Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсээс хийсэн шалгалтын дүнгээр нийслэлийн хэмжээнд зөрчилтэй 40 барилга байгаа нь илэрчээ.
НИТХ-аас барилгын салбарт гарч байгаа зөрчил, ослыг бууруулахын тулд “Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам”-ыг баталж байсан. Энэхүү журам батлагдсанаар нийслэл хотод барилгын ослын тоо урьд жилүүдийнхтэй харьцуулахад харьцангуй буурсан үзүүлэлт байгаа ч хөдөлмөрийн аюулгүй байдлыг чандлан мөрдөөгүй эсвэл зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил эхлүүлэх зэрэг нийтлэг зөрчлүүд илэрч байгааг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын Газраас тогтоожээ.
Эдгээрээс барилга угсралтын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй 36 барилга, зөвшөөрөл авах хүсэлтээ ирүүлсэн 4 барилга байгаа юм. Хэрвээ зөрчлөө арилгахгүйгээр ажлаа үргэлжлүүлсэн тохиолдолд НИТХ-аас баталсан журмын дагуу барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах хүртэл арга хэмжээ авах ажээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (August 09, 2013 10:09:21 am )
нэрийг нь жагсаалтаар харуулах хэрэгтэй байна
-
ZOZICHICHIN (August 09, 2013 3:52:19 pm )
NERIIG NI JAGCAALTAAR XARYYLAACH. BAIR AVAX XVMVVCT AMAR.
2 Comments