ОХУ-ын Москва хотноо зохиогдож буй хөнгө атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 100 метрийн шувтаргын гүйлт өчигдөр боллоо. Дэлхийн дээд амжилтын эзэн /9.58 секунд/, Ямайкийн алдарт тамирчин Усэйн Болт 100 метрийн шувтаргын гүйлтэд 9.77 секунд хурдалж, дэлхийн аваргын алдрыг долоо дахиа хүртлээ.
Харин аман хүзүүнд АНУ-ын гүйгч Жастин Гэтлин 9.85-аар, гуравдугаар байрт Ямайкийн залуу тамирчин Неста Картер 9.95-аар хурдалсан юм. 100 метрийн шувтаргын гүйлтийн өмнө бороо орсон тул дэлхийн хамгийн хурдан хүн хүссэн хэмжээндээ хүртэл гүйж чадаагүй гэдгээ уралдааны дараагаар мэдэгдсэн юм.
“Цаг агаараас шалтгаалаад би илүү хурдан гүйх хүсэлдээ хүрч чадсангүй. Бага зэрэг ядарсан ч гэсэн сэтгэл санаа өндөр байна. Одоо жаахан амрах хэрэгтэй байна” гэж Болт ярьжээ.
Шувтаргын гүйлтэд уралдсан тамирчдын үзүүлэлт:
1. Усэйн Болт (Ямайк) – 9,77
2. Жастин Гэтлин (АНУ) – 9,85
3. Неста Картер (Ямайк) – 9,95
4. Кемар Бэйли-Коул (Ямайк) – 9,98
5. Никел Эшмид (Ямайк) – 9,98
6. Майк Рожерс (АНУ) – 10,04
7. Кристоф Лемэтр (Франц) – 10,06
8. Жеймс Дасаолу (Их Британи) – 10,21

Р.Гэгээ
Эх сурвалж: “new.mn“
Холбоотой мэдээ
-
nar (August 18, 2013 6:23:06 pm )
8 hunii 4 ni jamaica bn shd .
1 Comment