“Монголын богцны хоёр” бас “Үүцний хоёр” ч гэх Оюутолгой, Тавантолгойн баялгийн ард байсхийгээд л асуудал хөврөх юм. Гэхдээ асуудал ч яахав.
Хамгийн гол нь “Даарин дээр нь давс” гэгчээр хөл дээрээ зогсож ядаж буй “Эрдэнэс Тавантолгой” хэмээх энэ төрийн өмчит компанийг бүр дээш нь гаргахаа байлаа. Өнгөрсөн гуравдугаар сараас хойш “Эрдэнэс Тавантолгой нүүрсээ өмнөд хөрш рүү гаргаж, эдийн засагт овоо нэмэр болох нь уу” гэж олны магнай нь тэнийсэн.
Гэвч Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрөгч баасан гарагт тус компанийг “Аль эрт дампуурчихсан байсан” гэж мэдэгдэв. Түүнээс сэтгүүлч “Эрдэнэс Тавантолгой” компани хоёр сая тонн нүүрс “Чалко”-д нийлүүлэхэд бэлэн байгаа ч тээвэрлэлтийг нь зогсоосон. Үүнийг дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унасантай холбон тайлбарлаж буй.
Тус компани дампуурлын ирмэгт ирсэн тул Засгийн газрын төвшинд асуудлыг шийдэхээс өөр аргагүй болсон гэж байна. Энэ талаар та юу гэх вэ” хэмээн асуухад “Эрдэнэс Тавантолгой” компани ер нь аль дээр л дампуурсан. Яагаад гэвэл нүүрсээ зах зээлд гаргаагүй байхдаа зараад иргэдэд 21 мянган төгрөг тараасан. Харин ч 350 сая ам.долларын өртэй байсныг 180 орчим сая ам.доллар болгож, багасгасан.
Хоёрдугаарт, өмнөх жил нь тус компани 2.5 сая тонн нүүрс гаргаж байсан бол энэ оны эхний долоон сарын байдлаар тийм хэмжээний нүүрс бэлтгээд байгаа” хэмээн хариулав. Харамсалтай хэрнээ хариуцлагагүй мэдэгдэл. Төрийн гурван өндөрлөгийн нэг, Засгийн газрын тэргүүн хүн “Эрдэнэс Тавантолгой” компани ер нь аль дээр л дампуурсан” гэж хэлэх нь хэр зохистой вэ. Өмнөх үеийн сайдууд шиг олны нүднээс далдуур “бүгж” байсныг бодвол Норовын Алтанхуяг Засгийн газрын хийж, бүтээж буй асуудлаар долоо хоног бүр иргэддээ мэдээлдэг болсон нь сайшаалтай.
Гэхдээ аливаад, тэр тусмаа олон нийтэд хэлэх хэлэхгүй үг гэж бас байдаг байх. Тэгж дампуурсан энэ тэр гэж хэлж байхын оронд өнөөдөр тус компанийн үйл ажиллагаа чухам ямар байгаа юм бэ. Бас төрийн өмчит эл компанийг сэргээх, хүчийг нь авахуулахын тулд Засгийн газрын төвшинд юу хийж, хийх гэж байгааг дуулгасан бол ард түмний хүсэн хүлээж байсан мэдээлэл байх байлаа. Түүний хэлсэн ярьсан нь хэт нэг талыг барьжээ.
Тухайн үед засгийн эрхийг барьж байсан МАН-ынхныг “Эрдэнэс Тавантолгой” компанийн дампууралд буруутгаж буй. Гэвч тэр үед АН үгээ хэлэх, бурууг зөвтгөх мундаг сөрөг хүчин байсан. Н.Алтанхуяг ч гэсэн Тавантолгойг барьцаалж хавтгайрсан халамжийг тараалцсан, хууль, журмыг нь батлалцсан нэгэн “Эрдэнэс Тавантолгой”-г дампууруулах гол ажлыг өөрөө хийлцчихээд одоо болохоор ард түмнээс нэмэх оноо авахын тулд “Эрдэнэс Тавантолгой аль хэдийнэ дампуурсан” гэж хэлж суух нь хэтэрхий хариуцлагагүй мэдэгдэл байна.
Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК нүүрсээ гаргахгүй, бас санхүү муутай байгаа нь үнэн. Ядаж байхад олон улсын зах зээл дээр нүүрсний үнэ өсөхгүй, гол хэрэглэгч Хятад улсын эдийн засгийн удаашрал гээд олон саад энэ компанийн өмнө тулгарч байна. Тэр ч үүднээс зарлагаа танахын тулд захирлуудынхаа тоог цөөлж, түрээсийн байраа хүртэл багасгасан. Мөн 14 хоногийн амралтаараа Улаанбаатар хотод онгоцоор нисэж ирдэг байсан ажилчдаа газраар явуулдаг болсныг уншигч та мэдэж буй.
Энэ төрийн өмчит компани, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгойн ордын хар нүүрсний ачаар монголчууд бид сар бүр 21 мянган төгрөгийг нь авч идээд аль хэдийнэ дуусчихсан. Тус компани өнөөдөр хөрөнгө санхүү нь сайн, үйл ажиллагаа нь жигд байсан бол тэдний талаар хэн юу гэж хэлэх нь хамаагүй.
Хамгийн гол нь дээсэн дээр дэнжигнэж байгаа энэ үед элдвийн сөрөг утгатай мэдэгдлийг хийж буй нь цагаа олсонгүй. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд хэдийгээр Хятадын “Чалко” компаниас авсан 350 сая ам.долларын өрөнд унасан ч өчнөөн тендер зарлаж, чадахаараа л ажиллаж буйг хэн ч гэсэн харж байгаа. Ер нь аливаа зүйлийн муу тал нь нийгэмд хурдан тархдаг хойно Ерөнхий сайдын хэлсэн тэр үгнээс болж бидний горьдож буй хувьцааг маань байхгүй болгочих вий гэх болгоомжлол төрүүлэв.
Уг нь Засгийн газар энэ компанидаа зээл авч өгдөгсөн үү, яадагсан уу даруйхан шиг хөл дээр нь босгоод хувьцааг нь олон улсын зах зээл дээр гаргачихвал Монгол Улсын эдийн засгийг чирэх бас нэгэн зүтгүүр болох учиртай. Дээр дурьдсан “Хүний хөгжил сан”-д зориулж зээлж авсан 350 сая ам.долларын үлдэгдэл болох 170 сая ам.долларыг Тавантолгойн нүүрсээр энэ онд төлж дуусгах төлөвлөгөөтэй юм билээ. Магадгүй “Эрдэнэс Тавантолгой”-г аль дээр дампууруулсан гээд буй энэ их ам.доллараар дунд зэргийн боловсруулах үйлдвэр барьсан бол өнөөдөр бага ч гэсэн ашгаа өгөөд явж байх байсан юм бил үү.
Эцэст нь хэлэхэд “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийг өмөөрсөндөө ч бус экспорт нь өнгөрсөн оныхоос 300 сая ам.доллар, хөрөнгө оруулалт нь 56 хувиар буурч гадаад худалдааны алдагдалд орчихсон Монгол Улсын эдийн засаг бүр дордчих вий. Түүнээс гадна Ерөнхий сайдын дээрх үгнээс болж Тавантолгойд хөрөнгө оруулахаар төлөвлөж байсан гадны бизнесмэнүүд гараа татчих вий.
Л.Баатархүү
/Улс төрийн тойм/
Холбоотой мэдээ
-
Иргэн (August 06, 2013 10:14:54 am )
Ингээд л улс төрчид хамаг юмыг идчихлээдээ. Бусдаар бол хувийн компаниуд маш олон хүнийг гайгүй цалингаар тэжээгээд, маш их татвар төлөөд яваад болж байхад
-
Nehel hatuu... (August 06, 2013 10:27:25 am )
Ene Altanhuyag gej nuhur ailiin heruulch awgai shig ug helni baylaggui er hun gehed hetsuuhen l amitan bna lee de Iim undur alban tushaal hashij baij gertee huuhduudee toiruulj suugad geriinhe hov jiviig yarij bga yum shig l aashlah yum umnuh sain muugaar duuduuldag olon yerunhii saiduudin hen n ch iim shalchiganasan nuhur bgagui shd
-
зочин (August 06, 2013 11:02:35 am )
Манай ардчилагчидын үнэн төрх шүү пээ.Ядаж өөрсдөө цэвэрхээн идээч дээ.Хэн төр зөсгийн эрхэнд гарнав тэр мдэж ууж байгаагийн тол илрэл юм даа.Женко шиг ажил амьдралын туршлагатай нэгнээрээ төрлийн биш төхийн алба хашуулбал дээрсэн дээ.Та нарыг арай ч ийм цагаандаа гарсан луйварчид болчихно гэж зүүдэлсэнгүй явлаа даа.
-
ajaa (August 06, 2013 11:16:14 am )
dampuurch bsan bol yuu gej hurgenee TUZ-d oruulj,duugee tendert yaluulah ve?ard tumnii avsan 21 ene deer bgaa luivarchdin avdgin derged gants chudenznii l uneshdee
-
Дампуурал (August 06, 2013 11:24:16 am )
Үнэнийг нь шууд хэлсэнд талархья. Худлаа хууртаж явнаас эртхэн мэдсэн маань монголчуудын аз. Одоо харин яаж дампуурлаас гаргах вэ гэдгийг бодох хэрэгтэй болж. Шинэчлэлийн Засгийн газраас хурдан дампуурлаас гаргаж ард түмний хяналтанд ажиллуул гэж хэлэх хэрэгтэй юм байна.
-
Lintang (August 14, 2013 1:42:18 pm )
There’s a terrific amount of knwldeoge in this article!
-
-
гантөмөр (August 06, 2013 11:24:32 am )
нуугаад байсан нь нь Ёрөнхийлөгчийн сонгууль. залхаж байна .20 гаруй жил энэ 2 намаар тоглууллаа. юу үгүй ӨмннөдСолонгос хөл дээрээ босход 20 жил зарцулагдсан. Гэтэл ийм их баялагтай газар шороог амиараа хамгаалж ирсэн ард түмнийг ийм балчиг намагт унагаж байна
-
Дампуурал (August 06, 2013 11:26:30 am )
МАН ард түмний молигопдочихсон байжээ. Үнэнийг нь шууд хэлсэнд талархья. Худлаа хууртаж явнаас эртхэн мэдсэн маань монголчуудын аз. Одоо харин яаж дампуурлаас гаргах вэ гэдгийг бодох хэрэгтэй болж. Шинэчлэлийн Засгийн газраас хурдан дампуурлаас гаргаж ард түмний хяналтанд ажиллуул гэж хэлэх хэрэгтэй юм байна. Ард түмэнтэйгээ хуваааж идсэн гэж МАн ичихгүй хэлнэ дээ.
-
Tamara (August 13, 2013 2:57:51 pm )
A few years ago I’d have to pay someone for this inmtofaoirn.
-
-
ганаа (August 06, 2013 11:28:33 am )
Ёрөнхийлөгчийн сонгууль дуусаад хуулиараа 4 жил эрхээ эдлэх болчихсон юм чинь
-
tomoo (August 06, 2013 12:01:31 pm )
Tegeed ter hariutslagiig hen uureh yum be?MAN mun uu???Bidnii nuguu huvitsaa maani tegeed yu bolj bnaa.
-
Үзэн ядаж байна (August 06, 2013 12:31:42 pm )
Шууд үнэнийг нь пал хийтэл хэлсэн л байна. Бусдыг нь мушгин гуйвуулжээ. Хэвэлийнхний хоолоо олж идэх арга. Ардчилалын том ололт хэвлэл мэдээлэл гэж бодож явсан эндүүрэл байжээ. Үргэлж гүтгэлгийн худал үгээр сенсаац тарчихаад ямарч хариуцлага хүлээдэггүй. Хүний нэр төрийг гутаачихаад бүгдээр бөөнөөрөө бурутай эдгээдээ үгсэн өмөөрдөг. Хамгийн муухай сэтгүүлзүй монголд байна. Урд нь хэвлэлд нэг л гарлаа бол тэр хүн буруутан зөвтөн нь дороо ялгардаг байсан бол одоо хүний аймаар муухай дормжлох юм уу гэр бүлд нь арилашгүй гутамшиг, гүжирдлэг авчирч үр хүүхдийг нь хагацуулж гэр бүлийг сарниулж, подросток насандаа яваа охид хүвгүүдийг ангидаа нүүрээ хийхгүй болтол ичээж, гудамжинд хаачихаа мэдэхгүй дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу болгож байгаа сэтгүүл зүйг яахав нэг л өдөр хүчирхийлэл гарахад буруутгах үндэс байхгүй. Сэтгүүлч нэр зүйсэн муу сурлагатан нойлын ногоонуудаа, тоо физикийн шалгалт давдаггүй цус нь ойртсон хөөрхийнүүдээ та нар монголын залуу үеийг хорлож байгаа шүү
-
дэнзэн (August 06, 2013 1:10:58 pm )
Алтанхуяг гуай үнэхээр сонин хүн юмаа, дээрх хүний хэлсэнчлэн айлын хэрүүлч авгай юмаа. Дуугарах болгондоо өөрийгөө хамгаалсан, өрөөлийг муулж байх юм.
Хамтарсан Засгийн газар 2008-2012 онд байсан тэгэхэд та тэргүүн шадар сайд байгаа биз дээ, хамт шийдвэр гаргаж, гардан хариуцаж байсан шүү дээ та. Ийм зан чинь үнэхээр муухай юмаа.
нэг юмыг сауулья. МАН 20 жил засаг барилаа , тэгээд л улс орон ийм боллоо гэж яриад байх юм. өнгөрсөн 20 жилийн түүхээ сөхье, иргэд та бүхэн тунгаагаарай.
1992-1996 онд МАН, 1996-2000 онд АН, 2000-2004 онд МАН, 2004-2008 онд хамтарч Их эвслийн засгийн газар, 2008-2012 онд 2 нам хамтарч засгийн эрх барьсан, 2012 оноос АН эрх барьж байна. Имй л замыг туулж ирсэн шүү дээ. Худлаа хуцдаг Алтанхуяг мэтийн нөхдүүдэд унах цаг ирэх байлгүй дээ.-
Shopno (August 14, 2013 8:25:29 pm )
I went to tons of links before this, what was I thknniig?
-
-
зочин 10 (August 06, 2013 1:19:00 pm )
Төрийн тэмдэглэлт баяр ёслолоор сэтгүүлч нар хамгийн их шагнал хүртдэг, яагаад вэ гэвэл тэд эрх мэдэлтэй хүмүүст худалдагсан байдаг, үнэн зөв юм бичдэг байх хэрэгтэй. гэхдээ бүх сэтгүүлч нар биш ээ, хамаатай хүмүүс нь мэдэж байгаа, ичих цаг болоогүй юу
-
sun (August 06, 2013 3:34:08 pm )
r ih baylagiig ovog deedes uldeesen shuu yu hutsaad baiunen hudaliig tenger medne harin ajilaa sain hiih gej hichee amni beleggui nusuud bolohgui bol bugd suudlaa ogood hiideg hunwer ni ajiliig ni hiilgeech
-
irgen (August 06, 2013 4:22:46 pm )
uls orniig maanai dampuuruulaad duuuslaaa.yaanaa.ene 2 namiin luivarchid zailtsgaaaa.ta nar hezee ch chdhgui ym bna medleg chine hurhgui ym ugaasaa harlaa.
-
Irgen (August 06, 2013 5:23:50 pm )
Mongolin Ard tumen -d dorvitoi shiidver dorvitoi -unen bodol deeree bat sogsdog bmaar bna,Neg Nam ni neg yum yarihaar neg tiishee nuguu Nam ni neg yum yarihar dahiad nuguu tiishee handddag aa bolimaar bna,Ard tumen bid bayalag hariin humuusd zugeer ochiod bna gej zunduu helsen .nutgiin irged setguulchid gee…Zaamar ene ter geed mash olon gazraas heden zuun kg Alt garsan neg aimag bitgii hel sergeheer ih mungu orj ireh estoi .Harinch ….Mongol usgui hoolgui bolj bna…..Hedhen amin huvia bodson humuusees bolj –Heden zuun jild ue ueiin baatruud temtsen bj uldeesn gazraa zugeer uguud deer ni bas Mongol tsaad ued yu ch uldeehgui hariinhantai niilj ustgaj bgaag haraad suigaad bdag bid…..Uneh-g helehed Enkhbayar -g haior hiihed ni bolj geed uls dotroo bolj bgaa avilgal gedeg jujig ruu hamag erch huch ee ugun busad zuilsee hayan bj sonorhoj suuh yum.
-
malnuud mah ham haraal hureg jigjuirgen mongol ulsiin (August 06, 2013 8:54:51 pm )
uhdeluud man nam ahij endiihgui haraal hureg
-
zochin (August 06, 2013 10:56:12 pm )
20 jil ard tumniig molhuulj yaduuruulsan ..ezest ta nar oromiig abaad husmiig ni hayab gedeg l bolgoj bna daa.ta bolon tanii ah duu nar hangalttai bayajsan.dampuunsan gedgiig ogt oilgohgui bna. chaddag humuuseer ni udirduulzgaaya.buhiin doodohiig harj uneg turj uheb gej mongoliin unen ug baidgiig sanazgaa.hulzengui ard tumen ingeed l huleeseer baih uu…
-
RM (August 06, 2013 10:56:32 pm )
Монголын баялгийн “эх орончид” санасандаа хүрч том ялалт байгууллаа даа. Хүрз байтугай хүрзний иш ч хийж чадахгүй байж өөрсөө ухаад баялаг бүтээнэ гэж солиорогсод, тэднийг дагаж намирч “оноо” цуглуулдаг улс төрчид одоо бах нь ханаж байгаа биз. Хүрзгүй байж шулуулахгүй гэнэ. Шулуулдаг л байхгүй юу. Хатуу боловч дэлхийн түүх ийм л юм. Шулуулж байж олсон жаахан мөнгөө боловсрол, технологи хоёрт зарцуулж байж л босч ирдэг. Харин олонхид нь халамж тарааж хуураад, цөөнх нь үндэсний компани байгуулж хулгайлдаг технологи байдгийг аль эрт арай нүд нь нээгдчихсэн хүмүүс хэлж байсан. Ийм юм болох нь Орос Хятад хоёрт л ашигтай гэдгийг сохор хүн ч харахаар л байна. Одоо яая гэх вэ. Ямар ард түмэн байна тийм л засаг байна.
-
ойлгомжтой байсан шүү дээ (August 06, 2013 11:02:41 pm )
Монголын баялгийн “эх орончид” санасандаа хүрч том ялалт байгууллаа даа. Хүрз байтугай хүрзний иш ч хийж чадахгүй байж өөрсөө ухаад баялаг бүтээнэ гэж солиорогсод, тэднийг дагаж намирч “оноо” цуглуулдаг улс төрчид одоо бах нь ханаж байгаа биз. Хүрзгүй байж шулуулахгүй гэнэ. Шулуулдаг л байхгүй юу. Хатуу боловч дэлхийн түүх ийм л юм. Шулуулж байж олсон жаахан мөнгөө боловсрол, технологи хоёрт зарцуулж байж л босч ирдэг. Харин олонхид нь халамж тарааж хуураад, цөөнх нь үндэсний компани байгуулж хулгайлдаг технологи байдгийг аль эрт арай нүд нь нээгдчихсэн хүмүүс хэлж байсан. Ийм юм болох нь Орос Хятад хоёрт л ашигтай гэдгийг сохор хүн ч харахаар л байна. Одоо яая гэх вэ. Ямар ард түмэн байна тийм л засаг байна.
-
Бадар (August 16, 2013 1:11:52 am )
ядаж байхад яр гэж орон нутаг хариуцсан Өмнөговиос хөөгдөж явсан Орос Батхуяг гэж нөхөр доогуур нь идэж уугаап шившиг болж байх юм тэр нөхрийг хөөгөөчээ
-
Drema Cabido (September 12, 2013 1:37:33 pm )
I just want to tell you that I am just very new to weblog and certainly savored this blog. Likely I’m want to bookmark your site . You absolutely come with fabulous articles and reviews. Cheers for revealing your blog.
-
verifywhoiscalling.com (September 13, 2013 7:44:37 am )
745616 989882I like this internet web site really significantly, Its a actually good post to read and get information . 559815
26 Comments