Нийслэлийн хэмжээнд цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ муу байгааг хүн бүхэн хүлээн зөвшөөрдөг. Ингээд зогсохгүй танил талаар сургууль, цэцэрлэгт хамруулдаг ч тал бий. Энэ жилийн тухайд зургаан настнуудыг бүгдийг нь элсүүлэх боломжгүй гэх ам дамжсан яриа гараад байсан ч албаны хүн энэ мэдээллийг үгүйсгэлээ. Тодруулбал, Боловсрол шинжлэх ухааны яам болон Нийслэлийн боловсролын газраас бүх сургуулиудын хамрах тойргийг тогтоож өгсөн бөгөөд эндээс бүх хүүхдүүдийг сургуульд элсүүлэх бололцоотой гэж үзсэн байна. Иймд ямар ч хүндрэл учрахгүй бөгөөд нэг ч хүүхэд сургуульгүй хоцрохгүй гэлээ.
Мөн энэ сарын 19-нөөс цэцэрлэгүүдийн бүртгэл эхлэх бөгөөд цэцэрлэгийн нийгмийн ажилтнуудаас гадна хорооны Засаг дарга нар, нийгмийн ажилтнуудтай хамтраад энэ асуудлаар хийсэн судалгааг үндэслэн хүүхдүүдийг бүртгэх ажлыг зохион байгуулах юм байна.
Харин хувийн цэцэрлэгүүдийн төлбөрт хяналт тавих боломжгүй бөгөөд тухайн цэцэрлэг үнээ тогтоох ажээ. Гэхдээ төлбөр нь зөвхөн сургалтандаа зориулагдах ёстой гэсэн шаардлагыг холбогдох газраас тавьж байгаа аж.
Холбоотой мэдээ
Comments are closed.