Улаанбаатар зам засвар арчлалт компани Зүүн 4 замаас Сансарын аюулгүйн тойрог хүрэх 0.9 км авто замын зорчих хэсгийн хучилтыг дуусгаж, замын хөдөлгөөнийг өнөө өглөө бүрэн нээлээ. Мөн Сансарын аюулгүйн тойргоос зүүн чиглэлд Доржийн гудамжны Хил хамгаалах Ерөнхий газрын уулзварын хэсэгт замын доогуур бохир, цэвэр ус, дулааны шугамын засварыг өнгөрөгч амралтын өдрүүдэд хийж, замын хөдөлгөөнийг нээсэн байна. Уулзварын хучилтыг хийгээгүй байгаа тул “Беринг” ХХК энэ хэсэгт дахин зам хааж хучилт хийнэ.
Мөн Баянбүрдийн тойргоос 32-ын тойрог хүртэлх 1.7 км авто замын шинэчлэлтийн ажлыг “Наранбулаг Хан” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 8 сарын 29-нд нээх ёстой байсан замын зорчих хэсгийг өнөөдөр нээсэн байна. 24 цагаар, хоёр ээлжээр ажиллаж, графикт хугацаанаасаа 17 хоногоор түрүүлж замаа нээсэн нь иргэдийн талархлыг хүлээж байна. Зорчих хэсгийг нээсний дараа явган хүний зам, гэрэлтүүлгийн ажлыг гүйцэтгэн, замыг иж бүрнээр хүлээлгэж өгөх аж.
Зам хаах хугацааг цаг тухайд нь Нийслэлийн Автозамын газраас мэдэгдэнэ гэв.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (August 12, 2013 9:22:03 pm )
pooh iim hurdan hiisen yum chin yamar l bh ni oilgomjtoi. Gehdee buhniig tsag hugatsaa l haruulnaaaa
1 Comment