Бидний ачлалт буурал ээж минь. Мөнхийн насан хутгийг олсон буянтан минь. Таныхаа алтан шарилд түмэнтээ мөргөм үү. Ээж минь Та бидний аав Монголын Цахиагийн халамжит хань болж, 8 хүү төрүүлж өсгөсөн.Та хүний журам, түмний ёсыг дээдэлж амьдрахыг бидэнд сургасан. Та орчлонд хувь хүн болж төрсөн ч олон олон хүн, амь амьдрал, айл өрх Танаас эх авсан.Та хатууг сөрж амьдарсан. Амьдрал бол хүний өөрийнх нь бүтээл гэдгийг Та нотолсон.
Та сургаальт мэргэн ээж байсан. Та сургаалиа амьдрал болгож, амьдралаа сургааль болгож чадсан. Таны билэг сургааль, үлгэр дууриалалт амьдрал үр хойч бидэндээ үеийн үед, үрийн үрд үүрд уламжлагдан үлдэх болно.
Ээж минь Та өөрийн зовлонг давж, бусдын төлөө амьдрахын учрыг бидэнд ойлгуулсан. Та олонтой амьдрахын, шударга зөв амьдрахын толь байсан. Та бурууд хатуу, зөвд зөөлөн ээж байсан. Та зөв амьдрахын буяныг үр хүүхэд, ач зээ, удам судартаа өртөөлж үлдээж чадсан. Та алдар гавьяаг биш ажил хөдөлмөрийг илүүд үздэг байсныг бид сайн мэднэ. Ээж минь Та эгнэшгүй хөдөлмөрч, нэн ачлалт, хосгүй буянт ээж байлаа.
Буянтай буурал ээж минь Та бурхны орондоо амгалан залар даа. Хорвоогийн жам хатууг бид харж байна. Ээж минь Таныг бурхан болохыг үзэх, бодох, энэ үнэнтэй эвлэрэх зүйрлэшгүй хэцүү байна.
Ээж минь Таны ард бид хүүхдээрээ үлдлээ.Бас олуулаа үлдлээ. Ивээл хайранд тань бүүвэйлэгдэж явсан Таны нялх хүүхдүүд, хайртай бэрүүд, олон ач зээ нар тань Танаар дутаж амьдрах нь.
Танаар бид бүгд бахархаж Таны ариун буянт зам мөрийг залгаж үргэлжлүүлж явах болно. Таны захиж хэлснийг, ачит сургаалийг бид үргэлж бодож дагаж явах болно. Таны хэмжээлшгүй их ачийг үргэлж санаж явнаа бид.
Та үр ач нарынхаа төдийгүй түмэн олныхоо хайртай ээж байсан. Ээж Таныхаа их буянаар, сайхан ээж Танаараа бид бахархаж байна. Түмэн олныхоо буянд залбирч, таныхаа нэр төр, их ачийг бодон бодон бид амьдрах болно. Ээж минь Таны амьдрал үр хүүхэд биднийхээ зүрх сэтгэлд үргэлжлэх болно.
Ээж минь Та түмний буян, уул ус, тэнгэр бурхандаа үргэлж залбирдаг байсан. Одоо Та минь тэнгэр боллоо. Бурхан боллоо. Дарь эх боллоо. Ээж таныгаа бид шүтэж явнаа. Тандаа цай сүүнийхээ дээжийг өргөж явъя аа.
Буянтай буурал ээж минь Та амгалан сайхан нойрс доо. Ээж минь Та уран тэнгэртээ эгнэшгүй ачит Дарь Эх болж мөнхөр дөө. Үр хойч бидэндээ сайн хүүхэд болж төрөөрэй.
Холбоотой мэдээ
-
tso (August 10, 2013 11:29:39 am )
um ma ni bad mi hum
-
g (August 10, 2013 1:04:16 pm )
tenegriin orond amgalan noirsog
-
б (August 10, 2013 6:13:09 pm )
Ум сайн амгалан байх болтугай
-
ЗОЧИН (August 10, 2013 6:38:27 pm )
Монголын түүхийн нэгэн цаг үеийг эзлэх сайн хүү төрүүлсэн буянтай буурал эжий та буян хишгээ хотол түмэндээ хайрлах болтугай. Ум ма ни бад ми хум. Аръябал.
-
Ä.Àòàðáîëä (August 11, 2013 10:16:54 am )
Ìîíãîë ò¿ìíèé ìèíü ºðëºã ýæèé õ¿ì¿¿í òºðºëõòºíä õîâîðõîí çàÿàñàí àìüä áóðõàí áèëýý. ªíººãèéí Ìîíãîëûí àðä÷èëàëä òàíû îðóóëñàí õóâü íýìðèéã áè ã¿íýý õ¿íäýòãýí áîääîã.Òà äàõèí òºðºõ人 Ìàíäóõàéí ýõ õàòàí áîëæ ¿ð õ¿¿õä¿¿äýä àðä ò¿ìýíäýý èðýýðýé. Àìàð àìãàëàí íîéðñîîðîé.
-
zochin (August 11, 2013 10:52:20 am )
saihan ug heljee. gun haramsal ilerhiiley. um sain amgalan boltugai
-
зочин (August 11, 2013 3:27:47 pm )
эх хүн гэдэг агуу юм энэ хэлсэн үгч эх хүнд багадана .
-
ZOCHIN (August 11, 2013 3:31:55 pm )
Tani yi gashyyg hyvaaltsaj bn.
-
urnaa (August 11, 2013 7:05:35 pm )
um ma ni bad mi hum
-
билгээ (August 11, 2013 11:17:37 pm )
та монгол түмэндээ эрдэнэт сайхан хүүгээ тээж,төрүүлж,өсгөж,хүмүүжүүлж өгсөн тэнгэрлэг бурхан заяат их улсын минь авралт ээж байсан, ум мааний бадми хум
-
Билгээ (August 11, 2013 11:22:17 pm )
Та монгол түмэндээ эрдэнэт сайхан хүүгээ тээж,төрүүлж,өсгөж,хүмүүжүүлж өгсөн тэнгэрлэг бурхан заяат их улсын минь авралт ээж байсан, Ум ма ни бад ми хум, Аръяабал
-
223 (August 12, 2013 9:18:03 am )
юун хачин хачин нэртэй юм бэ монгол хүн мөн үү
-
л,ганхуяг (August 12, 2013 4:23:37 pm )
та тэнгэрийн орондоо амгалан тайван залрах болтугай ум ма ни бад ми хум
13 Comments