
Учир нь эх сурвалжуудын мэдээлж буйгаар”УБТЗ”-ыг баталгаа гаргаж өгөхөд дарга Т.Очирхүү бүх бодлогыг удирдаж шийдвэрлэсэн гэж эх сурвалж мэдээллээ.. Тэгээд ч энэ тухай холбогдох албаны хүмүүсээс тодруулахад эл дуулианыг үгүйсгээгүй хариултыг өгч байсан юм.
Тодруулбал Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар “”УБТЗ” ТӨК Ш.Батхүүгийн батлан даагч болсон тухай шуугиан дэгдээд эхэллээ. Гэхдээ бидний хувьд энэ асуудлыг нягталж судалж байна.
Товчхондоо бол сүүлийн хэдэн жил Монгол улсын юм бүхэн эзэнгүй байлаа шүү дээ. Түүний хор хөнөөл өнөөдөр гарч байна гэж ойлгож болно” гэх хариултыг өгч байсан.
Ямартай ч албаны хүмүүс түүний энэ хууль бус үйлдлийг нэг бүрчлэн шалгаж байгаа бололтой. Хэрвээ “УБТЗ” үнэхээр батлан даагч болж гарын үсэг зурсан бол энэ өөрөө маш том гэмт хэрэг. Учир нь ТӨК нь хэн нэгэн этгээдийн хувийн компанид төрийн нэрийг барьж аливаа нэгэн үйлдэл хийх нь хуулиараа хориотой байдаг аж.
Хамгийн гол нь бизнесийн торгон мэдрэмжтэй гэгддэг Ш.Батхүүд “УБТЗ” ын дарга асан Т.Очирхүү чухам юуны учир, ямар зорилго тохироогоор түүний батлан даагч болж гарын үсэг зурсан бэ гэдэг нь хуулийнханы төдийгүй бусад хүмүүсийн анхаарлыг татсан үйл явдал болж байна.
Бид өмнөх дугаартаа Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас Ш.Батхүү тус газрын батлан даагчийн гарын үсгээр хэдий хэрийн хэмжээний ам.доллар авсан тухай мэдээллэсэн.
Чухам Ш.Батхүү хэдийнээс “УБТЗ”-ын удирдлагуудтай хэрхэн ямар замаар холбогдсон тухай учир мэдэх хүмүүсээс асуухад “ Сүүлийн арав гаруй жил Ш.Батхүүгийн “Жаст Ойл” компани “УБТЗ”-д давуу эрхтэйгээр шатахуун нийлүүлж байсан.
Тиймээс Т.Очирхүү, Ш.Батхүү хоёрыг их л дотно хэмээн хардах хүн олон аж . Тодруулбал Ш.Батхүүг МАН-ын нөлөө бүхий хүний ард байдаг гэдгийг хүн болгон мэдэж байгаа. Тэгвэл Т.Очирхүү МАН-ын угшилтай нэгэн.
Түүнийг 2008 оны сонгуульд Говь-Алтай аймагт нэр дэвшүүлэхгүйн тулд Улаанбаатар төмөр замын даргын суудлыг бэлэглэж байсан. Төмөр замын талаар тун маруухан мэдлэгтэй гэсэн хочийг тухайн үед авч байсан юм.
Ямартай ч улстөрд цэвэр биш гэх тодотголыг зүүсэн Т.Очирхүү өнгөрсөн УИХ-ын сонгуулиар намдаа биш АН-д их хэмжээний хандив өгсөн хэмээн АН-ынхан өөрсдөө ярьдаг юм билээ.
Тиймдээ ч зарим нэгэн бас бус хэргээ далдлахын тулд “Женко” Х.Баттулгын хөлд сууж сарын гурван сая төгрөгийн цалин авсан шигээ “УБТЗ”-ын зөвлөхийн ажлыг өдгөө хийж яваа нэгэн.
Түүнчлэн түүнийг Солонгосын хөрөнгө оруулалттай “Самсунг” компаниад төмөр замын тендерийг ямар ч сонгон шалгаруулалт хийлгүйгээр ногоон гэрлээр өгсөн тухай одоо ч яригдаж байгаа.
Тухайлбал Ардчилсан намынхан ээлжит “авлигачаар” Т.Очирхүүг нэрлэж АТГ-т өгч шалгуулсан. Учир нь түүнийг 600 сая гаруй төгрөгийн тендерийн асуудалтай холбоотой хэмээн хавтаст хэрэг нээгээд байсан юм.
Тэгэхээр Т.Очирхүү гэдэг эрхэм улсын өмчит газрыг бусдад дур мэдэн зээлийн батлагаа болгож өгсөн нь хэн хүний сонирхолыг татахаас өөр аргагүй. Товчхондоо Т.Очирхүү “Жаст”-ын Ш.Батхүүг батлан даажээ.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Anonymous (August 13, 2013 12:36:31 pm )
АРАЙ Ч ДЭЭ ЭНЭ УЛСАД ЭЗЭН БАЙНА УУ ШАЛГААЧЭЭ ХУРДЛААЧЭЭ
-
custom dress shirts (September 05, 2013 8:51:34 pm )
740133 516274replica watches are wonderful reproduction of original authentic swiss luxury time pieces. 461416
-
Hi Guess the Food (September 07, 2013 10:05:01 pm )
123026 394016C**** out our internet site for data about securities based lending and far more. There is data about stock and equity loans as effectively as application forms. 183915
-
how to get a girlfriend (September 10, 2013 1:12:03 am )
410475 4282**The leading source for trustworthy and timely health and medical news and details. 699969
4 Comments