Баянбүрдийн тойргоос Дэнжийн мянгын уулзвар хүртэлх автозамын хучилтын ажил хийгдэж байгаа билээ. Зам засвартай холбоотойгоор уг замын хөдөлгөөнийг хязгаарлаад байсан бол өнөө орой нээх юм байна. Хучилтын ажил дууссан бөгөөд зөвхөн хэвтээ тэмдэглэгээний ажил үлджээ. Харин Дэнжийн мянгын уулзвараас 32-ын тойрог хүртэлх замыг өнөөдөр орой 23 цагт хааж, энэ сарын17-ны өглөө нээхээр төлөвлөжээ.
“Наранбулаг-Хан” ХХК хоёр ээлжээр ажиллаж ийнхүү төлөвлөгөөт хугацаанаас өмнө замын хөдөлгөөнийг нээж байгаа ажээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.