antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 12, 2013 6 comments

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ирэх сарын 1-нээс 192 мянган төгрөг болно

нийтлэсэн Admin

068055ed933d2e69cfeb9ff2d23bac50_LХөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд зааснаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хороо хэлэлцэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутамд шинэчлэн тогтоож байх ёстой. Энэ дагуу 2011 оны дөрөвдүгээр сарын 5-нд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өмнөхөөс нь 30 хувь өсгөн нэг цагт 835 төгрөг 71 мөнгө буюу сард 140400 төгрөгөөр тогтоосон.

Харин үүнээс хойш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд өөрчлөлт ороогүй байгаа бөгөөд гол нэрийн бараа бүтээгдэхүүн өсч байгаатай холбогдлуун энэ хэмжээг нэмэхийг Үйлдвэрчний эвлэлийн холбооноос шаардаж эхэлсэн юм. Үүнтэй холбоотойгоор Хөдөлмөрийн яам, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллөөс бүрдсэн Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо хэд хэдэн удаа хуралдаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагт 1142 төгрөг 85 мөнгө буюу сард 192000 төгрөг болгохоор тогтоосон юм.

Энэ шийдвэр ирэх 10 дугаар сард улсын төсөв хэлэлцэгдэхээс өмнө буюу есдүгээр сарын 1-нээс мөрдөгдөх юм байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • ss (August 12, 2013 4:39:38 pm )

    uraaaaaaaaa

antalya rent a car