Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр шүүхээс ял сонссоныхоо яг нэг жилийн ойн дээр суллагдав.
Хаалттай торны цаана гэхээсээ илүүтэй эмнэлгийн орон дээр тарчилж, шоронгийн харгалзагчаар мануулан одор хоногийг өнгөрөөж байсан туүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уучлалт үзүүлснээр тэрбээр энэ сарын 1-нд ард түмэнтэйгээ гар даллан мэндчилж, бас залбирч уулзав.
Өөртөө итгэлтэй хүчтэй төрх, хэн ч атаархах чадалтай, боловсролтой улс төрч, 90 жилийн турш Монголын төрийг атгаж байсан намын дарга, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сард, Ерөнхийлөгч гэсэн хүчиржэг дүрээрээ бас авлигын загалмайлсан эцэг гэсэн таагүй имижээр өнөөдөр ч цоллуулж яваа тэрбээр энэ удаад ард түмэнтэйгээ огт өөр дүрээр мэндчилсэн нь танигдахын аргагүй болтлоо турж, цонхийсон, ядрангуй царай байлаа. Гэхдээ тэрбээ ийм төрхтэй ард түмэнтэйгэ мэндчилснээр муу, эсвэл муухай хүн болж харагдсангүй. Харин “Чадлаа даа энэ хүн. Гар өргөж бас залбирч бидэнтэй мэндчилж байна” гэсэн халуун дотно үгээр нарснаас наранд гарсан юм. Одоо тэрбээр ялтан Н.Энхбаяр бус Монгол Улсын иргэн Н.Энхбаяр.
Эмчлэгч эмч нарынх нь өгүүлснээр тэрбээр жилийн өмнөхөөсөө 30 кг турсан гэх бөгөөд түүний энэхүү төрх байдал бас Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн түүнд үзүүлсэн уучлалын талаар ард түмэн янз янзаар ярьж бас харж байна. Тэдэн дундаас Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр гэдэг хоёр хүний хооронд агуу Ч.Лодойдамбын алдарт “Тунгалаг Тамир” романы “Ахаа та намайг бодоорой” гэсэн Хонгорын үг, Цахиур Төмөрийн монгол эр хүний ноён нурууг заан хамгаалсан тэр агуу сэтгэл дутчихав уу даа гэсэн яриа хөвөрч байгаа юм. Хэрэв тэдний хооронд эр улс шиг ийм яриа өрнөсөн бол өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал арай өөр байсан ч байж мэдэх. Нөгөө талаар ард түмэн “Ёс ёмбогор, төр төмбөгөр” гэдэгчлэн Ц.Элбэгдорж нэгэн үе өөртэй нь адилхан алба хашиж, улс эх орныхоо төлөө хамтран зүтгэж байсан тэр хүнийг ийм болохоос нь өмнө цагаатгачих боломж байсан гэдгийг хэлж байгаа. Яагаад гэвэл энэ эрх мэдэл Ц.Элбэгдорж гэдэг хувь хүнд нь бус Монгол Улсын Ерөнхийлөгч гэсэн статуст нь байдаг учраас түүнийг энэ боломжоо ашиглах болов уу гэсэн найдлага олон хүнд байсан л байх. Магадгүй Ц.Элбэгдорж Н.Энхбаяр гэдэг хүнийг ял авсан даруйд цагаатгасан бол түүнээс Монголын төрийг хүндэлж буй агаар үнэртэх байсан нь дамжиггүй. Бас Д.Элбэгдорж гэдэг хүний цагаа олсон цагаатгах тогтоол түүнийг одоо байгаагаас нь илүү хүчирхэг өөрсдийнх нь хэлдэгчилэн дэлхийн энтэй улстөрч гэдгийг батлаж, харуулж чадах байсан ч юм бил үү. Гэхдээ энд Ц.Элбэгдоржийг зөвтгөж болох хэд хэдэн шалтгаан бий гэсэн яриа бий. Тэр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд Н.Энхбаяр гэдэг хүн хамгийн том өрсөлдөгч. Тийм ч учраас түүнийг дахин өмнөөс нь гар сарвайх тэнхэлгүй болсон хойно суллалаа гэсэн яриа. Магадгүй л юм. Яагаад гэвэл эмч нарынх нь өгүүлсэнчлэн Н.Энхбаяр гэдэг хүн өмнөх шигээ хүчтэй байж чадахгүй болсон. Түүний тархи үхэжсэн, хөдөлмөрийн чадвараа алдсан нь баттай бол Ц.Элбэгдорж хамгийн том өрсөлдөгчөө, хамгийн бохир аргаар дарж авсан болж таарч байна. Товчхондоо бол Ц.Элбэгдоржийн удирдлага дор байдаг шүүхээс уншсан ялын тогтоол түүнд асар том өрсөлдөгчөө дарахад нь тусласан байж таарах нь. Нөгөө талаар түүнийг Н.Энхбаяр гэдэг хүнийг уучлах биш цагаатгах ёстой гэсэн ч журмын анд, намын нөхөр, үнэнч туслах нь гэгддэг Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав тас эсэргүүцсэнээр хожимдсон уучлал үзүүлсэн гэх бор шувуу нисээд байгаа юм. Ц.Элбэгдоржийн арьсаа хамгаалах гэсэн хожимдсон оролдлого гэж болох.
Дахин хэлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Н.Энхбаяр гэдэг хүнийг ямар ч гэм, нүгэлтэй байсан нэгэн үе өөртэй нь адил Монголын төрийг жолоодож явсан гэдгээр нь хүндэтгэн үзэж, Монголын төрөө хүндэлж хожимдсон уучлал үзүүлэх бус харин цагаа олсон цагаатгах тогтоолыг уншсан бол тэрбээр өдийд өөрийгөө дэлхийд нэртэй улстөрч гэдгээ ямар ч өчиггүй нотлох байлаа. Харамсалтай нь нэгэн цагт УИХ-ын дарга Н.Энхбаярын өмнө “Ах аа намайг бодоорой” хэмээн гэлбэлзэж зогссон Ц.Элбэгдорж өөрийнх нь ээлж ирэхэд Цахиур Төмөр мэт байж чадсангүй. Н.Энхбаяр харин Ц.Элбэгдоржийн хувьд улс төрийн хүрээн дэх Цахиур Төмөр нь байж чадсан билээ.
Үүний ард хүн чанарын, хүн ёсны, хүн төвд төрийн гуниг хийгээд харуусал нуугдаж буй…
Энэ харууслыг Н.Энхбаярын нүүрэнд нэмэгдсэн үрчлээ болгоноос, ядруу ч гэсэн нүднийх нь харцанд урьдын адил үлдсэн дог мэт гэрлээс харж болно.
Л.ОЮУНГЭРЭЛ
Холбоотой мэдээ
-
zzzzz (August 08, 2013 9:57:45 pm )
bitgii shaa abilga absan vneh shdee xarin ch shorn bys emnelegt xebtseer garlaa sh de uyn chin tsagaatgax be tegeed ch odoo naad sedeb ee bolchxoosoi doo tsg xygatsaa vnen moniig shvv n chi ch bi ch shvvxiix erx bxgvi ee
-
ZOCHINzochin (August 09, 2013 3:43:01 pm )
ERONXIILOGCHIIN EEJ BYRXANII OROND ZALARCH ONOODOR XODOOLVVLJ BAIGAA. BYRXANII OROND ZALARCH, YM CAIN AMGALAN BOLOX BOLTYGAI. ERONXIILOGCHIIN EEJ BYRXAN BOLOCOOCOO OMNO TER XVVXEDIIG CYLLACHIVAL YASAN UM BE GEJ XELCEN GECEN. YM MA NI BAD ME XYM.
-
-
mongol (August 08, 2013 10:05:42 pm )
100 n huvi sanal neg bna
-
unshigch (August 08, 2013 11:03:00 pm )
avilgaliin zagalmailsam etsegch geh shig tsagaatgahch geh shig yu yariad bgaa yum be 10000 togrog khulgailsan khun 10 jiliin yal avaad baihad chin dee avch idsen mongoo bodvol shorond nas ni khurehgui bailgui dee
-
zochin (August 09, 2013 2:15:57 am )
chi yasan hudalch amitan be, 10000 tugrug bitgii hel heden saya terbumaar ni idej baigaa uls turchid yah ch ugui ulam ulangassan chononuud met idseer l baina. harin Enhbayar ulaam mungu ideegui baij Elbegdorjiin gart shuuslegdeed Dorligjav gej ogotor hamartangiin togoldog togloom bolood ungurch baina. chi bitgii dandaa 10 000 avsan hun gej hudlaa hashgirch bai, luivarchin guai.
-
-
zochin (August 08, 2013 11:43:16 pm )
zov niitlel bichjee….yagaad zaaval zovhon neg talaas ni harj bichih estoi gej ali ali talaas ni harj olon uzel uraldah l estoi shuu dee…Enkhbayar bol tuiliin muu hun ni bish shuu dee….odoogiin ene toriin nohduud dotor tuunees muu ni ch baigaa yum biluu hen medlee….
-
Nari (August 09, 2013 1:56:00 am )
Зөв бичжээ таалагдлаа
-
Nari (August 09, 2013 2:01:38 am )
Нийтлэл таалагдлаа зөв бичжээ үнэхээр энхбаяр ерөнхийлөгчийн идэж уусан гээд айхтар зүйлс шүүхээр нотлогдоогүй ш тээ одоо энэ төрд хэтэрхий шуналтай хүмүүс шургалж ард түмэн бидний амьдрал доройтсоор байна шүү дээ
-
Зочин (August 09, 2013 2:02:14 am )
Нийтлэл таалагдлаа зөв бичжээ үнэхээр энхбаяр ерөнхийлөгчийн идэж уусан гээд айхтар зүйлс шүүхээр нотлогдоогүй ш тээ одоо энэ төрд хэтэрхий шуналтай хүмүүс шургалж ард түмэн бидний амьдрал доройтсоор байна шүү дээ
-
зочин (August 09, 2013 7:48:34 am )
ерөнхийлөгчийн ээж бурхны оронд заларлаа. УМ ММАНИ БАДНЫ ХУМ. ЭНЭ бол миний бодол / ЭНХБАЯР ХҮҮГ СУЛЛААРАЙ /гэж захисан байх. ЭНХБАЯР гуайн ээж захидал бичиж байсныг санахад
-
Anonymous (August 09, 2013 8:18:16 am )
yamar ulsuud in shorond xataad yamar novshnuud in ingeed sullagdaad bdg bna aa
-
atg (August 09, 2013 8:18:58 am )
yamar ulsuud in shorond xataad yamar novshnuud in ingeed sullagdaad bdg bna aa
-
зочин (August 09, 2013 8:22:11 am )
зөв бичжээ. хамт улс төрд зүтгэж байсан нэгнээ эрх мэдлээ ашиглан хилс хэргээр бие эрхтнээр нь тоглосон явдал бол аймшиг. худлаа шаа гээд сэтгэгдэл бичээд байгаа нөхдүүд элбэгдоржийн ах дүү хамаатнууд үр хүүхдүүд нь л бичээд байгаа нь ойлгомжтой. энхбаярыг ийм болгоход тусалсан шүүгч прокурор атг шшгг гээд гэм буруутнууд байна.
-
зочин (August 09, 2013 8:26:08 am )
зөв бичжээ. хамт улс төрд зүтгэж байсан нэгнээ эрх мэдлээ ашиглан хилс хэргээр бие эрхтнээр нь тоглосон явдал бол аймшиг. худлаа шаа гээд сэтгэгдэл бичээд байгаа нөхдүүд элбэгдоржийн ах дүү хамаатнууд үр хүүхдүүд нь л бичээд байгаа нь ойлгомжтой. энхбаярыг ийм болгоход тусалсан шүүгч прокурор атг шшгг гээд тодорхой гэм буруутнууд байна.
-
зочин (August 09, 2013 8:29:29 am )
зөв бичжээ. хамт улс төрд зүтгэж байсан нэгнээ эрх мэдлээ ашиглан хилс хэргээр бие эрхтнээр нь тоглосон явдал бол аймшиг. bitgii shaa гээд сэтгэгдэл бичээд байгаа нөхдүүд элбэгдоржийн ах дүү хамаатнууд үр хүүхдүүд нь л бичээд байгаа нь ойлгомжтой. энхбаярыг ийм болгоход тусалсан шүүгч прокурор атг шшгг гээд тодорхой гэм буруутнууд байна.
-
Anonymous (August 09, 2013 9:04:53 am )
buruu bichjee. avilgaliin dinozavr enhbayaraa gej
-
xarz (August 09, 2013 9:09:20 am )
harin ch demii uuchilsan ym .er hun shig 2 hon jil suugaad garch chadahgui.aibal buu hii,hiibel buu ai gedeg bizdee.abilgaliin zagalmailsan etceg
-
bvhniig haragch (August 09, 2013 9:29:57 am )
yahav egzeg ni taraad enkhbayar daraa ni elbgee baihiig hen ch vgvisgehgviee hvn l baih heregtei hamgiin gol ni
-
ВИТЯ (August 09, 2013 9:32:16 am )
Энхбаяр ерөнхийлөгчийнхөө амрыг эрье,ТАНД амжилт бүхнийг хүсье,эр зориг ,эрэмгий шудрага зангаараа ,нэг талаас өөрийгөө ганадана хаяж УЛС ЭХ ОРОНЫХОО ТӨЛӨӨ АМЬ НАС,ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ Тэмцлийн хатуу цэгийг сонгон авч ,шудрага үнэнийг эрхэм бологсоны хариуд хэлсээр,ямар нэгэн иргэний нэхэмжил гомдолгүй асуудлыг хийсвэрээр хэрэг бий болгож нийт Монголчуудын өмнө хэдэн зуун ,цагдаагийн хүчээр хөлийг нь гозолзуулан хүчээр барвчилж хатуу дэглэмт шоронд хорьсны хариуд нь энэ хүн хүний нүднээс үнэхээр гарсан байна шүүдээ,30 -кг хасагдана гэсэн маань юу гэсэн үг вэ,? хийгээгүй хэргийн төлөө ийм ч болчих гэждээ ,хөөрхий минь,ЭНЭ ХҮНИЙГ ӨРШӨӨХ БИШ ,ЦАГААТГАХ,ЦАГААТГААД ЗОГСОХГҮЙ ТӨР АНХААРАЛДАА АВЧ ,ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР ЭМЧЛЭН,СУВИЛУУЛАХ АРГА ХЭМЖЭЭГ АВАХ,АНХ ЯМАРХУУ МАХ ШӨЛТЭЙ,НҮДЭНТЭЙ ЦОГТОЙ ,НҮҮРЭНДЭЭ ГАЛТАЙ 90-кг -ийн жинтэй М.ЭНХБАЯР ШИГ ХҮН БОЛГОЖ АРД ТҮМЭН,ҮР ХҮҮХЭД ГЭР БҮЛ,ТӨРӨЛ ТӨРӨГСӨД НЬ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГМӨӨР БАЙХ ЮМДАА ГЭЖ ИРГЭН ХҮНИЙ ХУВЬД ХҮСЭНЧЛЭН БИЧЛЭЭ.Цашдаа алба хашиж байгаа хууль хяналтын байгууллагад ажиллаж байгаа залуучууд минь үнэн бодит байдлаар асуудлыг шийдвэрлэж байвал иймэрхүү хэлс хэрэг,хэлмэгдэлт хэзээч гарахгүй шүүдээ,ТАбүхэндээ амжилт хүсье
-
SANAA (August 09, 2013 9:48:45 am )
UNUUDURIIN YADUURAL ARD IRGEDIIN HUND AMIDRAL ENE AVILGACNINGIIN TARISAN BALAGAAS EHTEI UHEED UGUUCN UMHII ALUURCNIN AVILGACNIN CN AVILGAL AVAAGUI ALBAN TUSHAALAA ASHIGLAAGUI BAIJ HARAGDAACN
-
Ноён (August 09, 2013 9:58:59 am )
Цаг хугцааны тухай бичсэн байна. Энэ нь их сонин юм л даа. ЕХ ерөнхийлөгч сонгуулийн өмнө гарсан бол, мэдээж МАХН гээд сонгуулийн явцад сайнаар нөлөөлөхгүй байсан. Монголын улс төр бол, Хэн их Мөнгө зүгээр суугаад олох вээ, гэсэн өрсөлдөөн болоод байгаа, энэ бол ил тод. МАХН гэдэг нэрийг ашиглаж Нам байгуулаад л, ер энэ улс төрчид гэж өөрсдийгөө бодоод байгаа хэсэг этгээдүүд, Нийт Монголын Сонгогчидыйг хүлцэнгүй, асуудлыг эрэгцүүлэн бодох чадваргүйгээр харах сонирхолтой.
Цаг хугцаа бүхнийг харуулна, ЗЭВ ГУУЖИЖ, ЗЭС ЦУХУЙНАА. МОНГОЛ ТӨРИЙН МИНЬ АРИУН СҮЛД ӨРШӨӨГ. -
MNB (August 09, 2013 10:10:00 am )
Ямар хүмүүс нь ийм хүний мууд дуртай алдсан хүнийг улам цааш нь түлхдэг байна аа. АН-ыг дэмжээд байгаа хүмүүсийг ахжиглахад ер нь голдуу хүний мөс муутай амин хувиа бодсон бэртэгчингүүд л байх юм.
-
Зочин (August 09, 2013 10:12:11 am )
юу бичээд тэнэгтээд байгаа юм болоо. ард түмний дийлэнхи нь энхбаярыг баривчлахад ардчиллын жинхэнэ утгыг олж харж одоо л шударга ёс тогтох нь гэж дэмжиж байсан. энхбаяр гуай ард түмнээсээ хэтэрхий холдсон жинхэнэ авилгачдыг төрүүлж өсгөж бойжуулсан хүн шүү дээ. харин тэд нь арьсаа нөмөрөөд л үлдсэн байх даа. харин сонгуульд эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлээрэй гэж сонгогдсон баймаар юм. гэхдээ Энхбаяр гуайн эхлүүлсэн энэ авилгын сзлжээг устгах л хэрэгтэй шүү дээ. төр нь төвшин байвал түмэн олон нь амгалан байдаг шүү дээ. авилгачидтай хийх тэмцлээ улам өргөжүүлээрэй. арай л хэтэрхий болсон байсан щүү дээ энэ нийгэм маань.
-
emch (August 09, 2013 10:28:22 am )
ene huniig eronhiilogchiin songuulias omno sullah yostoi bsn ym.tegsen bol ylah n todorhoi bsn.60 chawgants uraldwal neg n turuulne gegcheer elbegdorj guai arai l gel yalsan biz de
-
зочин (August 09, 2013 11:13:33 am )
үнэн юм бичихээр юу бичээд байгаа юм бэ гээд сандрах юм. монголын ард түмний дийлэнхи нь энхбаярыг хэлмэгдсэн гэдгийг мэдэж байна.энэ хүний их өрийг дарсан мянганы зам энхийг сахиулах гэх мэт майн талыг биш дандаа л авилгын мангас гээд орилоод байдаг. ямар ч баталгаа байдаггүй.
-
Anonymous (August 09, 2013 12:21:35 pm )
идэж ууснаараа хэлмэгдсэн болж бна уу жирийн нэгэн иргэн ийм хэмжээний хохирол улсад үзүүлсэн бол аль хэдийн шоронд мартагдсан бгаа хууль иргэн бүрт ижил үйлчлэх ёстой
-
Anonymous (August 09, 2013 12:26:56 pm )
энхбаяр юу идэж уусныг нь нэрлэж чадахуу?. монголын ард түмний өмч хөрөнгө ардчилалын ах нарын нэр дээр голдуу байдгийг юу гэхэв…
-
zoshin (August 09, 2013 2:59:24 pm )
mash zvw um bichjee,enhbavarig mongoliin ard irged ih l hvndetgdg,enhbavar mash tom uls turch gedgee al hedii batalchihsn,enhbavariig demjdg n olon .shvv,amjilt hvsie ehnbavardaa
-
999 (August 09, 2013 3:23:26 pm )
Идэж уусан нь үнэн, Ялыг нь яг шоронд эдлүүлээд, идсэн уусаныг нь төлүүлэх байсан юм, Харин ч зөөлөн хандлаа даа,
-
ner (August 09, 2013 4:05:31 pm )
mundag tom uls turch hun shuu yg tsedenbal guia hig iim huniig yad shorongiin haalga tatuulva MY-iin E-oo
-
зочин (August 09, 2013 6:25:24 pm )
идэж уусан нь үнэн гээд байдаг. ингэж бичээд байгаа нь энхбаярыг хэлмэгдүүлж шоронд хийсэндээ бантаад ард түмэн итгүүлэх гээд юм идсэн гээд байгаа нь муухай юм. яг юу идсэнийн гэхээр юм хэлж чаддаггүй. өөрсдөө баахан юм идсэн байдаг. энэ ардчилсан хүн сүрэг.
-
zochin (August 09, 2013 7:21:18 pm )
ta ih huchtei bailaa tand bayr hurgie
-
зочин (August 09, 2013 7:34:19 pm )
нээрээ хөөрхий энхбаяр юу идсэн гээд байгаа юм болоо? апу говь баянгол чингэс зочид буудал ард ялалт кино театр мах импекс миат хэвлэх үйлдвэр тавантолгойг идсэн юм болов уу?
-
Anonymous (August 09, 2013 8:14:49 pm )
yunda ta nar ingej hunii emnees mayglj bdag bna idej uugaal bdag muu yumnuudiig bugdiiign buuudval taarna
-
azaa (August 09, 2013 11:04:29 pm )
urguu kino teatr huugiinh n kompanid baidag gesen hvvgiin horij shalgaach
-
oynzochin (August 10, 2013 11:15:07 pm )
elbgee ih nugel hiisen hun
-
erunhiilugch bna (August 11, 2013 4:07:00 am )
namaig sullahgvi bol chinii mungu zawshsaniig chine olon niited zarlana shvv notolgoo bgaa gej svrdvvlsen uchir bi urshuusiimaaaaaa
-
mn (August 11, 2013 9:25:25 am )
Enkhbayr ard tumnee bodoj bsan yum bol avilgaliig tegej ooroo holbogdoj gazar avhuulahgui l bh bsan biz yg unendee ard n jiriin irgeded medegdehgui ch gesen hor noloo n irj l bga yahaw dee odoo sulalsan bn harin ch tsagaa olj sulalsan Enkhbayr odoo oilgoo bizdee hog nowsh shig amidrah ymar baidgiig tegeed ard tumnee yaj amidarch bgag joohon mederch chadsan bolvuu\
-
uvgun zaragch sandag (August 11, 2013 12:42:46 pm )
Энхбаяр ч уг нь 7 сарын 1 ний явдал дээр эр хүн шиг бас жинхэнэ улс төрч хүн шиг зан гаргаж Элбэдоржоор оролдох гэсэн нөхдийг сөрөг хүчнийхээ намын даргаар оролдоод юу хийхэв бүү оролд гэдэг команд өгч Элбэгдоржийг аварч байсан гэтэл Элбэгдоржид тийм ухаан байсангүй байсангүй ч гэж дээ түүнд өс хонзон атаархалаас өөр юу ч үгүй жинхэнэ тархины тэмбүүтэн гэдгээ нотолсон доо
-
zochin (August 11, 2013 4:35:14 pm )
Bitgii shaa uuchlahaas ilvv yadgiin uuchlah alba ch bhgvi sh dee.
40 Comments