antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 12, 2013 6 comments

Н.Төмөрхүүгийн “Өндөр буянт” ХХК-ийн барилгаас хүн унаж амиа алдлаа

нийтлэсэн Admin

slide_designУИХ-ын сонгуульд МАН-аас Өвөрхангай аймагт нэр дэвшиж байсан Н.Төмөрхүү өөрийн гэсэн барилгын бизнес эрхэлдэг гэдгийг хүмүүс андахгүй биз ээ. УИХ-д нэр дэвшиж улс төрийн карьер хөөх гэсэн тэрбээр сонгуульд ялалт байгуулж чадаагүй бөгөөд барилгын бизнестээ үнэнч хэвээр үлдэхээр шийдсэн ч ээлжит барилга дээрээс нь хүн унаж нас баржээ. Тодруулбал, өнгөрсөн баасан гаригт Баянзүрх дүүргийн V хороо, Кино үйлдвэрийн ард байрлах “Happy town” хорооллын барилгын 16 давхраас аюулгүй ажиллагааг бүрэн хангаагүйн улмаас туслах ажилтан нь унаж амиа алджээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач залуу оюутан бөгөөд энэ сарын 1-нд тус ажилд оржээ. Тэрбээр ээж, дүүтэйгээ гурвуулаа амьдардаг гэнэ. Осол гардаг өдөр үдийн цайндаа орчихоод 16.00-17.00 цагийн үед голын барилгын хамгийн дээд талын давхрын гадна талд подем (барилгын материал тээвэрлэдэг урсдаг шат) дээр ажиллаж байсан бөгөөд хавтан авах гэж байгаад барилга шат хоёрын дунд хий гишгэн, хөл алдсан юм байна.

Ер нь “Өндөр буянт” ХХК-ийн гүйцэтгэж байгаа барилгууд аюулгүй ажиллагаа хангаагүй улмаас ойр орчин, хүний амь насыг заналхийсэн барилгууд барьдаг. Жишээлбэл, тус компани Нийслэлийн Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороо 149-р цэцэрлэгийн хашааг ховхолж авч байгаад метр хүрэхгүй зайд 17 давхар орон сууцны барилга сүндэрлүүлсэн. Барилга барьж байх хугацаандаа кран цэцэрлэгийн дээвэр дээр унаж, мөн цэцэрлэгийн хүнсний агуулахын дээвэр дээр мод цөмрөн унаж, дулаан, цэвэр усны шугамыг төвтэй нь холбож цэцэрлэгийн шугам сүлжээн дээр барилгаа барьснаас болж газраар шугам сүлжээ рүү хүйт орж хөлдөж байсан юм. Энэ байдалтай нь цэцэрлэгийнхний зүгээс маргаан үүсгээд байсан ч тусыг эс олсон гэдэг.

Энэ мэтээр барилгынхаа бизнесийг өргөжүүлсээр байх уу Н.Төмөрхүү захирал аа.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Шүрхүү гэж авгай өмгөөлдөг юм (August 12, 2013 12:33:34 pm )

    Энэ чинь нөгөө татвар төлөгчдийн мөнгөөр Тусгаар тогтнолын ордонг барьсан луйварчин шүү.Шүрхүү гэж Өвөрхангайд хуульч хамаатных нь авгай өмгөөлөөд байдаг юм

  • Anonymous (August 12, 2013 12:35:14 pm )

    Энэ чинь нөгөө татвар төлөгчдийн мөнгөөр Тусгаар тогтнолын ордонг барьсан луйварчин шүү.Шүрхүү гэж Өвөрхангайд хуульч хамаатных нь авгай өмгөөлөөд байдаг юм

  • Зочин (August 12, 2013 5:19:38 pm )

    Аль ч барилга аваар хийгээд л байгаа үүндээ аюулгүй ажиллагааг нэн түрүүнд анхаарах хэрэгтэй энэ бичсэн сэтгүүлч намын ялгаагаар бичиж байгаа нь ямар хүн юу бичээд байгаа ойлгомжтой бүтээн байгуулалтын ажлыг захирал нь аль намынх нь хамаагүй дэмжих хэрэгтэй хүний амь эрсэдсэнд эмгэнэж байна аюулгүй ажиллагаа хөдөлмөр хамгаалалыг өндөр хэмжээнд хариуцлагатай хэрэгжүүлэх нь монголын бүх кампониуд анхаарах хэрэгтэй бүгд адил

  • mongol (August 13, 2013 12:37:05 pm )

    mongolchuudaa gej tamiin togoonii ulgeriin baatruudaaa naad tumurhuu chini jinhene hun chanartai sain zaluu ta nar shig buhniig zoosnii nuheeer hardag solioton bish

  • өндөр настан (August 13, 2013 2:07:52 pm )

    Бүтээн байгуулалт хийж байгаа нэгнийхээ нэр хүндэд бусдын даалгавараар увайгүй халдлага хийхээ болимоор байна. Ер нь монголд барилгын компаниуд хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангаж ажилладаггүйтэй холбоотой. Тэрнээс энэ хүн л дангаараа хүн алах санаа сэдэл өвөрлөж яваагүй байх.

  • Anonymous (August 14, 2013 11:42:39 am )

    Humuus yamar sonin yum bichdeg yum be. Ter Tomorkhuu barilgaas hun tulheed unagaachihsan yum shig bichsen bhiin. Unench shudraga sain hun shuuu dee.

antalya rent a car