Өнгөрсөн долдугаар сард өмнөх жилүүдэд тохиож байгаагүй цаг агаарын үзэгдэл болж тариалангийн бүс нутаг болох Сэлэнгэ аймгийн Түшиг, Сайхан сум, Архангай, Булганы зарим нутгуудад зурвас хэлбэрээр мөндөр орсноос 200 гаруй га талбайн ургацыг хураан авах боломжгүй болж нийтдээ тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан. Мөн наймдугаар сарын сүүлчээр цаг агаар нийт нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэх төлөвтэй байгаа тул энэ сарын 20 гэхэд ургацаа хурааж авахаар ажиллаж байгаа талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээлэл хийлээ.
Буудайн ерөнхий болц нь хэвийн ч ургалт нь одоогоор 4-5 хоногийн хоцрогдолтой байгаа юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.