasgyin gazar buruu bodlogo yawuulsnaas bolloo. Hedhen hun uursgiiguu bodood shiidej bn. Ene olon ajilchid ard ni bgaa ar geriinhniig ni yah ve. Mongol uls chini guilagchinguudaar duureh ni ee. Ard tumen temtseh heregtei yum shigee. Nuguu Magnai Batzandan Baasan Ganbaatar … nar yasan be

  • tulga (August 16, 2013 8:41:03 pm )

    rio tinto luivarchid s.bayr…batbold…bayrtsogt…xurelsux…edgeer xumuus luivarchinguud…shuu

  • DOGSHIN---AVATOR (August 29, 2013 2:30:27 pm )

    MONGOLCHUUDIIG TENGER ETSEG, MONGOLCHUUDIIN OWOG DEEDES, HUNNUCHUUD, HUNNU GURENII HAADUUD, HUNNUGIIN DOGSHIN ATILLA HAAN HAMGAALDAG YUM !!!! MONGOL ULSIIG TS.ELBEGDORJ N.ALTANHUYAG 2 MEDDEGGUI YUM!!!! TIIMEES rio tinto MONGOLOOS NEN DARUI ZAILAH HEREGTEI !!!! Rio tinto MONGOLOOS GARCH YWAHGUI BOL TENGER GAZARIIN HUULI ZORCHSON YAL SHIITGELEER rio tintog OORIINHON ULS GURENTEIN HAMT GESGEEL BUULGAJ DELHIIGEES UURD ARCHIJ GAZARTAIN TEGSHILEH BOLNO! Rio tinto BUU CHALCH !!!! BUU DONGOS !!!!. EZEN NI YMAA MEDEJ , EREG NI USAA HASHDAG YUM !!!!!!!!!!!!!!!! MONGOL ULSAAR OROLDWOL rio tinto OORSDIIN TOLGOIG TSUSDANA!!!! OORIIN ULS GURENEE GAZARTAIN TEGSHLUULJ USTANA!!!! DELHII DEER 120 JILIIN IH TSEWERLEGEE YWAGDAJ BAIGAA GEDEGIIG rio tint-d HATUU ANHAARUULJ BAINA!!!! DELHII 120 JIL BOLOOD NEG UDAA IH TSEWERLEGEE YWUULDAG. ENE TSEWERLEGEEGEER BAIGALI DELHIITEI BURUU HARITSSAN BUH HUMUUS, ULSUUDIIG DELHIIGEES SEGSERCH HAYDAG !!!! GAZAR DELHIIN HUULI MASH HATUU BAIDAG!!!! BAIGALIIN AGUU IH HUCHINII OMNO rio tinto OVDOG SOHROH BOLNO!!!! BAIGALIIN AGUU IH HUCH GEDEG NI : ( HUCHTEI HAR SALHI, AIMSHIGTAI GAZAR HODLOLT, TSUNAMI GEH MET ).

  • Би монгол хүн (September 12, 2013 3:41:21 pm )

    Миний монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг гэсэн хаадын сургаалыг санан хэр хэрдээ эх орондоо эзэн нь байя. Хүний нутагт боол байгаад зогсохгүй , өөрийн бор гэртээ эзэн сууж ч чадахгүй одоо өндөр хамартай гуйлгачин цигануудад дээрэлхүүлж байх гэж. Хэдий болтол эв түнжин ******тай зангаасаа болж хүний хоол болох хүмүүс вэ?. Хоосон хийрхэл бардам зангаа хаяаад эх орондоо эзэн нь байх цаг мөч удахгүй ирэх болно. Миний монголыг бурхан ивээг.

antalya rent a car