antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 9, 2013 Comments are off

ДАШТ-ээс хүрэл медаль хүртжээ

нийтлэсэн Admin

dbc96486bb2e6914originalАНУ-ын Майами хотноо болж буй өсвөр үеийн жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эрэгтэйчүүдийн 50 кг жинд өрсөлдсөн Баяраагийн Амартүвшин хүрэл медаль хүртлээ. Ингэснээр тэрбээр Монголын жүдо бөхийн түүхэнд өсвөрийн дэлхийн аваргаас медаль хүртсэн анхны тамирчин болж байна. Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Г.Энхбаярын удирдлага дор “Женко” клубт бэлтгэл сургуулилтаа базаадаг Б.Амартүвшин  2013 онд жиндээ түрүүлж, улсын аварга болсноор ийнхүү өсвөрийн ДАШТ-д оролцох эрхээ авчээ. Тэрээр хэсгийн барилдааны эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Болгарын Денислав Ивановийг юүко үнэлгээгээр ялсан байна. Харин гуравдугаар тойрогт Колумбийн Хуан Эрнандесийг ялж, зооны аваргын төлөөх барилдаанд Гүржийн Робинзон Бегларашвилид ялагдсан байна. Улмаар торгуулийн барилдаанд АНУ-ын Бриан Абреуг 2:27 минутад цэвэр ялснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон байна. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Гүржийн Торнике Нагляшвилийг цэвэр ялснаар Монголын жүдо бөхийн түүхэн дэх өсвөрийн дэлхийн аваргын анхны медалтан эзэн боллоо.

Ийнхүү гурав дахь удаагийн өсвөрийн жүдочдын ДАШТ өчигдөр АНУ-ын нарлаг Майами хотноо нээлтээ хийж, тэмцээний эхний эрэгтэйчүүдийн 50, 55 кг, эмэгтэйчүүдийн 40, 44 кг жингийн медальтнууд тодорсон байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car