antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 12, 2013 6 comments

“Жаст”-ын Ш.Батхүү “УБТЗ”-ын дарга асан Т.Очирхүүгийн гарын үсгийг хуурамчаар ашигласан бололтой

нийтлэсэн Admin
Стандарт” банк “УБТЗ”-ыг  Лондоны  шүү­­­хэд өгсөн тохиолдолд  дээрх 35.5 сая ам.долларыг заа­вал төлүүлэх аж
“Жаст”-ын Ш.Батхүү “УБТЗ”-ын дарга асан Т.Очир­хүүгийн гарын  үс­­гийг дуурайлган  тус газ­рыг  барьцаанд тавьж Өмнөд Африкийн “Стандарт” банк­наас 35.5 сая ам.долларын зээл авсан гэх шуугиан нэгээр нэмэгдлээ.
Тодруулбал  Ш.Батхүү “Тө­рийн өмчит “Эрдэнэт” үйлдвэрийг гадаадын бан­канд барьцаанд  тавьсан, мөн “Олон овоот”-ын ордыг хоосон хэмээн мэдэгдэж геологич, эрдэмтдийн  уур  ундууцлыг  хүр­гэн өөртөө олон дайсан бэлдэх болсон.
Энэ удаа Ш.Батхүүгийн да­хин нэг луйвар илэрч,  шуугиан тарьж эхлэв бо­лолтой. Тэрбээр “Эрдэнэт” үйлд­вэрээр батлан даалтын ба­талгаа гаргуулж гадаадын банкнаас их хэмжээний зээл авсан шигээ “Улаанбаатар төмөр зам”-ыг ч мөн дээрх байдалд оруулжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Стандарт” банк “УБТЗ”-ыг  Лондоны  шүү­­­хэд өгсөн тохиолдолд дээрх 35.5 сая ам.долларыг заа­вал төлүүлнэ гэж байсан юм.
Түүнчлэн зарим эх сур­валж Ш.Батхүү “Эр­дэнэт”  үйлдвэр  шиг  хуу­рамч батлан даагчийн гэ­рээ хийж “УБТЗ”-ын  дарга   асан Т.Очирхүүгийн га­­рын үсгийг ашигласан байх  ма­гад­лалтай  гэж үзэж байгаа юм билээ.
Өөрөөр хэлбэл, Т.Очир­хүүг тус газрын дарга байх үед гарын үсгийг нь хамт ажиллагсад нь ашиг­лаж, түүнийг АТГ-т дуудуулж байсан билээ. Тухайлбал түүнийг үүрэгт ажлаа өгсний дараахан буюу өнгөрсөн нэгдүгээр сард АН-ын хэсэг нөхөр АТГ-т өгч шалгуулсан.
АТГ-ын­хан Т.Очирхүүг 600 сая гаруй төгрөгийн тен­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­де­рийн асуудалд хол­боотой хэмээн шалгасан. Гэтэл Т.Очирхүүг УБТЗ-ын дарга байх үед түүний удирдлагад нь ажиллаж байсан хүмүүс “Тавцангийн  тендер” гэгчийг зарласан байдаг.
Тухайн үед нь тэрхүү тендерт оролцохоор хэд хэдэн компани хүсэлтээ илгээсний дотор БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани 500 сая гаруй  төг­рөгийн үнийн санал ирүүлсэн бол өөр нэг компани 600 сая гаруй төгрөгөөр эл ажлыг хийхээ илэрхийлсэн байна.
Хачирхалтай нь Т.Очирхүүгийн “цэргүүд” тендерт оролцогчдоос хам­гийн өндөр үнэ хэлсэн ком­панийг ногоон гэрлээр шалгаруулснаас болж эрхэм дарга 600 сая төгрөгийн хэргээр АТГ-т дуудагдах шалтагтай болсон. Энэ тухай Т.Очирхүү АТГ-т дуудагдах үеэсээ мэдсэн байдаг байна.
Тиймээс Ш.Батхүү ч дээрхийн адил түүний нэ­рийг ашигласан байх ма­­­гад­лалтай гэж зарим хүн үзэж буй юм билээ. Хэр­­­вээ Ш.Батхүү бусдын нэр төр, албан тушаалыг ашиглаж гадны банкнаас Орос, Мон­голын хувь нийлүүлсэн байгуул­­­лагыг барьцаанд та­­­вьж зээл авсан бол энэ маш том асуудал гэдгийг холбогдох хүмүүс нь тайл­барлаж байсан.
Тэгээд ч энэ нь энгийн нэгэн Дорж, Батаа нарын хийдэг хэрэг биш бөгөөд Ш.Батхүү чухам ямар гээчийн далд увидастай гэ­­­­­­хээрээ Монгол-Оросын “Эр­­­­­­­­­дэ­­­­нэт үйлдвэр” ХХК бо­­лон Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” ний­гэм­­­­­­­лэгээр батлан даалт хийлгэдэг байж болох вэ гэдгийг судлах л хэрэгтэй болж байна.
Магадгүй энэ бүх асуудлаас олны анхаарлыг хөндийрүүлэхийн тулд овоо харааг “Олон овоот” бо­­­­лон Ц.Мянганбаяр луу чиглүүлэн “чулуу хөөлгөж” байж ч болох. Учир нь, Ш.Батхүү “Олон Овоот”-ын ордыг нөөцгүй, хоосон, үр ашиггүй хөрөнгө оруулсны улмаас “Би” дампуурлаа гэж олон хоног тоть шиг давтсаны улмаас мэргэжлийн хүмүүсийн дургүйг хүргэх болсон.
Тэр ч байтугай зарим хүн Ш.Батхүүг хөөр­­­­­­хий минь, хэдэн жи­лийн хөдөлмөр, хөрөнгөө, хүүхэмсэг Ц.Мянганбаярт итгэснээс болж алдлаа” хэ­­мээн өрөвдөж суугаа.  Харин түүний энэхүү өрөвдүүлээд буй үнэн төр­хийн цаана ямар гээчийг то­хироо  явааг бүү мэд. Хул­гайч л хулгайчийг бариа­рай гэдэг биз дээ.
Тэгэхээр Ш.Бат­­­­­­­­­­­­хүүгийн дараагийн бат­­­лан даагч нь ямар төрийн өмчит компани болох бол гэдэг нь тун хачирхалтай. Түүнчлэн  энэ эрхмийн цаана  хэн гэгч нууц ноёнтон ийм их хэмжээлшгүй эрхийг өгч байна вэ  гэдэг нь шат­рын хүү шиг сонирхол татсаар байна.
  Үргэлжлэл бий…
Эх сурвалж: 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • иргэн (August 12, 2013 1:09:43 pm )

    энэ яасан овоо гар вэ

  • ерд (August 12, 2013 4:27:28 pm )

    Овоосоод байх юм луйварчдад юу бдаг юм Атаархасан луйварчны уг бнадаа

  • erdene (August 12, 2013 4:28:13 pm )

    Овоосоод байх юм луйварчдад юу бдаг юм Атаархасан луйварчны уг бнадаа

  • Mike Chang's Afterburn Fuel Reviewed (September 08, 2013 3:56:23 am )

    831764 383708Woh I like your articles , saved to fav! . 197

  • Netticasinot (September 13, 2013 8:44:38 am )

    158272 508941You completed several very good points there. I did specific searches on the concern and identified a lot of men and women go in conjunction with along along with your weblog. 953228

antalya rent a car